Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага үүсэн байгуулагдсаны 30 жил, Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан гаргасан бодлого шийдвэрийн хэрэгжилт, хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээ, явц, үр дүнгийн талаар иргэд сонгогчдод танилцуулах, тэдний хүсэлт, санал санаачилгыг цаашдын үйл ажиллагаандаа тусган ажиллах, холбогдох байгууллагуудад уламжлан шийдвэрлүүлэх зорилго бүхий “Иргэн таныг сонсъё” уулзалт өнөөдөр өнөр бүсээс эхэллээ.
 
Өнөөдрийн уулзалтад УИХ-ын гишүүдийн бие төлөөлөгчид, Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа, Нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, Хороодын Засаг дарга нар болон холбогдох хэлтэс, алба, тасгийн дарга удирдлагууд оролцлоо. Уулзалтад оролцсон удирдлагууд дүүрэгт хийгдэж байгаа ажлуудаа танилцуулахаас гадна иргэдээс ирсэн санал, хүсэлтэд хариулт өглөө.
 
Уулзалтын эхэнд дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын ажлаа хүлээж аваад миний хамгийн эхэнд дүүргээ бүрэн гэрэлтүүлэгтэй болгох, Зам, нийтийн эзэмшлийн талбайг өргөжүүлэн тохижуулах, Хоггүй болгох, Төрийн үйлчилгээг цахимжуулж, иргэд, бизнес эрхлэгчдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүнд сурталгүй үйлчилдэг болгохоор зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар манай дүүрэг 21 мянга гаруй гэрэлтүүлэгтэй болж, 90 гаруй хувь нь бүрэн гэрэлтүүлэгтэй болсон байна. Мөн Сонгинохайрхан дүүрэгт нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй баригдсан гарааш, чингэлгийг Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу 2021 оны 3 дугаар сарын 17 өдөр анх чөлөөлж эхэлсэн. Тухайн жил дүүргийн 17 дугаар хорооны 132 ширхэг гарааш, контейнерыг буулгаж, тус талбайд ногоон байгууламж, явган хүний зам, дугуйн замтай бүтээн байгуулалтыг хийж тохижуулсан.
Энэ жилийн хувьд мөн адил гуравдугаар сард зөвшөөрөлгүй гарааш, контейнерыг чөлөөлөх ажлыг эхлүүлсэн бөгөөд 15, 16, 18, 19, 27 дугаар хороонд нийт 1200 гаруй гарааш, контейнерыг буулгаж тухайн газрыг нийтийн эзэмшилд шилжүүлэн бүртгэж авсан. Тухайн нийтийн эзэмшил газарт иргэдээс ирсэн саналын дагуу бүтээн байгуулалтууд хороо тус бүрт хийгдэж байгааг онцоллоо.
“Иргэн таныг сонсъё” уулзалт 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 10 дугаар сарын 23-ны өдрийн хугацаанд зохион байгуулагдана.
 
 
 
 

 

Сонгинохайрхан - Үндэсний үйлдвэрлэл

Видео

Валютын Ханш

Санал хүсэлт илгээх

Төрийн үйлчилгээ - Иргэн танд

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
335,703
Эрэгтэй
165542
Эмэгтэй
170161
Өрхийн тоо
94,132
Хүн амын нягтаршил
22,9 хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
15,348
Авто машины тоо
64,969
Малын тоо
80,712
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
7600

Хороод: