СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ЭРХЭМ ЗОРИЛГО:

Монгол улсын Засгийн газар, нийслэл, дүүргийн Засаг дарга болон хорооны Засаг даргын мөрийн хөтөлбөрийг өөрийн орон нутагт хэрэгжүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг ил тод, хүртээмжтэй, хөнгөн шуурхай, чирэгдэлгүйгээр хүргэх, түүнчлэн төрөөс гаргаж буй хууль, тогтоомж түүний хэрэгжилтийг иргэдэд сурталчлан таниулах, иргэдийн ая тухтай, амар тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд оршино.

 

ЗОРИЛТ: Иргэдийн оролцоо- хамтын хөгжил

  • Хороо хөгжүүлэх сан”- аас ямар ажил хэрэгжүүлвэл ард иргэдэд илүү хүртээмжтэй байх талаар иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч тэдний санал санаачлагатайгаар шат дараатай бүтээлч ажлуудыг хийж гүйцэтгэх.
  • ИНХ-ын дарга,   тэргүүлэгчид болон Засаг даргын ажлын албаныхан  сар бүр айл өрхүүдтэй нийтийн эзэмшлийн талбайд уулзалт зохион байгуулж иргэдийн санал хүсэлтийг сонсож тэдний нийгмийн оролцоог дээшлүүлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулж ажиллах.
  • Хорооны байранд “Иргэдийн санал, хүсэлтийг авч эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх” орон тооны бус зөвлөл байгуулж иргэдийн санал гомдлыг бүртгэн авч шат дараатай шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллах.Хоггүй цэвэр хороо болох, иргэдийг эрүүл тохилог орчинд амьдрах ногоон хороо “Эко- орчин”- г бүрдүүлэхэд иргэн бүрийн оролцоотой айл бүр хашаандаа мод тарих зэрэг бүтээлч ажлуудыг өрнүүлэхийн зэрэгцээ хорооны дэргэд үйл ажиллагаа явуулдаг Толгойт хорооллын Нутгийн хөгжлийн  төв ТББ- тай хамтран жил бүрийн 5, 6 саруудад Ногоон хороо аяныг уламжлал болгон зохион байгуулж байна.

 

Мөн Хорооны Засаг даргын санаачлагаар 2013 оны 3 дугаар сараас эхлэн Баярсайхан ахлагчтай Ахмадын “Эко бүлэг” өнөөдрийг хүртэл сайн дурын 15 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Тус Эко бүлгээс Б. Адъяа нь 2013 онд Япон улсад Орчны удирдагчаар бэлтгэгдсэн ба уг мэргэжилтнийг бэлтгэхэд Эрдэнэ-Сувд Захиралтай Толгойт хороолол Нутгийн хөгжлийн төв, Япон Улсын ICETT Технологи шилжүүлэх Олон улсын байгууллага дэмжин, хамтарч ажилласан болно.

 

Хорооны Эко бүлгийн гишүүд үйл ажиллагаагаа улам бүр өргөжүүлж Толгойт бүсийн хэмжээнд Байгаль орны чиглэлээр сургалт зохион байгуулах, бүлгийнхээ туршлагыг солилцон ажиллаж байна.  Түүнчлэн ICETT ОУБ- тай 2013-2016 оныг хүртэл Байгал орчны чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөн ажиллаж байна.

Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо нь анх 1952 оны 05 дугаар сарын 09- ний өдрийн Улаанбаатар хотын Хөдөлмөрчдийн Бага хурлын 25 дугаар тогтоолоор Толгойт хороо 08 дугаар хорин нэртэйгээр одоогийн II цахилгаан станцын дэргэд байгуулагдаж, 1965 онд Улаанбаатар хотыг 4 районтой болгоход уг хорин Октъябрийн районы орон сууц, гудамжны 2- р хороо болсон.

Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын болох Хорооны Иргэдийн нутгийн хурлал нь Хурлын дарга Б.Соёл-Эрдэнэ, Тэргүүлэгчид Б. Адъяа, Т. Дамдин, Цэрэндэндэв, Мадеть нарын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

2013 оны хүн амын тооллогоор 2450 өрхийн 10452 хүн амтай бөгөөд Нийслэлийн томоохон хороодын нэг юм.
Хорооны нутаг дэвсгэрт “Мичид ундрага” Өрхийн эрүүл мэндийн төв, Нийслэлийн тэргүүний ЕБ- ын 65- р Бүрэн дунд сургууль, Нийслэлийн тэргүүний СӨБ- ын 80- р цэцэрлэг, СӨБ- ын Цоглог найзууд цэцэрлэг зэрэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хүн амын боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр төрийн үйлчилгээг хүргэн ажиллахын зэрэгцээ Хувийн хэвшлийн 42 аж ахуйн нэгж, байгууллагууд худалдаа үйлчилгээний болон бусад чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай хороо нь “Дэлхийн зөн” Олон улсын байгууллагын салбар “Толгойт” төрийн бус байгууллага, Толгойт хорооллын “Нутгын хөгжил” ТББ, “Бэтэл” ТББ зэрэг хорооны эмзэг бүлгийнхэн, ахмад, хүүхэд, эмэгтэйчүүдэд чиглэсэн олон нийтийн үүсгэл санаачлагын байгууллагууд хамтран ажиллаж иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ идэвхи оролцоог нэмэгдүүлэх талаар олон талт ажил зохион байгуулан ажилладаг.

 

Хорооны бүтэц бүрэлдэхүүний мэдээллийг эндээс үзнэ үү.

ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА

Бямбамягмарийн Соёл-Эрдэнэ

Утас: 86871919, 99944872

 

ХОРООНЫ АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИД, ХОЛБОО БАРИХ

A. Ариунжаргал

Зохион байгуулагч

/дотоод ажил хариуцсан/ 

Утас: 99791044

Ж. Оюунчимэг 

Зохион байгуулагч

/мэдээ мэдээлэл хариуцсан/ 

Утас: 99154803

A. Сайнтуяа 

Хөдөлмөр Халамж Үйлчилгээний мэргэжилтэн

Утас: 99174353

 

X. Буянжаргал 

Нийгмийн ажилтан

Утас: 96095181

Ц. Оюундалай

Улсын бүртгэгч 

Утас: 96282096

О. Нармандах 

Хэсгийн байцаагч 

Утас: 88173328

 
Д. Гантулга

Хорооны цагдаа 

Утас: 88473637

Д. Нямдаваа

Олон нийтийн байцаагч 

Утас: 96889865

 

 

ХЭСГИЙН АХЛАГЧ НАР

Ш. Отгонсайхан

1 дүгээр хэсэг

(Бага наран 1-4 дүгээр гудамж)

Утас: 96701257

Ц. Баасанхүү

2 дүгээр хэсэг

Бага наран 5-12 дугаар гудамж)

Утас: 88890352

М. Бохиширох

3 дүгээр хэсэг

(Бага наран 13 дугаар гудамж)

Утас: 93049260

Д. Лхагвасүрэн

4 дүгээр хэсэг

(Бага наран 14-18 дугаар гудамж )

Утас: 88172462

 

Д.Соёлмаа

5 дүгээр хэсэг

(Бага наран 19-21 дүгээр гудамж)

Утас: 96969569

 

Х.Амаржаргал

6 дүгээр хэсэг

(Бага наран 22-30 дугаар гудамж)

Утас: 88207326

 

 

Д. Оюунцэцэг

7 дүгээр хэсэг

(Бага наран 31-34, 41,42 дугаар гудамж )

Утас: 89890839

Т. Наранцэцэг

8 дүгээр хэсэг

(Бага наран 35-40 дүгээр гудамж)

Утас: 96701257

Н. Сувдмаа

9 дүгээр хэсэг

(Бага наран 43,44 дүгээр гудамж)

Утас: 96212526

   

Б. Оюунцэцэг

10 дүгээр хэсэг

(Бага наран 45 дугаар гудамж)

Утас: 99146471

   

Дэд бүлгүүд

Нэвтрэх - Хорооны Админ