Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын хамт олон Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдсан “Хотын соёл” аяныг хэрэгжүүлэхэд идэвх санаачилга гарган үр, бүтээлтэй ажилласан тул өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Тус аян иргэдийн нийтийн соёлыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, хотын соёлыг төлөвшүүлэх зорилготой юм. Аяны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-аас төрийн байгууллагуудын дунд орчны тохижилт, бүтээн байгуулалтын сайжруулах, Шинэлэг үйлчилгээ нэвтрүүлэх, Төрийн албан хаагчид болон иргэдэд чиглэсэн сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа, “Сонгины Оюу” аян зэрэг олон ажлыг санаачлан хэрэгжүүлсэн. Мөн аяны хүрээнд хийгдсэн томоохон ажлын нэг нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас тогтвортой хөгжлийн суурь дархлаа болох иргэдийн соёлын боловсролыг дэмжих, мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан стандартад нийцсэн соёл, урлагийн үйлчилгээний байгууллагыг шинээр бий болгож, шинэлэг бүтээгдэхүүн, бүтээлч үйлчилгээг нэвтрүүлэх, төрийн болон төрийн бус, олон улсын байгууллага, иргэдийн оролцоотойгоор уламжлагдан ирсэн өв соёл, үнэт зүйлээ хамгаалах, өвлүүлэх, сурталчлан таниулах, баяжуулах ажлыг шат дараатай зохион байгуулж, соёлын дэвшилтэт хөгжилтэй хөл нийлүүлэн алхах чадвартай оюунлаг, хүмүүнлэг, соёлтой иргэнийг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор “Иргэдийн соёлын боловсролыг дээшлүүлэх” төсөл боловсруулан дүүргийн ИТХ-аар батлуулж, 2021-2024 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажилласан явдал юм.

Видео

Валютын Ханш

Санал хүсэлт илгээх

Төрийн үйлчилгээ - Иргэн танд

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
335,703
Эрэгтэй
165542
Эмэгтэй
170161
Өрхийн тоо
94,132
Хүн амын нягтаршил
22,9 хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
15,348
Авто машины тоо
64,969
Малын тоо
80,712
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
7600

Хороод: