СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 ЭРХЭМ ЗОРИЛГО

Нийслэл, дүүрэг, хорооны Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нийгэм, эдийн засгийн зорилтыг хангах, төрийн ба төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд ил тод, хөнгөн шуурхай үйлчилгээ үзүүлэхэд оршино.

ТАНИЛЦУУЛГА

Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо нь  анх 1983 онд Октябрийн районы  АДХ-ын  Гүйцэтгэх захиргааны Орон сууц гудамжны 5-р хороо нэртэй байгуулагдсан түүхтэй. Улмаар 1992 онд дүүрэг шинээр байгуулагдахад 12 дугаар хороо болон байгуулагдсан юм. Хойд талаараа 31 дугаар хороо, баруун талаараа 13 дугаар хороо, зүүн болон урд талаараа Баянгол дүүрэгтэй хиллэн оршино.
Өдгөө Иргэдийн Нийтийн Хурлын дарга Н.Амардэлгэр,  Засаг дарга Г.Ундармаа, зохион байгуулагч Т.Баярмаа, нийгмийн ажилтан Ж.Чулуун, улсын бүртгэгч Ц.Баярцэцэг, халамжийн нийгмийн ажилтан Б.Төгсжаргал, 1-р хэсгийн ахлагч Ц.Цэрэндолгор, 2-р хэсгийн ахлагч Г.Шинэдэг, 3-р хэсгийн ахлагч С.Бадамханд, 4-р хэсгийн ахлагч О.Баттөгс, хорооны ахмадын зөвлөлийн дарга Ц.Сумъяа,  хэсгийн байцаагч цагдаагийн дэслэгч А.Бүрэнжаргал, цагдаагийн дэслэгч Т.Сайфолла, Олон нийтийн байцаагч Х.Батчулуун, үйлчлэгч Д.Галтмаа, жижүүр Д.Ганболд нарын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.
Хорооны нутаг дэвсгэрт “Намир” худалдаа үйлчилгээний төв, “Бармон” ХХК, “Өгөөмөр - Алтай” ХХК, анхны хувийн телевизүүдийн нэг ТV-5 телевиз үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн улсдаа нэр хүндтэй олон алдартан амьдардаг.
Тус хороо нь 1228 өрх айлын 4906 хүн амтай, нийт оршин суугч 100 хувь орон сууцанд амьдардаг нь тус хорооны онцлог бөгөөд  2-р байрны дэргэд өрхийн эмнэлэг болон цагдаагийн хэсэг бүхий цогцолбор шинэ байранд оржээ.

 

 

 

Г.Ундармаа

 

Засаг дарга

 

Утас:93130012
96078858

 

 ХОРООНЫ АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИД, ХОЛБОО БАРИХ

Д.Соёлмаа

Зохион байгуулагч

Утас:99200797

 

Ж.Чулуун

Нийгмийн ажилтан

Утас: 96072228

Ц.Баярцэцэг

Иргэний бүртгэлийн мэргэжилтэн

Утас: 96000040

     

 

 

 

 

 

ГАЗАРЗҮЙН БАЙРШИЛ, ДЭД БҮТЦИЙН ТАЛААР

 

Дэд бүлгүүд

Санал асуулга

Дүүргийн ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж байгаа нь таны сэтгэлд нийцэж байна уу?
Нийт 565 санал өгсөн байна.

Нэвтрэх - Хорооны Админ