ЭРХЭМ ЗОРИЛГО

  1. Хүн амын эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах.
  2. Бичиг баримтын зөрчилгүй болгох
  3. Иргэдийн оролцоог дэмжих
  4. Ажилгүйдлийг бууруулах
  5. ААНБ-ын тохижилт цэцэрлэгжүүлэлтийн ажлыг сайжруулах
  6. эмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах
  7. Орон сууцны зам талбайн тохижилт хийх
  8. Хорооллын дундах гэрэлтүүлгийг шинээр болон сэргээн засварлуулах, камержуулах

 

ТАНИЛЦУУЛГА 

      Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо ЗХУ-ын тусламжтайгаар “Өнөр” хороолол баригдаж 1987 онд  24, 25, 26, 27, 28, 29-р байр ашиглалтанд орсноор Октябрийн районы 37 дугаар хороо нэртэйгээр байгуулагдан анхны Засаг даргаар Байгалмаа ажиллаж байв. 1992 оноос эхлэн Сонгинохайрхан дүүргийн 16-р хороо хэмээн нэрлэгдэн орон сууцны “Өнөр” хотхоны харъяа  “Мөнхтулга” СӨХ-ны 27-р байрны 4-р орцны 3 өрөө байранд үйл ажиллагаа явуулж байгаад 2013 оны 3-р сард 41 а байрны 1 давхарын 156 м.кв талбай бүхий байранд шилжин өнөөг хүртэл иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлж байна. 

 

      Өнгөрсөн хугацаанд засаг даргаар Ц.Болормаа, М.Энхжаргал, Дашжаргал, Я.Байгалмаа, Ч.Цолмон, Я.Өлзийдэлгэр, З.Зулцэцэг нар ажиллаж байсан бөгөөд одоо хорооны Засаг даргаар Ч.Ууганбаяр 2017 онд сонгогдон ажиллаж байна.  Манай хороо 15,6мк талбайтай,  1416  өрхийн  5036  хүн ам оршин сууж байгаагийн дотор Хөдөлмөрийн баатар Н.Лхагвадорж, Шинжлэх ухааны гавьяат Ц.Отгоо, Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Оюут, Эрүүлийг хамгаалахын гавьяат эмч Д.Бат-Очир, Ш.Долгормаа, гавьяат эдийн засагч Т.Тунгалаг, гавьяат тамирчин А.Энхээ нарын олон МУ-ын Гавьяат цолтон бий. 


      Хорооны нутаг дэвсгэрт төрийн болон хувийн хэвшлийн Ирээдүй цогцолборын II дунд сургууль, 113-р цэцэрлэг, 119-р цэцэрлэг, Ромашка дунд сургууль, цэцэрлэгүүд,  МЦХ-ны 21-р салбар, Шуудан-21, Хадгаламж - 15 банкны салбар  “Өнөр – 324”, “Соёлт”, “Эвийн хүч”, “Мөнхтулга” СӨХ, Өнөр-бүл СӨХ болон “Тэнгэрлэг интернейшнл” ХХК, “Хөх чоно” ХХК, “Миний дэлгүүр” зэрэг  20 гаруй хүнсний дэлгүүр аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.

 

Хорооны бүтэц бүрэлдэхүүний мэдээллийг эндээс үзнэ үү.

Б.Болд

Засаг дарга

Утас: 80115588

 

ХОРООНЫ БУСАД АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИД

Нэр Албан тушаал Утасны дугаар
1 П.Одончимэг Зохион байгуулагч 99176301
2 Ш.Дуламсүрэн Нийгмийн ажилтан 93101213
3 Ц.Дуламсүрэн ХХОНБ 99472051
4 Д.Сэргэлэн 1-р хэсгийн ахлагч 99274723
5 Н.Энэбиш 2-р хэсгийн ахлагч 99037577
6 Б.Нарантунгалаг 3-р хэсгийн ахлагч 99000289
7 Э.Бадамхорлоо 4-р хэсгийн ахлагч 86079812
8 С.Оюунбилэг 5-р хэсгийн ахлагч 88724401
9 Н.Энх-Оргил 6-р хэсгийн ахлагч 88806766
10 Э.Ариунжаргал Үйлчлэгч 99757079
11 С.Дэлэг Ахмадын зөвлөлийн дарга 99869837

ГАЗАР ЗҮЙН БАЙРШИЛ, ДЭД БҮТЦИЙН ТАЛААР

Тус хороо нь урд талаараа Баянгол дүүрэг буюу Хар Хорин зах, баруун талаараа СХД-ийн 15-р хороо буюу Барилгачин гудамж, хойд талаараа СХД-ийн 30-р хороо, зүүн талаараа СХД-ийн 17-р хороотой тус тус хиллэдэг.

 

ХОРООНЫ АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ

Дэд бүлгүүд