СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ЭРХЭМ ЗОРИЛГО

Төрийн зорилт, чиг үүргийг Монгол улсын үндсэн хууль, бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэн, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэхэд оршино.

ЗОРИЛТ: Иргэдийн оролцоо- хамтын хөгжил

  • иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор уулзалт зохион байгуулж тэдний санал хүсэлтийг сонсож хамтарч ажиллах.
  • иргэдийн оролцоотой СӨХ-үүдийн үйл ажиллагааг сайжруулах
  • иргэдийг эрүүл тохилог орчинд амьдрах ногоон хороо “Эко- орчин”-г бүрдүүлэхэд явган зам, ногоон байгууламж”-ийг нэмэгдүүлэх

ТАНИЛЦУУЛГА

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо нь анх 1952 оны 5 дугаар сарын 9-нд Улаанбаатар хотын хөдөлмөрчдийн бага хурлын 25 дугаар тогтоолоор Толгойтын АДХ-ын гүйцэтгэх захиргаа, хороо гэж байгуулагдахад /Мах комбинатын дэнжид/ 4 дүгээр хорин нэртэйгээр байгуулагджээ. 1965 онд Улаанбаатар хот 4 районтой болоход уг хорин нь Октябрын районы 23 дугаар хороо нэртэйгээр 1979 он хүртэл ажиллаж байжээ. 1980-1992 он хүртэл бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр Октябрын районы 7 дугаар хороо гэж байгуулагджээ  1992 онд Монгол улсын Нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиар Октябрийн район нь Сонгинохайрхан дүүрэг болон өөрчлөгдөхөд уг хороо нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо болон зохион байгуулагдаж өдгөө төрийн захиргааны анхан шатны нэгж болтлоо өргөжин төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн, шуурхай үзүүлэн ажиллаж байна.
Одоо тус хороо нь 47.27 га нутаг дэвсгэртэй 2224 өрхийн 9778 хүн ам оршин амьдардагаас тохилог орон сууцанд 1743 өрх, ердийн галалгаатай орон сууцанд 73 өрх, монгол гэрт 34 өрх айл тус тус амьдарч  байна. 110 гаруй аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагийн дотор төрийн төсөвт 17 байгууллага ажиллаж байгаа томоохон хороодын нэг билээ. Ерөнхий боловсролын 11 жилийн 62 дугаар бүрэн дунд сургуульд 2956 хүүхдүүд, Гэрэлт Ирээдүй 26, 148, 92 дугаар цэцэрлэгүүдэд 632 хүүхэд тус тус сурч, хүмүүжиж байна.        
Хүүхдийн 3 дугаар эмнэлэг, ЦТК, ТҮК, НДХ, мал эмнэлэг, Мон- Чех, Мон-Болгар зэрэг уул уурхайн компани, арилжааны 5 банк ,6 СӨХ зэрэг байгууллагууд үйл ажиллагаагаа явуулдаг юм.
Хорооны ИНХ-ын дарга О.Инчинаа, Засаг дарга Х.Бат-Аюуш, зохион байгуулагч Н.Нарангэрэл,  нийгмийн ажилтан С.Алдармаа, халамжийн нийгмийн ажилтан Б.Байгалмаа,  иргэний бүртгэлийн ажилтан З.Наранмандах,  цагдаагийн дэслэгч Т.Баярмагнай,  ахмадын зөвлөлийн дарга А.Хөхөө, ОНБ Цооз, хог орлогын байцаагч Х.Өлзийдэлгэр  нар иргэдэд үйлчлэн төр засгийн бодлого шийдвэр хэрэгжүүлэн ажиллаж байна. Төрийн анхан шатны үйлчилгээг хөнгөн, шуурхай, хүртээмжтэй хүргэхийн тулд 6 хэсгийн ахлагч  хамтран ажиллаж иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч ажиллаж байна. 

Тус хороонд  700 гаруй ахмад настан амьдран сууж буянтай сургаалаа хайрлан байдгийн дотор Монгол улсын хөдөлмөрийн баатар Б.Дамчаа, гавъяат жүжигчин З.Дашбалбар, Ардын багш С.Төмөр, гавьяат тамирчин О.Цогтгэрэл, ахмад дайчин Е.Галсан, Б.Доржсүрэн, Д.Дугар, Ж.Дэмбэрэл нарын алдар суутнуудаараа бид бүхэн үргэлж бахархаж байдаг билээ.

 

 

 

Х.Бат-Аюуш

 

Засаг дарга

 

Утас:93130019

 

 ХОРООНЫ АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИД, ХОЛБОО БАРИХ

Н.Нарангэрэл

Зохион байгуулагч

Утас: 88870744

 

С.Алтангинж

Зохион байгуулагч

Утас: 99032258

С.Алдармаа

Нийгмийн ажилтан

Утас: 91347707

   

З.Наранмандах

Иргэний бүртгэлийн мэргэжилтэн

Утас: 99129125

 

Б.Байгальмаа

Халамж үйлчилгээний мэргэжилтэн

Утас: 96063580

 

 

 

 

 

 

 

ХОРООНЫ АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ

Дэд бүлгүүд

Нэвтрэх - Хорооны Админ