Сонгинохайрхан дүүргийн 15, 16 дугаар хороо буюу нэгдүгээр хорооллын арын зам дагуух нийтийн эдэлбэр газарт байсан 477 гарааш, контейнерыг бүрэн чөлөөлж, 3 га талбайд тохижилт, бүтээн байгуулалтын ажлууд эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. 
Сонгинохайрхан дүүргийн 15, 16 дугаар хороо буюу нэгдүгээр хорооллын арын зам дагуух нийтийн эдэлбэр газарт байсан 477 гарааш, контейнерыг бүрэн чөлөөлж, 3 га талбайд тохижилт, бүтээн байгуулалтын ажлууд эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Тохижилтын ажил наймдугаар сарын 15-ны өдөр эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 60 гаруй хувьтай үргэлжилж байна. Тус талбайд холбогдох албаныхантай хамт дугуй засвар ажиллуулж байсан иргэд, оршин суугч болон тохижилт хийж байгаа компанийн удирдлага, инженерүүдтэй уулзлаа.
 
Энэ удаагийн газар чөлөөлөлтийг объект эзэмшигч иргэд дэмжсэн бөгөөд уг талбайн бүтээн байгуулалтын зураг төсөлд оршин суугчдын санал хүсэлтийг хэд, хэдэн хувилбараар тусгасан билээ.
Тус талбайд:
 
• Автозам, пандус
• Явган зам
• Дугуйн зам
• Спорт талбай
• Тоглоомын талбай,
• Тайз
• Далан
• Ногоон байгууламж гэх мэт тохижилт, бүтээн байгуултуудыг зураг төслийн хүрээнд хийж байна.
 
Сонгинохайрхан дүүрэгт нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй баригдсан гарааш, чингэлгийг Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу 2021 оны 3 дугаар сарын 17 өдөр анх чөлөөлж эхэлсэн. Тухайн жил дүүргийн 17 дугаар хорооны 132 ширхэг гарааш, контейнерыг буулгаж, тус талбайд ногоон байгууламж, явган хүний зам, дугуйн замтай бүтээн байгуулалтыг хийж тохижуулсан. Энэ жилийн хувьд мөн адил гуравдугаар сард зөвшөөрөлгүй гарааш, контейнерыг чөлөөлөх ажлыг эхлүүлсэн бөгөөд иргэдээс ирсэн саналын дагуу бүтээн байгуулалтууд хороо тус бүрт хийгдэж байна. Энэ онд Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 60 байршилд 1559 ширхэг зөвшөөрөлгүй гарааш, контейнерыг чөлөөлөхөөр төлөвлөгөөнд тусгагдсан. Энэ жилийн хувьд 1200 гаруй гарааш, контейнерыг буулгаж тухайн газрыг нийтийн эзэмшилд шилжүүлэн бүртгэж аваад байна. Ирэх жил үлдсэн 12, 13, 14 дүгээр хорооны зөвшөөрөлгүй гарааш, контейнерыг буулгах бөгөөд Улаанбаатар хотын хэмжээнд хамгийн том газар чөлөөлсөн талбайг иргэдэд зориулан тохижуулж, бүтээн байгуулалтыг гүйцэтгэх юм.

Видео

Валютын Ханш

Санал хүсэлт илгээх

Төрийн үйлчилгээ - Иргэн танд

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
335,703
Эрэгтэй
165542
Эмэгтэй
170161
Өрхийн тоо
94,132
Хүн амын нягтаршил
22,9 хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
15,348
Авто машины тоо
64,969
Малын тоо
80,712
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
7600