Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/306 дугаар захирамжаар Дэд бүтцийн хөгжлийн алба ОНӨААТҮГ иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, амьдрах орчныг сайжруулах арга хэмжээний хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт байрлах, нийтийн эзэмшлийн эвдэрч, өнгө үзэмж алдсан тоглоомын талбайг засварлах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд 4-р хорооны Улаан чулуут руу өгсөх зам дагуух хүүхдийн тоглоомын талбайн гадна орчныг сайжруулан, эвдэрсэн тоглоомыг засварлалаа.Дүүргийн Засаг даргын А/306 дугаар захирамжийн зорилт нь дүүргийн нутаг дэвсгэрт бага насны хүүхдийн бие бялдрыг чийрэгжүүлэх, амралт чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэхэд чиглэгдсэн гадна тоглоомын талбайн эрүүл, аюулгүй таатай орчныг бүрдүүлэх нөхцөлийг хангахад оршиж байна.

Видео

Валютын Ханш

Санал хүсэлт илгээх

Төрийн үйлчилгээ - Иргэн танд

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
335,703
Эрэгтэй
165542
Эмэгтэй
170161
Өрхийн тоо
94,132
Хүн амын нягтаршил
22,9 хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
15,348
Авто машины тоо
64,969
Малын тоо
80,712
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
7600

Хороод: