Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайн санаачилгаар “Эрэгтэйчүүдийн хөгжлийн төв” дээр Ерөнхий боловсролын сургуулийн өсвөр насны хөвгүүдийн дунд “ЗӨВ ӨГЛӨӨ” уулзалтыг цувралаар зохион байгуулж байна. Энэ хүрээнд өнөөдөр /2022.05.19/ ахлах ангийн сурагчдад мэргэжил сонголтын талаар чиг баримжаа олгох зорилготой “Мэргэжил ба өөрийгөө бүтээхүй” өглөөний уулзалт боллоо.Энэхүү уулзалтад ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Энххорол, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Э.Энхтуул болон холбогдох мэргэжилтнүүд, 65-р сургуулийн ахлах ангийн эрэгтэй сурагчдын төлөөлөл оролцсон бөгөөд мэргэжил сонголтын талаарх ойлголт, төгсөх ангийн сурагчдын өмнө яг одоо тулгарч буй сонголтуудын талаар дотно яриа өрнүүллээ.Энэ үеэр “Юнайтэд Карьер Консалтинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Булган “Мэргэжил сонголт ба ирээдүй” сэдвийн хүрээнд сурагчдад хамгийн чухал сонголтыг хэрхэн хийх талаарх зөвлөгөө, мэдлэг олголоо. Сурагчид сэдвийн хүрээнд мэргэжил сонгох алхмууд, сонирхол, зан төлөвөө тодорхойлох, ур чадвараа таньж мэдэх болон эрэлт ихтэй мэргэжлүүдийн талаарх ойлголтоо асуулт, хариулт хэлбэрээр авлаа.
Энэхүү уулзалт нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, “Боловсрол” төслийн хэрэгжилтийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд уулзалтын төгсгөлд оролцогч талууд уулзалтын ач холбогдол, үйл ажиллагааны талаар санал солилцон хүлээгдэж буй үр дүнгийн талаар санал солилцлоо.

Видео

Валютын Ханш

Санал хүсэлт илгээх

Төрийн үйлчилгээ - Иргэн танд

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
335,703
Эрэгтэй
165542
Эмэгтэй
170161
Өрхийн тоо
94,132
Хүн амын нягтаршил
22,9 хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
15,348
Авто машины тоо
64,969
Малын тоо
80,712
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
7600

Хороод: