Эрхэм зорилго:

Засгийн газрын 2019 оны үндсэн зорилт, нийслэл, дүүргийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн дэвшүүлсэн  зорилтыг ханган биелүүлж, төрийн ба төрийн бус байгууллагуудын ажлын уялдаа холбоог бэхжүүлэн, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд  оршино

 

Зорилт: Иргэдийн оролцоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрүүл, аюулгүй амьдрах орчинг 

Тус хороо нь 1988 онд Окьтябрын районы 9 дүгээр хороо нэртэйгээр байгуулагдаж  байсан. 1992 оноос Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Сонгинохайрхан дүүрэг 1994 онд шинээр байгуулагдаж улмаар 7 дугаар хороо болж зохион байгуулагдаж байсан. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2006 оны 6/33 дугаар тогтоол Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 11 дүгээр тогтоолоор төрийн захиргааны анхан шатны нэгж Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо болон шинээр зохион байгуулагдаж иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлж байна.

 

Тус хороо нь 3.476 га газар нутагтай 4597 өрхийн 16985 хүн амтай 18 хэсэгт хуваадаг. Хүн амын нягтрал, шилжилт хөдөлгөөн ихтэй, жилдээ дунжаар 1500 гаруй хүн шилжилт хөдөлгөөн хийлгэдэг учир 2015 оны 5 сараас 11 хэсэг болон хуваасан. Хүн амын  эрэгтэй нь  8950,   эмэгтэй нь 7835 хүн эзэлдэг ба 80 хувь нь дан гэр хороолол, 20 хувь нь өөрийн хашаандаа сууцны тусдаа байшинд  амьдардаг.

 

Хүнсний худалдааны төв 1, төрийн байгууллага 2, 124 сургууль, 134 сургууль, 158-р цэцэрлэг, 215 –р цэцэрлэг, төрийн бус байгууллага Нарны хүүхдүүд цэцэрлэг, Алиа багачууд цэцэрлэг, Бумбатын хүүхдүүд цэцэрлэг, Мөнхдүүрэн цэцэрлэг, Нархан, Зээлийн 24 гудамжинд байрлах хүүхэд харах үйлчилгээ 2 ажиллаж байна. Элма-Баян уул ХХК, Мана-1, Мана-2 амралт, Баян-Бумбат амралт, Батхаан ахмадын амралт, Албан бус сургалтын төв, 8 нэрийн ба тусгай зөвшөөрөлтэй хүнсний дэлгүүр 35, 6 нэрийн хүнсний мухлаг 34, Баянбигэр ӨЭМТ иргэдэд үйлчилгээ үзүүлдэг. Ус түгээх байр 11, гүний худаг 14, ахмад чийрэгжүүлэлтийн талбай-1 ажиллаж байна.

 

Одоо хорооны ИНХ-ын дарга С.Мягмардорж, Засаг дарга Л.Төмөрбаатар, зохион байгуулагч Т.Должинсүрэн, Зохион байгуулагч С.Сүхцоож, нийгмийн ажилтан А.Мөнхбаяр, хөдөлмөр, халамж үйлчилгээний мэргэжилтэн Ц.Аюурзана, улсын бүртгэгч Д. Чулуунбаатар, хэсгийн байцаагч И.Энхбаяр, хорооны цагдаа Б.Наранбаяр, олон нийтийн цагдаагийн ажилтан Б.Чанцал, тохижилт хог хаягдал, олон нийтийн байцаагч С.Ганзул, 1-р хэсгийн ахлагч Д.Ганчимэг, 2-р хэсгийн Г.Батжаргал, 3-р хэсгийн ахлагч Д.Сэрээтэр 4-р хэсгийн ахлагч Г.Ганцогт, 5-р хэсгийн ахлагч Т.Бүжинлхам, 6-р хэсгийн ахлагч А.Батчимэг, 7-р хэсгийн ахлагч Б.Ихбаяр, 8-р хэсгийн ахлагч В.Оюун-Эрдэнэ, 9-р хэсгийн ахлагч Н.Хандрэгзэн, 10-р хэсгийн ахлагч Д.Энхцэцэг, 11-р хэсгийн ахлагч Г.Дашням, 12-р хэсгийн ахлагч Л.Сайнбилэг, 13-р хэсгийн ахлагч Ц.Нарангэрэл, 14-р хэсгийн ахлагч Д.Жавхлан, 15-р хэсгийн ахлагч Ч.Нандингарав, 16-р хэсгийн ахлагч Э.Солонго, 17-р хэсгийн ахлагч С.Элбэгзаяа, 18-р хэсгийн ахлагч Б.Туул, манаач Л.Махвал, үйлчлэгч М.Гантөмөр нарын бүрэлдэхүүнтэйгээр төрийн үйлчилгээг хүргэн ажиллаж байна.

 

 Хорооны бүтэц бүрэлдэхүүний мэдээллийг эндээс үзнэ үү.

Н.Зоригтбаатар

Засаг дарга

Утас: 88097449

 

ХОРООНЫ БУСАД АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИД

Нэр Албан тушаал Утасны дугаар
1 С.Жаргалбадрах Зохион байгуулагч 88667947
2 А.Мөнхбаяр Нийгмийн ажилтан 88656264
3 Д.Болдбаатар ХХОНБ 88019244
4 Х.Айсымбат Улсын бүртгэгч 91136515
5 О.Алтантуяа Халамжийн мэргэжилтэн 89966091
6 Ж.Баатархүү Сахиул 99757600
7 Ц.Ундармаа Үйлчлэгч 99129667
8 Э.Булган-Эрдэнэ 1 дүгээр хэсгийн ахлагч 89806079
9 С.Баасанжаргал 2 дугаар хэсгийн ахлагч 80384840
10 М.Гантөмөр 3 дугаар хэсгийн ахлагч 88248039
11 П.Отгонзаяа 4 дүгээр хэсгийн ахлагч 80120905
12 М.Ариунханд 5 дугаар хэсгийн ахлагч 80805860
13 З.Намжилмаа 6 дугаар хэсгийн ахлагч 94091018
14 Ч.Нандингарав 7 дугаар хэсгийн ахлагч 88200837
15 Ч.Сугаржаргал 8 дугаар хэсгийн ахлагч 91871411
16 Ц.Нарангэрэл 9 дүгээр хэсгийн ахлагч 88376535
17 Я.Мөнхжаргал 10 дугаар хэсгийн ахлагч 96870124
18 Б.Туул 11 дүгээр хэсгийн ахлагч 86247770

ГАЗАРЗҮЙН БАЙРШИЛ, ДЭД БҮТЦИЙН ТАЛААР

Манай хорооны нутаг дэвсгэр нь 3460,95 га талбайг эзэлдэг урдаасаа хойш сунаж байрласан уулархаг бүсэд оршдог бөгөөд нутаг дэвсгэрийн хувьд дүүргийн 21, 4, 7, 25-р хороотой хил залган байрладаг хотын захын гэр хороолол юм. Мөн 64 гудамж 8 хэсэг, Салхит, Шороот, Бумбат, Хустай ,Нумт гэсэн амтай хороо юм.

 

ХОРООНЫ АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ

Дэд бүлгүүд