Сонгинохайрхан дүүрэг 2021 оныг “Иргэдэд ээлтэй ногоон дүүрэг” болгох зорилтыг дэвшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай мөрийн хөтөлбөртөө 43 хороог бүрэн гэрэлтүүлэгтэй болгох, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хоггүй цэвэр орчинтой болгох, иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэх гэсэн зорилтыг тусган ажиллаж байна.

 

✅Нийслэл, дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 43 хороо бүрт бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байгаа юм. Тэдгээрийн нэг болох 14, 12-р хороонд энэ онд Улс, нийслэл, орон нутгийн төсвөөр хийгдэж байгаа хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж байна.

14 ДУГААР ХОРОО

?Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус хорооны 12 дугаар байрны гадна фасадыг хийж гүйцэтгэсэн

?Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 12 дугаар байрны хүүхдийн тоглоомын талбайн резинэн дэвсгэрийг шинэчлэн, сольсон

?Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 13 дугаар байрны дээвэр засварын ажлыг хийж гүйцэтгэж байна. Ажлын явц 40 хувьтай үргэлжилж байна

?Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 13 дугаар байрны урд Мини-воллейболын талбай ,ээжүүдэд зориулсан амрах талбай шинээр байгууллаа

?Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 15, 16, 17, 18 дугаар байруудын дундах хүүхдийн тоглоомын талбайн резинэн дэвсгэрийг шинэчлэн сольсон.

12 ДУГААР ХОРОО

?Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2-р байрны 2,4,12-р орцны дээвэр засвар хийгдсэн

?8,9-р байрны хүүхдийн тоглоомын талбайд хөл бөмбөгийн талбайтай болсон

?Дүүргийн ТНААХ-ийн дэмжлэгээр мод тарьж ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллалаа.

#ДҮҮРГИЙН_ХӨГЖИЛ_ХОРООНООС_ЭХТЭЙ_САЙХАН_НИЙГМИЙГ_ХАМТДАА_БҮТЭЭЦГЭЭЕ

 

Төрийн үйлчилгээ - Иргэн танд

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
335,703
Эрэгтэй
165542
Эмэгтэй
170161
Өрхийн тоо
94,132
Хүн амын нягтаршил
22,9 хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
15,348
Авто машины тоо
64,969
Малын тоо
80,712
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
7600