ЭРХЭМ ЗОРИЛГО

Бид иргэдэд төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэн, иргэдийнхээ сайн сайхны төлөө, тэдний амьдралын чанарыг байнга дээшлүүлэх боломжоор хангаж, хорооныхоо тохижилт соёлжилтыг сайжруулахад манай хорооны эрхэм зорилго оршино.


ТАНИЛЦУУЛГА

Тус хороо нь нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 6/48 дугаар тогтоолоор 2011 оны 3 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 5-р хорооноос тусгаарлан 1385 айл өрхийн 6201 хүн амтайгаар байгуулагдсан.

2013 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс хорооны Засаг даргаар З.Батдэлгэр, зохион байгуулагчаар Ш. Оюунгэрэл, нийгмийн ажилтнаар Ш. Ганчимэг, иргэний бүртгэлийн ажилтнаар Г.Чанаганингар, халамжийн мэргэжилтнээр Г. Бизъяасүрэн нар томилогдон ажиллаж байна. Мөн 1 дүгээр хэсгийг Х. Бямбаа, 2 дугаар хэсгийг Б. Сүрэнхорлоо, 3 дугаар хэсгийг Б. Сарангэрэл, 4 дүгээр хэсгийг Г. Сарантуяа, 5 дугаар хэсгийг Ч.Нямжав, 6 дугаар хэсгийг Д. Лхагвасүрэн нар тус тус хариуцан ажилладаг. Мөн хороон дээр Цагдаа олон нийтийн ажилтан Г. Уранчимэг, хог орлогын байцаагч Д. Долгормаа нарын орон тоо нэмэгдсэн.

Тус хороо нь одоогийн байдлаар 6026 хүн амтай, Монгол улсын гавьяат цолтон 1, Төрийн соёрхолт гавьяат зүтгэлтэн 1, хүндийн өргөлтийн дэлхийн аварга 1 болон 17 ахмад дайчин амьдарч байна. Хороо нь Нисэх 2а, 2б, Разна импекс 35а, 35б, “Хүнс трейд” 6а, 6б, Хилийн цэргийн 24, 49, БХН-ийн 24, “Мах импекс” ХХК-ийн 16, Тоосгоны 33а байр, ЦА-ийн 20 айл, Тээвэрчдийн 12 өрх айл “Орчлон” хорооллын 40, 41, 42, 43, 44, 45, 46, 47, 48, 53-р байр, Баянхошуу 19, 25, Толгойт 30, 32а 32б байр  Агарын 1, 2, 3, 4-р гудамжны 205 айл өрхийг хамран 6 хэсэгтэйгээр байгуулагдан ажиллаж байна.

Хорооны нутаг дэвсгэрт төрийн байгууллага болох Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар. дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба, дүүргийн Цагдаагийн хэлтэс, “Дэлхийн зөн – Толгойт” орон нутгийн төрийн бус байгууллага, “Чингис СООСЭ” дээд сургууль болон 20 гаруй хүнсний дэлгүүр, 30 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.

Тус хорооны 165 хүүхэд сургуулийн өмнөх насны боловсрлыг 156-р цэцэрлэгт эзэмшиж байгаа бөгөөд “Энх элбэрэл” өрхийн эрүүл мэндийн төв нь 2 эмч 2 сувилагчтайгаар хорооны иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Тус эмнэлэг нь жилд давхардсан тоогоор 10520 хүнд үзлэг хийдэг.

 

 

       
 

М.Даваадорж

ИНХ-ын дарга

 Утас :

 

З.Батдэлгэр

Засаг дарга

Утас:99

 

С.Сүрэн

Ахмадын хорооны дарга

Утас:91008980

 

 ХОРООНЫ АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИД, ХОЛБОО БАРИХ

 

И. Оюунгэрэл

Зохион байгуулагч

Утас:88012801

 

Ш.Ганчимэг

Нийгмийн ажилтан

Утас:88551891

Г.Мягмарнаран

Иргэний танхимын ажилтан 

Утас: 

             

Д.Батсүх

Тохижилт хариуцсан байцаагч 

 Утас:

 

Г.Чанаганингар

 Улсын бүргэгч

 Утас:

С.Цоггэрэл

ХХҮХ мэргэжилтэн 

Утас:

     

Б.Амгалан

Хэсгийн байцаагч 

 Утас:

Утас: Утас:

 

ХЭСГИЙН АХЛАГЧ НАРЫН ХАРИУЦСАН БАЙР

1.

1-р хэсэг

 

   

2.

2-р хэсэг

     

3.

3-р хэсэг

     

4.

4-р хэсэг

     

5.

5-р хэсэг

     

6.

6-р хэсэг

     

7.

7-р хэсэг

     

8.

8-р хэсэг

     

 

 

ГАЗАРЗҮЙН БАЙРШИЛ, ДЭД БҮТЦИЙН ТАЛААР

Тус хороо нь баруун талаараа Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо болон үерийн далан, хойд талаараа 5-р хороо, зүүн талаараа 6-р хороо буюу Баянхошуу урдуурх төв зам, урд талаараа 19-р хороо болон Толгойтын хойгуурх замаар хүрээлэгдэн нийт 48.5 га газрыг хамарч байрладаг.

Шаардлагатай үед холбоо барих утас:
Хог орлогын байцаагч Д. Долгормаа 89817285
Дулааны инженер Содоо 99023176
Гэрэлтүүүлэг Мөнхбат 99609971, 96984545
Дохиолол хамгаалалт инженер 89115557
                                      Оператор 89017799

 

ХОРООНЫ АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ

Дэд бүлгүүд