Манай хороо нь 2010 оны Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6/48 дугаар тогтоолоор 12,13,14-р  хороодоос тасарч тухайн үед 2602 өрхийн 10027 хүн амтай байгуулагдсан. 2018 оны байдлаар 3739 өрхийн 12601 хүн амтай, 271 га газар нутагтай. Хороо нь ИНХ-ын дарга, Засаг дарга, ИНХ-ын  тэргүүлэгчид 5,  хорооны зохион байгуулагч 2, нийгмийн ажилтан, улсын бүртгэгч, хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн, иргэний танхимын ажилтан, хэсгийн ахлагч 9, үйлчлэгч, олон нийтийн байцаагч, сахиул, хэсгийн байцаагч, цагдаа, хорооны цагдаа гэсэн бүрэлдэхүүнтэй төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна. Хорооны нутаг дэвсгэрт 176-р цэцэрлэг, 252-р цэцэрлэг, “Шилэн хийц” ХХК, “УЦУЭША” болон худалдаа үйлчилгээний чиглэлийн 40 аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулдаг.  Хороо байгуулагдсанаас хойш хийгдсэн бүтээн байгуулалтын ажлуудаас товч дурьдвал: Нийслэл, дүүрэг болон Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хороо, өрхийн эрүүл мэндийн төв, цагдаагийн цогцолбор барилга, Алтай, Хайрхан гудамжинд хатуу хучилттай аспалтан зам, Алтай, Хайрхан, Дунд наран гудамжинд гэрэлтүүлэг, сагсан бөмбөгийн талбай, “Шилэн хийц” ХХК-ны зүүн талд явган хүний гүүр, Налуу гудамжинд явган хүний гүүр, Алтай гудамжинд явган хүний шат, Хайрхан 2-р гудамжинд явган шат, Алтай Хайрхан, Дунднаран гудамжинд нийт 6 усан санг тус тус бариулж, ашиглалтанд оруулсанаас гадна Иргэний танхим, чийрэгжүүлэлтийн танхимыг иж бүрэн тохижуулж,  “Өнө-Ачит” өрхийн эрүүл мэндийн төвд анхан шатны тусламжийн багц худалдан авч өгөх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

            2017 онд бид  УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын хөрөнгө оруулалтаар Алтай 3-р гудамжинд байрлах ашиглагдахгүй байсан ахуй үйлчилгээний барилгыг цэцэрлэг болгон өөрчилж,  120 хүүхэд хүлээн авч, 18 иргэнийг ажлын байраар ханган ажиллаж байна.  Мөн УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын дэмжлэгээр хүчдэл сайжруулах ажлын хүрээнд 6 дэд станц шинээр байгуулах ажил үргэлжилж байна.

 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч С.Мөнхчулууны дэмжлэгээр нийслэлийн хөрөнгө оруулалтаар Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс 30, 31-р хороог холбох  1,8 км авто замыг шинээр барьж ашиглалтанд орууллаа. 

 Мөн Дунднаран 6-13-р гудамжинд 94 ширхэг, Алтай гудамжинд 74,  “Ногоон технологитой хороо” төслийн хүрээнд Алтай 3 дугаар гудамжинд 38 ширхэг эко гэрэлтүүлэг, нийт 206 гэрэлтүүлгийг шинээр суурилуулж,  харанхуй гудамжнуудыг гэрэлтүүлэн,  иргэдийн аюулгүй зорчих боломжийг бүрдүүлэн ажиллаж байгаагаас гадна иргэдэд ундны усны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2 усан санг шинээр байгуулж, ашиглалтанд оруулсан.

 Агаарын бохирдолыг бууруулах ажлын хүрээнд зарласан “Ногоон технологитой хороо” төслийн хүрээнд 10 өрхөд Нано технологийн халаалтын төхөөрөмж, бойлуурыг суурьлуулж, “Цэвэр агаар төсөл”-тэй хамтран 12 өрхийн байшинг дулаалах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

 Бидний зорилт:

 Бид төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэж, иргэдийнхээ сайн сайхны төлөө тэдний амьдралын чанарыг байнга дээшлүүлэх боломжоор хангаж, хоггүй цэвэр орчныг бүрдүүлэн,  хороогоо хөгжүүлэхийн төлөө ажиллана.

 Бидний алсын хараа:

Бид хорооныхоо иргэдийг эрүүл, аюулгүй орчинд сэтгэл хангалуун амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.

 

 

ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА

       

Д.Идэрзаяа

ИНХ-ын дарга

Утас:91914310

 

Г.Бадамцэцэг

Засаг дарга

Утас:88113120

 

Д.Үржинханд

Ахмадын хорооны дарга
Утас:89924000

 

ХОРООНЫ АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИД, ХОЛБОО БАРИХ

О.Янжинлхам

Зохион байгуулагч 

Утас:98963120, 96071058

Ц. Доржцэдэв

Зохион байгуулагч

Утас:98963120, 99266803

 

 Нийгмийн ажилтан

Утас:

Р.Чинбат

Улсын бүртгэгч

Утас:88046117, 99146117

Ж.Оюунцэцэг

Хөдөлмөр халамж үйлчилгээ

       хариуцсан мэргэжилтэн

Утас:99892292

Н.Баярсайхан

Иргэний танхимийн ажилтан

Утас:88068646

 

А.Бүрэнжаргал

хэсгийн байцаагч 

Утас:96520040

 

хорооны цагдаа  

Утас:

 

олон нийтийн цагдаа  

Утас:

   
  Ц.Дэлгэрцэцэг

 ТХХОН байцаагч

Утас:99394524

 

 

  Хэсгийн дугаар

Овог нэр

Хариуцах гудамж

Утас

1 1-р хэсэг

Ё.Солонго

ДН-1-8, налуу, дэнж а-3

88011594

2 2-р хэсэг

Ч.Туяагэрэл

ДН-9-13

88011530

3 3-р хэсэг

Х.Бүжинлхам

Х-1-4 аадар, дэнж 2а, 2б, 1а, 1б

88810496

4 4-р хэсэг

М.Пүрэвээ

Х-5-9

88560620

5 5-р хэсэг

Л.Эрдэнэтуяа

А-3, 5

88832191

6 6-р хэсэг

Н.Дайриймаа

А-1, А-2 194 тоот хүртэл

88776900

7 7-р хэсэг

Ж.Чимгээ

А-6, А-2 /195-аас хойш/ А-22. 23

88980223

8 8-р хэсэг

Д.Сарантуяа

А-4, А-7-9

94944988

9 9-р хэсэг

А.Дашсүрэн

ДН-14-21

96050832

 

 

ГАЗАРЗҮЙН БАЙРШИЛ, ДЭД БҮТЦИЙН ТАЛААР

Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо нь 8 хэсэг, 36 гудамжтай, зүүн талаараа Баянгол дүүргийн 9-р хороотой үерийн далангаар, урд талаараа Сонгинохайрхан дүүргийн 12, 13, 14-р хороотой үерийн далангаар, баруун талаараа 30-р хороо, баруун хойд талаараа 8-р хороотой Самбалхүндэв уулаар, зүүн хойд талаараа 11-р хороотой тус тус хиллэн оршдог. Гүний худаг, инженерийн байгууламжинд холбогдсон 9 усан сангаар дамжуулах хорооны иргэдийн цэвэр усны хэрэглээг хангадаг.  

ХОРООНЫ АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ

Дэд бүлгүүд

Нэвтрэх - Хорооны Админ