Сонгинохайрхан дүүргийн Онцгой комисс өнөөдөр /2021.08.09/ хуралдлаа. Энэ удаагийн хурлаар сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, Дүүргийн хэмжээнд “Хариуцлагын гэрээ” байгуулсан аж ахуйн нэгж байгууллагын халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилтийн хяналт шалгалт, “Covid-19” халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэлэлцэв.

 

Мөн цаг үеийн бусад асуудлаар Онцгой комиссын гишүүд санал солилцож, дүүргийн Нийгмийн салбарын төслүүдийн удирдагч, Засаг даргын орлогч Т.Вандандорж, Онцгой комиссын орлогч дарга А.Алтансүх нар дараах хэд, хэдэн үүрэг чиглэлийг өглөө.

Тодруулбал, Сургууль цэцэрлэгийн байранд ажиллаж байгаа “Covid-19” халдварын эсрэг дархлаажуулалт, халдвар илрүүлэх шинжилгээний байнгын цэгийг өөр байршилд шилжүүлэх ажлыг зохион байгуулж дархлаажуулалт болон шинжилгээний үйл ажиллагааг тасалдуулахгүй явуулах нөхцөл байдлыг бүрдүүлэн ажиллах

-Сургууль, цэцэрлэгийн байрны цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг хийж хүлээлгэн өгөх

-ЕБС, цэцэрлэгийн хичээл сургалтын үйл ажиллагаа танхимаар хичээллэх чиглэл гарсантай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яамтай хамтран сургалтын үйл ажиллагаанд баримтлах стандарт, дагаж мөрдөх журам, заавар, гарын авлага, танилцуулга боловсруулан, хэрэгжилтийг хангуулах

-ЕБС, цэцэрлэгийн багш, ажилтныг эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт бүрэн хамруулах

-ЕБС, цэцэрлэгүүдийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисын нөөцийг нэмэгдүүлэх болон хичээл сургалтын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах чиглэлээр дэмжлэг үзүүлж мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах

-Дүүргийн иргэдэд шинэ ургацын хүнсний ногоог хямд үнээр хүртээмжтэй хүргэх зорилгоор хүнсний ногооны худалдааг батлагдсан байршилд халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн зохион байгуулах

-Нийслэлийн хэмжээнд хариуцлагын гэрээ байгуулсан болон цагийн хязгаарлалтад өөрчлөлт орсон аж ахуйн нэгж байгууллагын халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилтэд тавих хяналт шалгалтыг есдүгээр сарын 30-ны өдрийг дуустал үргэлжлүүлэн зохион байгуулж ажиллах

#СОНГИНОХАЙРХАН_ДҮҮРГИЙН_ОНЦГОЙ_КОМИСС

#ХАЛДВАРЫН_ЭСРЭГ_ХАМТДАА_ХАРИУЦЛАГАТАЙ_БАЙЦГААЯ

#ЗӨВ_СОНГИНОХАЙРХАНЧУУД

 

Төрийн үйлчилгээ - Иргэн танд

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
335,703
Эрэгтэй
165542
Эмэгтэй
170161
Өрхийн тоо
94,132
Хүн амын нягтаршил
22,9 хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
15,348
Авто машины тоо
64,969
Малын тоо
80,712
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
7600