ЭРХЭМ ЗОРИЛГО
Нийслэл, дүүрэг, хорооны Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нийгэм, эдийн засгийн зорилтыг хангах, төрийн ба төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд ил тод, хөнгөн шуурхай үйлчилгээ үзүүлэхэд оршино.

  • Хүн амын эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах.
  • Бичиг баримтын зөрчилгүй болгох
  • Иргэдийн оролцоог дэмжих
  • Ажилгүйдлийг бууруулах
  • Аж ахуй нэгж байгууллагын тохижилт цэцэрлэгжүүлэлтийн ажлыг сайжруулах
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах
  • Орон сууцны зам талбайн тохижилт хийх
  • Хорооллын дундах гэрэлтүүлгийг шинээр болон сэргээн засварлуулах, камержуулах

 

ТАНИЛЦУУЛГА
Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо нь  анх 1983 онд Октябрийн районы  АДХ-ын  Гүйцэтгэх захиргааны Орон сууц гудамжны 5-р хороо нэртэй байгуулагдсан түүхтэй. Улмаар 1992 онд дүүрэг шинээр байгуулагдахад 12 дугаар хороо болон байгуулагдсан юм. Хойд талаараа 31 дүгээр хороо, баруун талаараа 13 дугаар хороо, зүүн болон урд талаараа Баянгол дүүрэгтэй хиллэн оршино.

 

Хорооны Засаг дарга Д.Соёлмаа, зохион байгуулагч М.Ариунаа, нийгмийн ажилтан Б.Амаржаргал, улсын бүртгэгч Ц.Баярцэцэг, Хөдөлмөр эрхлэлт , халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Төгсжаргал, иргэний танхимын ажилтан Ц.Мөнхтуяа, олон нийтийн байцаагч С.Отгонжаргал, ахмадын зөвлөлийн дарга Ц.Сумъяа, хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б. Батзаяа, хороо хариуцсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч Т.Мангалжав, Олон нийтийн цагдаа Б.Энхчимэг, үйлчлэгч Л.Энэбиш .

  • 1 дүгээр хэсгийн ахлагч Ц.Цэрэндогор
  • 2 дугаар хэсгийн ахлагч О.Мөнх-Онон
  • 3 дугаар хэсгийн ахлагч П.Сарангэрэл
  • 4 дүгээр хэсгийн ахлагч Ц.Болорцэцэг зэрэг бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

Хорооны нутаг дэвсгэрт “Миний дэлгүүр” “Намир” худалдаа үйлчилгээний төв, “Бармон” ХХК, “Өгөөмөр - Алтай” ХХК, “Мөнгөн Гүүр” эмнэлэг үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн улсдаа нэр хүндтэй олон алдартан амьдардаг.

Үүнд: Хөдөлмөрийн баатар-1, Гавьяат эмч-3, Гавьяат эдийн засагч-1, Гавьяат тамирчин-1, Гавьяат багш-1, Аж үйлдвэрийн гавьяат-2, Холбооны гавьяат-1, Соёлын гавьяат-1 тус тус амьдардаг.


Тус хороо нь 1230 өрх айлын 5320 хүн амтай, нийт оршин суугч 100 хувь орон сууцанд амьдардаг нь тус хорооны онцлог бөгөөд  2-р байрны дэргэд өрхийн эмнэлэг болон цагдаагийн хэсэг бүхий цогцолбор шинэ байранд оржээ.


Хорооны нутаг дэвсгэрт төрийн болон хувийн хэвшлийн Ирээдүй цогцолборын 1 дүгээр бага сургууль, 104-р цэцэрлэг, 105-р цэцэрлэг, Голомт банк, Хас банк банкны салбарууд, “Өнөр-2” “ Итгэл-1” “Шинэ зуун хотхон” гэсэн 3 СӨХ ажиллаж байна.

 

Хорооны бүтэц бүрэлдэхүүний мэдээллийг эндээс үзнэ үү.

Г.Ундармаа

ИНХ-ын дарга

Утас: 99889958

Д.Соёлмаа

Засаг дарга

Утас: 99200797

 

ХОРООНЫ БУСАД АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИД

Нэр Албан тушаал Утасны дугаар
1 Б.Амаржаргал Нийгмийн ажилтан 96098936
2 Ц.Баярцэцэг Улсын бүртгэгч 96000040
3 С.Отгонтуяа ХХҮМ 92919212 96059993
4 Мандахбаяр Түвшиндэлгэр 1-р хэсгийн ахлагч 80787908
5 Алтанбаяр Алтанчимэг 2-р хэсгийн ахлагч 99883106
6 Төмөрбаатар Орхонсүрэн 3-р хэсгийн ахлагч 99190452
7 Цогтсайхан Болорцэцэг 4-р хэсгийн ахлагч 92088208
8 Олзвой Сарантуяа 5-р хэсгийн ахлагч 89302626
9 Лэгцэг Энэбиш Үйлчлэгч 88196540
10 Санпилноров Батгэрэл Олон нийтийн байцаагч 91146161
11 Б.Дашням Хэсгийн байцаагч 90905790
12 Э.Намнансүрэн Хороон цагдаа 88403296
13 Б.Энхчимэг Олон нийтийн цагдаа 88733891

ГАЗАРЗҮЙН БАЙРШИЛ, ДЭД БҮТЦИЙН ТАЛААР

Дэд бүлгүүд