СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ЭРХЭМ ЗОРИЛГО

Нийслэл дүүргийн Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, цэвэр цэгцтэй хоггүй хороо болох, Иргэдэд төрийн үйлчилгээг, хууль эрх зүйн хүрээнд хүндрэл чирэгдэлгүй хүргэх болон дүүрэг Нийслэлийн  тэргүүний хороо болоход оршино. 

 

БИДНИЙ ЗОРИЛТ: 

 

Хорооны нутаг дэсгэрийн айл өрх ,аж ахуйн нэгж байгууллагын орчны гэрэлтүүлэг, хаягжилтыг сайжруулж ,хоггүй цэвэр тохилог  орчин бүрдүүлэх, нийслэл хотоо хөгжүүлэх их үйлсэд иргэдийн бүтээлч санаачлага, оролцоог идэвхижүүлэн дэмжих , иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай чирэгдэлгүй хүргэхэд бидний гол зорилт оршино. 

 

ТАНИЛЦУУЛГА

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны  6/48  тоот тогтоолыг  үндэслэн,  3, 4 дүгээр хорооноос салбарлаж  3014 өрхийн 10758 иргэнтэйгээр 2011 оны 3 дугаар сард  үүсгэн байгуулагдсан шинэ хороо бөгөөд хорооны Цогцолбор барилга  2012 оны 4 дүгээр сарын 4 ний өдөр нээлтээ хийж ашиглалтад орсон. 

Тус хорооны гудамжуудыг нэрлэхдээ уул усны түүхийг судлан “Мандал-Овоо”, “Алтан-Овоо”, “Баянбулаг” хэмээн нэрлэсэн. 

Нийт 110 гаруй гудамжийг 15 хэсгийн ахлагч хариуцан  ажиллаж байна. 100% гэр хороолол бөгөөд  хөдөө орон нутгаас  шилжин ирэгсэд ихтэй,  хүн амын  75 хувийг хүүхэд, залуучууд эзэлнэ. 

2017 оны байдлаар 4902 өрхийн 17732 хүн амтай. Үүнээс 2-5 нас /цэцэрлэгийн/ 2800, 06-18 нас 4128, 19-59 нас 10708, ахмад настан 937 иргэн амьдарч байна.

Тус хороо байгуулагдснаас хойш иргэд оршин суугчдынхаа ая тухтай амьдрах, эрүүл орчинг бүрдүүлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор иргэдэд чиглэсэн олон ажлыг хийж, цаашид ч бүтээн байгуулалтын ажлуудыг төрийн болон ТББ-уудтай хамтран олон ажлуудыг  хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж  байна. 

Цаашид иргэдэд төрийн анхан шатны үйлчилгээг чирэгдэлгүй хөнгөн шуурхай хүргэх, иргэдийн амьдралын нөхцөл байдал, санал хүсэлтийг  дээд шатны байгууллагад уламжлах, дүүрэг, нйислэлийн тэргүүний хороо, хамт олон  болох” Зорилго” тавин ажиллаж байна.

 

ХОРООНД ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР

Төсөл хөтөлбөрийн нэр

Хэрэгжүүлж буй байгууллага

Төсөл эхэлсэн он

Төсөл дуусах он сар өдөр

Санхүүжүүлэгч байгууллага

“Өрхийн амьжиргааг сайжруулах, сүрьеэ өвчлөлийг бууруулах төсөл

“Амгалан цогц хөгжил” ТББ

2015он

2018 он

ХБНГУлс

Хотын засаглалыг сайжруулж, төвлөрлийг сааруулах” төсөл

Азийн сан

2015 он

2018 он

Швейцарын хөгжлийн агентлаг

“Сонгинохайрхан” ОНХХөтөлбөр

ДЗМОУБайгууллага

2017 он

2021 он

БНХАУлс Хонконг

 

Хорооны бүтэц бүрэлдэхүүний мэдээллийг эндээс үзнэ үү.

 

Э. Ууганцэцэг

 

Засаг дарга

 

Утас :98963126

 

 ХОРООНЫ АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИД, ХОЛБОО БАРИХ

О.Ханарайсүрэн

Зохион байгуулагч

Утас: 91652550

 

н.Гэрэлмаа

Зохион байгуулагч

Утас: 98963126

А.Ариунжаргал

Нийгмийн ажилтан

Утас: 98963126

   

Ч.Нэргүй

Иргэний бүртгэлийн мэргэжилтэн

Утас: 95828728

 

О.Мөнхбаяр

Халамж үйлчилгээний мэргэжилтэн

Утас: 98626505

 

 

 

 

 

Л.Сачийхангай

Халамж үйлчилгээний мэргэжилтэн

Утас: 94559446

 

 

ГАЗАРЗҮЙН БАЙРШИЛ, ДЭД БҮТЦИЙН ТАЛААР

Нийт нутаг дэвсгэрийн хэмжээ 876 га бөгөөд Зүүн талаараа 5,7-р хороо, Урд талаасаа 3,4-р хороо, Баруун талаараа 2-р хороо, Хойд талаараа 24-р хороо,улаан чулуутын хогын цэг, нарангийн энгэрээр хиллэдэг.  Мандал-овоо 19-45  тоотын нутаг дэвсгэрт  Хорооны цогцолбор байрлаж  иргэддээ төрийн үйлчилгээг үзүүлж байна.

ХОРООНЫ АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ

Дэд бүлгүүд

Нэвтрэх - Хорооны Админ