Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2022.08.02/ боллоо. Хурлыг дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай удирдан явуулж, өнгөрсөн хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцав.

 

Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2022.08.02/ боллоо. Хурлыг дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай удирдан явуулж, өнгөрсөн хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцав. Мөн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс болон бусад хэлтэс, албадын удирдлагууд дүүргийн нутаг дэвсгэр дээрх цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг танилцууллаа. Энэ үеэр дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай нийт удирдлагуудад хог тээвэрлэлтийг эрчимжүүлэх,  Хөрөнгө оруулалтын ажлуудын гүйцэтгэлийг хянах, Үерийн далан шуудууг ариутгаж, халдваргүйжүүлэх, 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах, Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж байгаа хяналтын инженер, холбогдох албан хаагчид гүйцэтгэлийн явцын мэдээллийг тогтмол бүртгэж ажиллах шаардлагатай байгааг хэллээ.

Мөн нийт байгууллагуудад дээр дурдсан ажлуудыг эрчимжүүлэх болон дараах хэд, хэдэн үүргийг өглөө.

 -Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор цахилгааны ил гарсан утас, ухсан нүх, явган хүний замын тэмдэглэгээ, орц гарц, сургууль орчмын хурд сааруулагчийг засаж сайжруулах, стандартад нийцүүлэх, хүүхдийн тоглоомын талбайг засаж сэлбэх, эзэнгүй нохой, мууранд хазуулахаас урьдчилан сэргийлэх ажлуудыг эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах

-Хөдөлгөөний ачаалал ихсэж байгаатай холбогдуулан авто зам, явган хүний гарцын гэрэл дохио болон нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн ашиглалтыг найдвартай хангаж, урсгал засварын ажлуудыг эрчимжүүлж, хэрэгжилтийг хангах

-Нийслэлийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга байгууламж, халаалтын зуух, инженерийн шугам сүлжээнд хийгдэх их, урсгал засварын ажлуудыг эрчимжүүлж хэрэгжилтэд тогтмол хяналт тавих

-Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн болон үерийн далан сувгийн хог хаягдлыг сайтар цэвэрлэх, засвар шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэх

 

 

Видео

Валютын Ханш

Санал хүсэлт илгээх

Төрийн үйлчилгээ - Иргэн танд

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
335,703
Эрэгтэй
165542
Эмэгтэй
170161
Өрхийн тоо
94,132
Хүн амын нягтаршил
22,9 хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
15,348
Авто машины тоо
64,969
Малын тоо
80,712
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
7600