СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ЭРХЭМ ЗОРИЛГО

Төрийн зорилт, чиг үүргийг Монгол улсын үндсэн хууль, бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэн, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэхэд оршино.

ТАНИЛЦУУЛГА

 СХД-ийн 10 дугаар хороо нь анх 1987 онд Октьябрийн районы 15 дугаар хороо нэртэй байгуулагдан улмаар Сонгинохайрхан дүүрэг байгуулагдахад 10 дугаар хороо болон өөрчлөгджээ.
Хорооны Иргэдийн Нийтийн Хурлын даргаар Ж.Энхжаргал, Засаг даргаар Б.Хишигт, зохион байгуулагч Б.Мөнхтуяа, улсын бүртгэгч Т.Мөнхцэцэг, хөгжлийн нийгмийн ажилтан Д.Мягмарсоёмбо, халамжийн нийгмийн ажилтан А.Даваасүрэн, ахмадын дарга Д.Өлзийтогтох, олон нийтийн байцаагч Х.Гантулга, хорооны хэсгийн байцаагч дэд ахлагч З.Нямзаяа, хэсгийн ахлагч М.Ишхүү, Н.Баасан, О.Болортуяа, Х.Тунгалаг, С.Бямбаням, Б.Нарангэрэл, С.Энхтуяа, Х.Хандмаа, сахиул С.Эрдэнэбат, үйлчлэгч Б.Насанжаргал нарын бүрэлдэхүүнтэй төрийн үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байна.
Тус хороо нь Баянхошууны шинэ эцэст байрладаг. Зүүн талаараа СХД-ийн 28 дугаар хороотой, СХД-ийн баруун талаараа 9 дүгээр хороотой, урд талаараа СХД-ийн 8 дугаар хороотой тус тус хил залгадаг. Хорооны нийт нутаг дэвсгэрийн хэмжээ 191 га талбайтай, 100% гэр хорооллын хороо юм.
Тус хороонд нийт 2097 өрхийн 9788 хүн ам оршин суудаг ба хорооны нутаг дэвсгэрийн хэмжээнд 2 төрийн байгууллага /СХД-ийн 10-р хороо, 38-р цэцэрлэг/, 1 төрийн бус байгууллага /Байгаль-Наран өрхийн эмнэлэг/, 41 аж ахуйн нэгжтэй ба 34 гудамж, 315 нийтийн байр, гүний худаг 4, усан сан 1, цэвэр усны шугаманд холбогдсон 9 ус түгээх байртай юм.

 

 

 

 

Б.Хишигт

 

Засаг дарга

 

Утас:306080
96030057

 

 ХОРООНЫ АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИД, ХОЛБОО БАРИХ

Б.Мөнхтуяа

Зохион байгуулагч

Утас: 99172054

 

Н.Баярманлай

Зохион байгуулагч

Утас: 96070539

Н.Мягмарсоёмбо

Нийгмийн ажилтан

Утас: 93092282

   

Т.Мөнхцэцэг

Иргэний бүртгэлийн мэргэжилтэн

Утас: 96231262

 

 

Г.Энхтөгс

Халамж үйлчилгээний мэргэжилтэн

Утас: 93092290

 

Дэд бүлгүүд

Санал асуулга

Дүүргийн ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж байгаа нь таны сэтгэлд нийцэж байна уу?
Нийт 565 санал өгсөн байна.

Нэвтрэх - Хорооны Админ