Нийслэлчүүд та бүхэндээ Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны түүхт 382 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье!

УЛААНБААТАР хотын түүх бол монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэл, тусгаар тогтносон орны улс төр, эдийн засаг, шашин, соёлын төвийн түүх, монголчуудын бэлгэдэл юм.

Сонгинохайрханчууд бид эх орны Нийслэл Улаанбаатар хотын нийт хүн амын 22.8 хувийг эзэлдэг хамгийн олон хүн амтай дүүрэгт аж төрөн, амьдарч байна. Нийслэлийн түүх, соёл, хотын хөгжил цэцэглэлтийн өнгө төрх та бидний хувь хүний хөгжил болон амьдарч буй орчин нөхцөл сайжирч байгаагаас шууд хамааралтай байдаг.

ТҮҮХТ 382 ЖИЛИЙН ТЭМДЭГЛЭЛТ ОЙН ӨДӨР НЬ ТА БҮХНИЙ БАЯРЫН ӨДРӨӨС ГАДНА НИЙСЛЭЛ ХОТЫНХОО ХӨГЖИЛ ЦЭЦЭГЛЭЛТИЙГ ҮНЭЛЭН ТУНГААХ ӨДӨР ЮМ.

Тиймээс Нийслэлийн иргэдийн амгалан тайвныг сахин хамгаалах, хотын хөгжлийг урагшлуулах нь хотын төр, захиргааны байгууллагын нэн түрүүний зорилт бөгөөд энэхүү үүргээ хэрхэн хангаж, хотын хөгжлийг хэрхэн урагшлуулж байгаагаа өдөр бүр иргэддээ нээлттэй мэдээллэж, эргэх холбоотой ажиллах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Дүүргийнхээ иргэдтэй эргэх холбоотой ажиллаж, та бүхний санал хүсэлт, шүүмж, шинэ санаачлагыг дэмжин ажиллах нь орон нутгийнхаа төлөө хариуцлагатай үүрэг хүлээсэн бидэнд маш их итгэл, урам зориг өгөхийн зэрэгцээ иргэд,их хотынхоо төлөө хүч чадал,оюун ухаанаа шавхан ажиллах илүү өндөр үүрэг хүлээлгэдэг. Та бүхэндээ дахин талархаж, аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе.

Видео

Валютын Ханш

Санал хүсэлт илгээх

Төрийн үйлчилгээ - Иргэн танд

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
335,703
Эрэгтэй
165542
Эмэгтэй
170161
Өрхийн тоо
94,132
Хүн амын нягтаршил
22,9 хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
15,348
Авто машины тоо
64,969
Малын тоо
80,712
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
7600