СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ЭРХЭМ ЗОРИЛГО

2014  оны зорилго: Нийслэл ,дүүргийн Засаг даргын  бүрэн эрхийн 2012-2016 онд  хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргийн эдийн засаг, нийгмийг  2014 онд хөгжүүлэх зорилтыг тус тус  ханган биелүүлж,төрийн болон төрийн бус байгууллагуудын ажлын уялдаа холбоог бэхжүүлэн иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж ,төр иргэний ээлтэй харьцааг бүрдүүлэхэд оршино.

2014 оны зорилтууд:

  • Төрийн хууль тогтоомж ,бодлого шийдвэрийг сурталчлах, хэрэгжүүлэх, үйлчилгээг үр өгөөжтэй , хүртээмжтэй болгон ил тод байдлыг хангаж ажиллах
  • Төр иргэний ээлтэй харьцааг бүрдүүлэн , иргэний оролцоог нэмэгдүүлж ,ОНХСхөрөнгөөр хийгдэх ажлыг үр өгөөжтэй болгох
  • Иргэдийн эрүүл аюулгүй байдлын  индексийн түвшинг сайжруулж , амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авах
  • Нийгмийн халамж , эрүүл мэнд, боловсролын  үйлчилгээг сайжруулахад санаачлагатай ажиллаж, нийгмийн  төрөлжсөн үйлчилгээг нэг цэгээс  хүргэх, эх нялхсын эндэгдэлгүй, сургууль завсардалтгүй байдлаа бататган ажиллах

 

ТАНИЛЦУУЛГА

Манай хорооны цогцолбор байр  нь “Өнөр” хорооллын 9 дүгээр байрны  аркны  дотор талд 2 давхар саарал өнгийн тоосгон байшинд байрладаг. 
Анх 1985 онд Октябрийн районы 35 дугаар хороо нэртэйгээр байгуулагдан одоогийн ЭМН-ийн байранд байрлаж байсан.

 

1992 онд СХД-ийн 13-р хороо болон өөрчлөгдөж , 2006 оны 09 сарын 07 өдөр шинэ байртай болсон.

 

Манай хороо баруун талаараа “Залуус” гудамж, урд талаараа Энхтайваны өргөн чөлөө, зүүн талаараа СХД-ийн дүүргийн 12-р, хойд талаараа 31-р  хороотой тус тус хиллэдэг бөгөөд 13,2 га газар нутаг дэвсгэрт 8, 9, 10, 11, 8/1, 24, 47, 198-р байруудын нийт 1337 өрхийн 5605 оршин суугчдад үйлчилж байна.

 

Үүнээс эрэгтэй-2666, эмэгтэй-2939, 18 хүртэл насны хүүхэд-1555, 55-60 аас дээш насны ахмад -649, ахмад дайчин - 5, гавьяат цолтон- 7, салбарын тэргүүний ажилтан-94, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт -15, Алтангадас одон -55, Хөдөлмөрийн хүндэт медальт -69, Байлдааны медаль -26, Байлдааны гавьяаны одон -15, Байлдааны гавьяаны улаан тугийн одонтой 1 хүн гээд алдар гавьяатай олон иргэн манай хороонд оршин суудаг. 

 

Хорооны засаг даргаар Самдан, Хуушаан, Д.Доржсүрэн, С.Батаа, зохион байгуулагчаар Сувдмаа, Г.Гүнжилмаа, Л.Эрдэнэчимэг, нийгмийн ажилтнаар Өлзийбаяр, С.Наранцэцэг, Б.Шинэжаргал, Г.Бадамцэцэг нар ажиллаж байсан.

 

Өнөөдөр тус хорооны Засаг даргаар Х.Эрдэнэтуяа, зохион байгуулагчаар Н.Эрдэнэтуяа, Иргэний бүртгэлийн ажилтнаар Б.Туул, нийгмийн ажилтнаар Л.Дугармаа, Халамжийн мэргэжилтэнээр Ц.Отгонтуяа хэсгийн байцаагчаар А.Бүрэнжаргал, Д.Аюурзана, П.Мөнхбаатар, С.Эрдэнэ-Очир, Б.Даваасүрэн, Н.Саруултуяа, Д.Бямбадорж нар ажиллаж байна.

 

Хорооны нутаг дэвсгэрт  36-р сургууль, 106, 99-р цэцэрлэг, дүүргийн ЭМН, Дүүргийн прокурор, болон дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэс, “Дэвшил” -8, “Өнөр” -11, “Есөн эрдэнэ” “Залуус” -10 СӨХ болон хувийн хэвшлийн 105 аж ахуйн нэгж, хувь иргэн үйл ажиллагаа явуулж байна.

 

Тус хороо нь  2002 оноос хойш “Хороо сайхан бол хот сайхан”уриан дор жил бүр тодорхой зорилт дэвшүүлэн ажиллаж,нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд төр засгийн хууль тогтоомжийг сурталчилах ажлыг төрөл бүрийн хэлбэрээр явуулж ,нутаг дэвсгэртээ хүүхэд залуучууд ахмад настны чөлөөт цагийг өнгөрөөх  биеийн тамирын болон тоглоомын, бялдаржуулах талбайг байгуулан ажиллаж байна.

ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА

Хүнийхүүгийн Эрдэнэтуяа 

Утас: 99087816, 93190014  

 

ХОРООНЫ АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИД, ХОЛБОО БАРИХ

Н. Эрдэнэтуяа

Зохион байгуулагч

Утас: 99983358

 

Л. Дугармаа

Нийгмийн ажилтан

Утас: 99056093

 

Ц. Отгонтуяа

Халамжийн мэргэжилтэн

Утас: 99175191

 

Б. Туул

Улсын бүртгэгч 

Утас: 88005477

 

Тэгшжаргал

Олон нийтийн байцаагч

Утас: 88619489

С. Энхцэцэг

Хог орлогын байцаагч

Утас: 95156872

А. Бүрэнжаргал

Хэсгийн ахлагч

Утас: 96520040

 

Д. Аюурзана

Хэсгийн ахлагч

Утас: 89850004

 

П. Мөнхбаатар

Хэсгийн ахлагч

Утас: 93131522

 

С. Эрдэнэ-Очир

Хэсгийн ахлагч

Утас: 95490700

 

Б. Даваасүрэн

Хэсгийн ахлагч

Утас: 99899795

 

Н. Саруултуяа

Хэсгийн ахлагч

Утас: 93131520

 

   
Д. Бямбадорж

Хэсгийн ахлагч

Утас: 99873627

 

 

ГАЗАРЗҮЙН БАЙРШИЛ, ДЭД БҮТЦИЙН ТАЛААР

Тус хороо нь баруун талаар Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо, зүүн талаараа 13-р хороо, хойд талаараа 31-р хороо, урд хэсгээрээ Баянгол дүүргийн 20-р хорооны арын төв зам Энхтайвны өргөн чөлөөгөөр тус тус зааглан  хиллэдэг.

 

ХОРООНЫ АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ

Дэд бүлгүүд

Санал асуулга

Дүүргийн ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж байгаа нь таны сэтгэлд нийцэж байна уу?
Нийт 644 санал өгсөн байна.

Нэвтрэх - Хорооны Админ