СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ХОРООНЫ ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Засгийн газар, нийслэл, дүүрэг, хорооны Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ажлаа чиглүүлж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хууль, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг ханган, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, ил тод хүргэх, иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд оршино.

 

Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо нь Улаанбаатар хотод 1966 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн аюулт үер усны улмаас үйлдвэрийн районд байсан айлуудыг Толгойтод нүүлгэн шилжүүлж суурьшиулж  эхэлсэн байна. Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны даргын Захирамжаар Октябрийн районы 27 дугаар хориноос тасарч Толгойтын дэнж дээр 3 дугаар хороо нэртэйгээр байгуулагджээ. Анхны Засаг даргаарЦэвэг-очирийг томилон ажиллуулснаар төрийн захиргааны анхан шатны нэгж бий болсон байна. Тухайн үед хороо нь 6-н хэсэг 110 өрх, 240 хүн амтай 26 толгой малтай байсан байна.

 

Монгол Улсын шинэ үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх үндсэн дээр Монгол Улсын Их Хурлаас 1992 онд “Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай” хуулийг батлан гаргаж, 1992 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Октябрийн район хуваагдаж, Сонгинохайрхан, Баянгол дүүрэг болоход тус хороо нь 1, 2, 3 дугаар хороо болон хуваагдан, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо болсон байна. 

Тус хороо нь 416.5 га  нутаг дэвсгэртэй.  2014 оны жилийн эцсийн хүн амын тооллогоор 12199 хүн амтай 3200 өрх, 12 хэсэгтэй  93 толгой малтай,зүүн талаараа Сонгинохайрхан дүүргийн 3, 26 дугаар хороотой, урд талаараа 20 дугаар хороотой, баруун талаараа 1 дүгээр хороотой, хойд талаараа Нарангийн уулаар хиллэн байрлаж байна. Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 6/48 тоот тогтоолын дагуу Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооноос нийт 1400 өрхийн 4895 хүн амыг шилжүүлэн авсан байна. 

 

Одоо хорооны Иргэдийн Нийтийн Хурлын даргаар Ж. Баярмаа, Засаг даргаар Б.Гантуяа, Зохион байгуулагчаар Я.Батмөнх, Т. Нямбаяр, Нийгмийн ажилтан Б.Түмэнбаяр, Улсын бүртгэгч А.Дүүрэнжаргал, Халамжийн мэргэжилтэн О.Алтантуяа, сахиулаар Д.Ганзориг, үйлчлэгчээр Ж.Оюунцэцэг, Хэв журмын байцаагчаар цагдаагийн дэслэгч Г.Золбоо, Олон нийтийн цагдаагийн ажилтан Д.Долгоржав, Д.Нямдаваа, Ахмадын зөвлөлийн даргаар Ж.Лхагважав болон 12 хэсгийн ахлагч, 4 хурлын тэргүүлэгч зэрэг төрийн болон орон тооны бус байгууллагын хүмүүс ажиллаж байна.

 

Тус хороонд ахмад дайчин 3, Монгол улсын гавъяат цолтон 1, Монгол улсын ударник 1 амьдарч байна.Хорооны нутаг дэвсгэрт “Анан” өрхийн эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 42 дугаар дунд сургууль, 81 дүгээр цэцэрлэг, “Сод” цэцэрлэг, “Бамбар” цэцэрлэг, ХААН банк, ХАС банкны салбар болон 18 усан сан, 4 халуун ус, 3 сүм хийд, 52 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна. 

 

Тус хороо нь Нийслэлийн тэргүүний хороогоор 3 удаа, Дүүргийн тэргүүний хороогоор 5 удаа шалгарч байсан.

 

ЭРХЭМ ЗОРИЛГО: 

Төр засгийн бодлого шийдвэр, дээд шатны байгууллагуудын тогтоол шийдвэрийг иргэдэд мэдээлэх, түүнийг биелүүлэх ажлыг зохион байгуулан, хяналт тавьж, удирдамж боловсруулан хорооны иргэдийн санал бодлыг тусгаж, иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд чиглэл өгч хорооны Иргэдийн Нийтийн Хуралтай хамтран ажиллана. Орон нутагт хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа хуулийг дээдлэн, хорооны Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх зорилтыг ханган биелүүлж, иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй, тэгш, шударга, үр нөлөөтэй хүргэн ажиллана.


