ЭРХЭМ ЗОРИЛГО:

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТОГТООМЖ, ТӨР ЗАСГИЙН БОДЛОГО, НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ШИЙДВЭР, ЗАСАГ ДАРГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ СУРТАЛЧИЛАХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ, ИРГЭДЭД ҮЗҮҮЛЭХ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ЧИРЭГДЭЛГҮЙ, ХҮНД СУРТАЛГҮЙ, ТҮРГЭН ШУУРХАЙ, ХҮРТЭЭМЖТЭЙ ХҮРГЭХ, ИРГЭД АЖ АХУЙ НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН ИДЭВХИ САНААЧИЛГЫГ ДЭМЖИН, ХОРООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАТАН ОРОЛЦУУЛАХ ЗАМААР “ХОРОО-ИРГЭДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА”-Г БЭХЖҮҮЛЭХЭД ОРШИНО.  

 

ЗОРИЛТ:

 

ТӨР ИРГЭНИЙ ЭЭЛТЭЙ ХАРЬЦААГ БҮРДҮҮЛСЭН, ИРГЭНИЙ ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛСЭН, ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨӨР ХИЙГДЭХ АЖЛЫГ ҮР ӨГӨӨЖТЭЙ БОЛГОСОН, ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ НЭВТРҮҮЛСЭН “ХОГГҮЙ ЦЭВЭРЧ ХОРОО” БОЛОХ. 

 

НИЙСЛЭЛ,  ДҮҮРГИЙН  ХОШОЙ  ТЭРГҮҮНИЙ СОНГИНОХАЙРХАН  ДҮҮРГИЙН  25  ДУГААР  ХОРООНЫ ТАНИЛЦУУЛГА

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 6/33 тоот тогтоол, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 03 тоот тогтоолын дагуу зохион байгуулалтын өөрчлөлтөөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороог хувааж 25 дугаар хороог шинээр байгуулсан. Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны А/69 тоот тогтоолын дагуу зохион байгуулалтын өөрчлөлтөөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороог хувааж 42 дугаар хороог шинээр байгуулсан. 

Тус хороо нь Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Засаг дарга, Зохион байгуулагч, Нийгмийн ажилтан, Улсын бүртгэгч, Хөдөлмөр халамжийн мэргэжилтэн, сахиул, үйлчлэгч гэсэн үндсэн орон тоотойгоос гадна  Ахмадын  зөвлөлийн  дарга,  Хэсгийн  байцаагч, Хог, хаягдал олон нийтийн байцаагч болон 10 хэсгийн ахлагчтайгаар төрийн анхан шатны ажил үйлчилгээг иргэдэд хүргэж байна. 

Манай хороо нь 1230 га нутаг дэвсгэртэй, 2656  өрхийн 10006 хүн амтай, 38 гудамж, 1875 хашаатай, Төрийн байгууллага 4, төрийн бус байгууллага 1, Аж ахуй нэгж байгууллага 46, ус түгээх байр 7, хувийн цэцэрлэг 2. Тус хороо нь 2009, 2011, 2013, 2015 оны ажлын амжилтаараа дүүргийн “ТЭРГҮҮНИЙ ХОРОО”, 2009,2017,2018,2019 оны ажлаараа Нийслэлд “ТУСГАЙ БАЙР”, 2011, 2013,2018,2022 оны ажлаараа “НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮН ХОРОО”, 2015 онд Байгаль орчин Ногоон хөгжил аялал жуулчлалын яамнаас зарлагдсан болзолт уралдаанд шалгарч “ЦЭВЭРЧ ХОРОО”-оор тус тус шалгарсан. Мөн дүүргийн хоггүй хороогоор шалгарч “АЛТАН ШҮҮР” цомын эзэн, “ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ-ХҮНИЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ”-ийн хүрээнд зохион байгуулсан ажлаараа дүүрэгтээ 1 дүгээр байр эзэлж “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ” хүртсэн. 

2017 онд дүүргээс зарлагдсан “ХОГГҮЙ ОРЧИН-ЭРҮҮЛ АМЬДРАЛ” болзолт уралдаанд “ТУСГАЙ” байр,  2017 оны ажлаараа Нийслэлийн “ШИЛДЭГ ХОРОО”-оор шалгарч Нийслэл дүүргийн “ХОШОЙ ТЭРГҮҮНИЙ”   хороо болсон. 

2018 онд Нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулсан “КАМЕРЖУУЛАЛТ-2” болзолт уралдаанд “ТЭРГҮҮН” байр эзэлсэн

2019 онд “Манай хороо - Миний гудамж” аянд амжилттай оролцож дүүргийн Засаг даргын “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнуулсан. 

2019 оны Архивын улсын нэдсэн үзлэгт “Бүрэн хангалттай” дүгнэгдэж Батламжийн эзэд болсон.

2021 оны Хүүхдийн эрхийг хангах цахим нөлөөллийн аянд “Тусгай байр” эзэлсэн. 

2022 онд Нийслэлийн 9 дүүргийн 204 хорооноос ажлын амжилтаараа “Тэргүүн” байр, Нийслэл, дүүргээс зохион байгуулсан спортын 6 удаагийн уралдаан тэмцээнд Тэргүүн байр эзэлж Өргөмжлөл, цом, медалийн эзэд болсон.

 

Хорооны бүтэц бүрэлдэхүүний мэдээллийг эндээс үзнэ үү.

   

Р.Батчулуун

Засаг дарга

Утас: 99196740, 89955335

Цэдэн-Иш

ИНХ-ын дарга

Утас: 99153678

 

ХОРООНЫ БУСАД АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИД

Нэр Албан тушаал Утасны дугаар
1 С.Ганжарггал Зохион байгуулагч 99302111, 92053839
2 С.Батсүх Улсын бүртгэгч 99760179
3 Б.Ууганбаяр ХХОНБ 89959561
4 О.Дэлгэрбаяр Хэсгийн байцаагч 88297171
5 Олон нийтийн цагдаа Я.Буяндалай 88140125
6 Б.Гантулга Сахиул 99462999
7 Э.Золгэрэл Үйлчлэгч 80770314
8 Б.Одгэрэл 1 дүгээр хэсгийн ахлагч 99982809, 80452527
9 Д.Өнөрцэцэг 2 дугаар хэсгийн ахлагч 80112809, 80452509
10 Н.Болортуяа 3 дугаар хэсгийн ахлагч 89908853, 80452580
11 Т.Наран 4 дүгээр хэсгийн ахлагч 95119043, 80452521
12 Д.Цацрал 5 дугаар хэсгийн ахлагч 99775144, 80452594
13 Д.Болормаа 6 дугаар хэсгийн ахлагч 85430831, 80452507
14 А.Лхагвасүрэн 7 дугаар хэсгийн ахлагч 88063981, 80452554
15 Д.Мөнхжаргал 8 дугаар хэсгийн ахлагч 99236156, 80452556
16 Ц.Болотуяа 9 дүгээр хэсгийн ахлагч 99230834, 80452583
17 Т.Ариунгэрэл 10 дугаар хэсгийн ахлагч 89980855, 80452503

 

ХОРООНЫ АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ

Дэд бүлгүүд