СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ЭРХЭМ ЗОРИЛГО

Нийслэлийн дэд хөтөлбөр нийслэл, дүүргийн Засаг даргын 2013-2017 оны бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нийгэм эдийн  засгийн зорилтыг хангах, 2013 онд “Иргэдийн оролцоо”-ны жилд  дэвшүүлсэн зорилтыг хангах, төрийн ба Төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах төрийн үйлчилгээ хүртээмжийг нэмэгдүүлэхэд оршино.
ЗОРИЛТ
Төрийн хууль тогтоомж, бодлого шийдвэрийг сурталчлах, хэрэгжүүлэх, биелэлтийг хянах ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, төрийн үйлчилгээг үр дүнтэй өгөөжтэй болгон ил тод байдлыг хангаж, иргэдийн оролцоонд тулгуурласан хөгжлийн төлөө ажиллана.

ТАНИЛЦУУЛГА

Тус хороо нь 1951 онд Октябрийн районы ОСГ-ын 4 дүгээр хороо нэртэйгээр байгуулагдаж анхны даргаар Тулга ажиллаж байжээ. 1992 онд Монгол улсын “Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай” хуулийн дагуу зохион байгуулалтын өөрчлөлтөөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо болон зохион байгуулагдсан байна.
Өнөөдөр тус хорооны Иргэдийн Нийтийн Хурлын даргаар Б.Эрдэнэбаатар, Засаг даргаар Х.Нэмэхбаяр, зохион байгуулагчаар П.Халиунсүрэн, нийгмийн ажилтанаар Х.Энхтайван,  иргэний бүртгэлийн ажилтнаар Б.Ундрахбаяр, халамжийн  мэргэжилтнээр Ө.Солонго болон хэсгийн байцаагчаар цагдаагийн ахлах дэслэгч Н.Золбоо, цагдаагийн ахмад Н.Мөнх-Эрдэнэ хорооны жижүүрээр Ч.Пүрэвсүрэн нар иргэдэд төрийн үйлчилгээг хүргэн ажиллаж байна. Мөн 1-р хэсгийн ахлагч С.Пүрэвсүрэн, 2-р хэсгийн ахлагч И.Оюунчимэг, 3-р хэсгийн ахлагч Б.Батсүх, 4-р хэсгийн ахлагч П.Нямжав, 5-р хэсгийн ахлагч Ж.Цогзолмаа, 6-р хэсгийн ахлагч Т.Алтанчимэг, 7-р хэсгийн ахлагч Д.Ариунаа  нар ажиллаж байна.
Тус хороо нь 1615 өрхийн  6315 хүн амтай, 150 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг, гэр хороолол, байшин хороолол хослосон аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийн бүс юм. Тус хороонд Монгол мах экспо, Нефть бааз, Магнай Трейдийн агуулах, Буян холдинг, Улаанбаатар импекс, Монос фарм, Монос дээд сургууль, Олимд дээд сургууль, Хүнс трейд, төв цэвэрлэх байгууламж, Монгол транс, Зэвсэгт хүчны 013 дугаар анги, Зэвсэгт хүчний 150 дугаар анги, Хан богд кашмир ХХК, Мон фияа ХХК зэрэг аж ахуй нэгжүүд, Энхжин, Босса, ТНТ, Номин агуулах зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа явуулж байна. Гадаадын хөрөнгө оруулалттай  60 гаруй аж ахуй  нэгж үйл ажиллагаа явуулдаг.
Хорооны Ахмадын зөвлөлийн даргаар З.Мягмаржав, Олон нийтийн байцаагчаар Д.Уранчимэг нар тус тус ажиллаж байна. Тус хороо нь  Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 3, 4, 18, 32-р хороо, Баянгол дүүргийн 20-р хороо, Хан-Уул дүүргийн 16-р хороотой хил залган байрладаг.

 

 

 

Х.Нэмэхбаяр

 

Засаг дарга

 

Утас: 70171237

 

 ХОРООНЫ АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИД, ХОЛБОО БАРИХ

П.Халиунсүрэн

Зохион байгуулагч

Утас:91815145

 

н.Ганцэцэг

Нийгмийн ажилтан

Утас: 70171237

Б.Ундрахбаяр

Иргэний бүртгэлийн мэргэжилтэн

Утас: 96689187

   

Я.Батнасан

Халамж үйлчилгээний мэргэжилтэн

Утас: 99142021

 

 

 

 

 

 

 

 

 

 

ГАЗАР ЗҮЙН БАЙРШИЛ, ДЭД БҮТЦИЙН ТАЛААР

Тус хороо нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2006 оны 6/22 тоот тогтоолоор, СХД-ийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2007 оны 03 тоот тогтоолын дагуу зохион байгуулалтын өөрчлөлтөөр   1-р хороог хувааж  22-р хороог шинээр байгуулсан.  Тус хороо нь урд талаараа 20-р хороо баруун талаараа 32-р хороо, баруун хойд талаараа 21-р хороо, зүүн талаараа 1-р  хороотой тус тус хиллэдэг.

ХОРООНЫ АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ

Дэд бүлгүүд

Санал асуулга

Дүүргийн ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж байгаа нь таны сэтгэлд нийцэж байна уу?
Нийт 644 санал өгсөн байна.

Нэвтрэх - Хорооны Админ