ХОРООНЫ ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ НЬ:

  • Хууль тогтоомж, Засгийн газрын болон Улсын Их Хурлын  гишүүд, нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчдийн тогтоол, шийдвэр, Засаг даргын захирамжийг сурталчлах, хэрэгжүүлэх.
  • Нийслэл, дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, дэвшүүлсэн зорилтын  хүрээнд хорооныхоо ажлын төлөвлөгөөг уялдуулах
  • Хорооны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэх
  • Хорооны иргэдийн тулгамдсан асуудлуудыг харьяалах дээд шатны байгууллагуудад цаг тухайд нь уламжлан, шийдвэрлүүлэхэд идэвхи санаачлага гарган ажиллах.
  • Төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай хүргэж, төрийн албан хаагчийн ёс зүйг чандлан сахиж ажиллах.
  • Иргэдийн тохитой эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилтуудыг дэвшүүлэн ажиллахад оршино.
  • Хорооны онцлог
  • Дан гэр хорооллоос бүрдсэн гуу жалга ихтэй
  • Хүн ам, өрх ихтэй,
  • Хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд ихтэй
  • Хорооны газар нутгийн хэмжээ том

 

Хорооны бүтэц бүрэлдэхүүний мэдээллийг эндээс үзнэ үү.

ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА

Б.Гантуяа

Утас: 95049674, 70172666

 

ХОРООНЫ АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИД, ХОЛБОО БАРИХ

Д. Цэдэнсүрэн

Зохион байгуулагч

Утас: 96053306

 

Д. Лхагвасүрэн

Зохион байгуулагч

Утас: 99722502

 

Ц. Чимидбалдир

Нийгмийн ажилтан

Утас: 96010207

 

Ц. Хашчулуун 

Халамж үйлчилгээний мэргэжилтэн

Утас: 99220002

 

Г. Энхжаргал

Иргэний бүртгэлийн мэргэжилтэн

Утас: 99005002

 

Б. Мөнхжаргал 

Иргэний танхимын ажилтан 

Утас: 99284468

 

Ц.д Г. Золбоо

Хэсгийн байцаагч 

Утас: 96900952

Д. Долгоржав

Олон нийтийн цагдаа 

Утас: 91329601

П. Баярчимэг 

Улсын бүртгэгч 

Утас: 99941634 

 

ХЭСГИЙН АХЛАГЧ НАР

 

Хэсгийн дугаар

Гудамжны дугаар

Хэсгийн ахлагч нарын нэр

Холбоо барих утас

1

1 дүгээр хэсэг

1,2,3,4,5,6,7,8,9- р гудамж

Н. Чинзаяа

99694770

2

2 дугаар хэсэг

10-12, 21, 32-36-р гудамж

Н.Сүхбат

99253810

3

3 дугаар хэсэг

10,11,12,17,21-р гудамж

Б.Оюунцэцэг

95230063

4

4 дүгээр хэсэг

13,14,15,16-р гудамж

Б.Даваажав

99834588

5

5 дугаар хэсэг

18, 19, 20, 22, 23, 24-р гудамж

Д.Энхтуяа

86715674

6

6 дугаар хэсэг

25, 26, 27, 28, 29, 30, 31, 37-р гудамж

А.Алтантуяа

99652320

7

7 дугаар хэсэг

38,39,40,41, 42, 43, 44, 45, 46, 47-р гудамж

У.Туяа

96014610

8

8 дугаар хэсэг

48,49,50, 51,52, 53-р гудамж

Ц.Цэрэндолгор

89985811

9

9 дүгээр хэсэг

54,55,56,57,58,59-р гудамж

Л.Рээтэв

96606833

10

10 дугаар хэсэг

60, 61, 62, 63, 64, 65, 66-р гудамж

Ч.Чулуунцэцэг

88181296

11

11 дүгээр хэсэг

67, 68, 69, 70, 71, 72, 73-р гудамж

Б.Мөнхжаргал

99747697

12

12 дугаар хэсэг

73, 74, 75, 76, 77, 78, 79, 80-р гудамж

Н.Алтанзул

89242647

Газар зүйн байршил, дэд бүтцийн талаар

Сонгинохайрхан дүүргийн 2-р хороо нь зүүн талаараа тус дүүргийн 3, 26 дугаар хороо, урд талаараа 20 дугаар хороо, баруун талаараа 1 дүгээр хороо, хойд талаараа Нарангийн уулаар тус тус хиллэн байршина. Нутаг дэвсгэрийн хувьд гуу жалга ихтэй. Нийт газар нутгийн хэмжээ нь 164,14 га талбайтай.

 

Хорооны ажиллах цагийн хуваарь

 

Дэд бүлгүүд

Нэвтрэх - Хорооны Админ