СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ЭРХЭМ ЗОРИЛГО

2013-2016 онд хорооны Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, дүүргийн эдийн засаг нийгмийн 2013-2016 онд хөгжүүлэх зорилтыг ханган биелүүлж, төрийн ба төрийн бус байгууллагуудын ажлын уялдаа холбоог бэхжүүлэн, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд оршино.

Нийслэл, дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн 2013-2016 оны зорилтуудыг ханган биелүүлж, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, өрхийн орлогыг нэмэгдүүлж амжиргааг дэмжих жил болгосонтой холбоотой “Тэргүүний хороо” болох зорилт тавин доорхи ажлуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байна. Үүнд:

  • Жижиг дунд бизнес эрхлэлтийг дэмжих зорилгоор хорооны хувиараа хөдөлмөр эрхэлдэг, гарын уртай иргэдийн судалгаанд түшиглэн хороон дээр үзэсгэлэн гаргах, банк санхүүгийн байгууллагатай холбон өгч ажиллах
  • Бичиг баримтын зөрчилтэй иргэдийн шалтгаан нөхцлийг тодруулж, зөрчлийг арилгуулах, бичиг баримттай болгох талаар цогц арга хэмжээ авах
  • Сургууль завсардалтгүй хороо болох
  • Гэмт хэргийн гаралтыг бууруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хорооны “Эмзэг цэг”-үүдэд гэрэлтүүлэг тавих асуудлыг шат дараалан хэрэгжүүлж, “Сайн хөршийн холбоо”-г сэргээн, нийтийн эргүүлд аж ахуйн нэгж, иргэдийг татан оролцуулж, идэвхийг нэмэгдүүлэх
  • Хорооны нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран “Соёлч өрх”, “Соёлч хэсэг”, “Соёлч гудамж” шалгаруулан, уралдааны болзол журмыг дүгнэж ажиллах
  • Тэмдэглэлт ойн баяр болон болзолт уралдаан, аянуудад идэвхи зүтгэл гарган ажил амьдралаараа бусдад үлгэр дууриал болсон иргэдийг алдаршуулах, шагнаж урамшуулах ажлыг зохион байгуулах
  • Хорооны нутаг дэвсгэрт байгаа эмх цэгцгүй хаягжилтыг шинэчлэх талаар шат дараалсан арга хэмжээ авах
  • Амьжиргааг дэмжих 35 өрхийн мэдээллийг нэгтгэж шаардлагатай нийгмийн үйлчилгээг үзүүлж дэмжин ажиллах гэх мэт ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.

ТАНИЛЦУУЛГА

 Тус хороо нь нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 6 /48 тоот тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 15, 16, 17 дугаар хорооноос салбарлан
1-р хорооллын арын дэнжид байрлах гэр хороололд 1363 өрхийн 5782 хүн амтайгаар 30-р хороо болон байгуулагдаж 2011 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхэлсэн. Хорооны газар зүйн байрлалын хувьд 1-р хорооллын арын дэнжид байрладаг, 160 га газар нутагтай, гэр хорооллын Хилчин, Хилчин хотхон, Хамба, Чулуут гудамжууд 6 хэсэгтэй,  Аж ахуйн нэгжийн  35 байгууллага, Төрийн өмчийн 1 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна.
Төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай хүртээмжтэй  хүргэхээр  Засаг дарга Ч.Гантулга, зохион байгуулагч Д.Тогтохбаяр, нийгмийн ажилтан Б.Энхням, Улсын бүртгэгч Ө.Пүрэвсүрэн, халамжийн мэргэжилтэн Д.Болормаа, ИНХ-ын дарга С.Балчиндорж, Ахмадын зөвлөлийн дарга П.Жавзмаа, хорооны Цагдаагийн хэсгийн байцаагч ахлах дэслэгч А.Энх-Ирээдүй, 1-р хэсгийн ахлагч Ш. Жамбаа, 2-р хэсгийн ахлагч Г.Мөнхчимэг, 3-р  хэсгийн ахлагч Б. Чулуунбаатар, 4-р хэсгийн ахлагч Ц. Баяртуяа, 5-р хэсгийн ахлагч З. Түвшинзаяа,  6-р хэсгийн ахлагч Б.Солонго, үйлчлэгч Н.Чулуунханд,  сахиул, манаач Д.Лувсандаш нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
Бид төр засгийн хууль тогтоомж, шийдвэр нийслэл, дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоол, Засаг даргын захирамж үүрэг даалгаврын заалтанд хяналт тавьж биелэлтийг гарган ажилладаг. Дүүрэг, хорооны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг хангаж үр дүнг тооцох, иргэдийн иргэний үүргийн биелэлтэнд хяналт тавьж биелэлтийг хангуулах ажлыг зохион байгуулах, цэргийн шинэчилсэн тоо бүртгэлийг хариуцан явуулна. Мөн иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч холбогдох албан тушаалтанд уламжлан бүртгэлийг хөтлөн тайлан мэдээг гаргаж, хэсгийн ахлагч болон идэвхтэн сонгуультны ажлыг зааварчилгаагаар хангах, ажлыг нь дүгнэн удирдлагад танилцуулан шийдвэрлэн ажиллаж байна.

 

 

 

Ч.Гантулга

 

Засаг дарга

 

Утас :93131515
99046020

 

 ХОРООНЫ АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИД, ХОЛБОО БАРИХ

Д.Тогтохбаяр

Зохион байгуулагч

Утас:99021878

Б.Энхням

Утас: 93131516

Ө.Пүрэвсүрэн

Иргэний бүртгэлийн мэргэжилтэн

Утас: 96036663

   

Д.Болормаа

Халамж үйлчилгээний мэргэжилтэн

Утас: 99046865
97046865
93092304

 

 

 

 

 

 

 

ГАЗАРЗҮЙН БАЙРШИЛ, ДЭД БҮТЦИЙН ТАЛААР

Нутаг дэвсгэрийн хувьд зүүн хойд, зүүн, зүүн урд талаараа 31 дүгээр хороотой, урд талаараа 15,16,17 дугаар хороотой, баруун, баруун хойд талаараа 23 дугаар хороотой хил зааглан оршдог. Газар нутгийн хэмжээ: 160 га, Гэр хороололын Хилчин, Хилчин хотхон, Хамба, Чулуут гудамжууд болон 6 хэсэгтэй, Аж ахуйн нэгжийн 35 байгууллага, Төрийн өмчийн 1 цэцэрлэгтэй.

ХОРООНЫ АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ

Дэд бүлгүүд

Санал асуулга

Дүүргийн ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж байгаа нь таны сэтгэлд нийцэж байна уу?
Нийт 565 санал өгсөн байна.

Нэвтрэх - Хорооны Админ