СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ЭРХЭМ ЗОРИЛГО

Нийслэл, дүүрэг, хорооны Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хангах, төрийн үйлчилгээг хүн бүрт хүртээмжтэй, хөнгөн шуурхай, чирэгдэлгүй, соёлтой боловсон хүргэж ажиллахад оршино.

 

ТАНИЛЦУУЛГА

Тус хороо нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 12 дугаар сарын 24-ны 6/48 дугаар тогтоолоор СХД-ийн 18 дугаар хорооноос хуваагдан шинээр байгуулагдсан хороо юм.

Тус хороо нь нийт 45 га талбайг хамран төрийн үйлчилгээг хүргэж ажиллаж байна. тус хороо нь 6007 хүн амтай 1780 өрхтэй 100 хувь байшин хороолол юм.

1-р хэсгийн ахлагч Г.Ганцэцэг, 2-р хэсгийн ахлагч Ж.Энхцэцэг, 3-р хэсгийн ахлагч С.Содномбат, 4-р хэсгийн ахлагч Ч.энхжаргал, 5-р хэсгийн ахлагч Б.Наранцэцэг, 6-р хэсгийн ахлагч П.Бум-Аюуш, 7-р хэсгийн ахлагч Б.Эрдэнэчимэг, Ахмадын зөвлөлийн дарга Н.Найдан, хэв журмын ажилтан В.Баярсайхан, Олон нийтийн байцаагч Г.Ганцэцэг зэрэг бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

Нийгэм, эдийн засгийн байдал

Хорооны хэмжээнд 80 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд байдаг бөгөөд “Драгон холдинг”,  “Сүү” ХХК, “Сүлжмэл” ХХК, “Мандах бүртгэл” дээд сургууль, “Сонгинохайрхан худалдааны төв” “Талх чихэр”ХХК, Эрдэнэт, Дархан, баруун аймгуудруу явдаг нийтийн тээврийн төвлөрсөн байгууллага Авто вокзал зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд байрлан үйл ажиллагаа явуулж байна.

Хорооны нутаг дэвсгэр дээр улсын сургууль, цэцэрлэггүй ч, сургууль завсардсан хүүхэд байхгүй болно. 1 христийн сүм, 5 хувийн цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна Нийт 28 байр,  5 Сууц Өмчлөгчдийн Холбоо үйл ажиллагаа ажилладаг.

Эмнэлэг- “Эрүүл жаргалан” өрхийн эмнэлэг нь 3 эмч 2 сувилагч 2 туслах ажилтантайгаар иргэдэд анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээг хүргэж ажиллаж байна.

ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА

Шоодворын Энхболд

Утас: 99089427, 70174229

 

ХОРООНЫ АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИД, ХОЛБОО БАРИХ

Г. Ганчимэг

Зохион байгуулагч

Утас: 99850611, 70174229

 

Ц. Гэрэлмаа

Нийгмийн ажилтан

Утас: 89145474, 70144229

 

Ж. Үүрийнтуяа

Хөдөлмөр халамж үйлчилгээний мэргэжилтэн

Утас: 99285320, 70174229

 

Х. Энхзул

Улсын бүртгэгч

Утас: 99828254, 70174229

Т. Сэргэлэн

Иргэний танхимын ажилтан

Утас: 99124788, 70174229

Н. Найдан

Ахмадын зөвлөлийн дарга

Утас: 95529946, 70174229

В. Баярсайхан

Хорооны байцаагч

Утас: 96021141, 70174229

 

Б. Хандсүрэн

Олон нийтийн цагдаа

Утас: 99845611, 70174229

 

Г. Саруул

Хорооны цагдаа

Утас: 99192934, 70174229

 

 
Ц. Алтансүх

Харуул

Утас: 86241034, 70174229

 

С. Байгалмаа

Үйлчлэгч 

Утас: 99820550, 70174229

 


 

 

 

ГАЗАРЗҮЙН БАЙРШИЛ, ДЭД БҮТЦИЙН ТАЛААР

Тус хороо нь нийт 45 га талбайг хамрах ба баруун талаараа СХД-ийн 18 дугаар хороотой, хойд талаараа 23 дугаар хороотой зүүн талаараа СХД-ийн 17 дугаар хороотой, урд талаараа Баянгол дүүрэгтэй хиллэдэг.
Манай хорооны онцлог нь гэр хороолол байхгүй 100 хувь байшин хороололоос  бүрдсэн дэд бүтэцийн асуудал бүрэн шийдэгдсэн хороо юм. Нийт 24 байр,  3 Сууц Өмчлөгчдийн Холбоо үйл ажиллагаа ажилладаг.

ХОРООНЫ АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ

Дэд бүлгүүд

Нэвтрэх - Хорооны Админ