Дүүргийн дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч дарга Э.Ууганцэцэг өнөөдөр /2021.06.28/ Нийслэлийн мал эмнэлгийн газрын мал, амьтны эрүүл мэндийн хэлтсийн дарга Ц.Гантөмөр, Мал эмнэлгийн тасаг, мал эмнэлгийн нэгж хариуцсан Улсын байцаагч Д.Нямдорж, дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн Хяналтын Улсын байцаагч Т.Банзар, мал эмнэлгийн тасгийн дарга Г.Содмэргэн, Хөдөө аж ахуйн тасгийн дарга С.Мижиддорж, 21, 32,33 дугаар хороодын Засаг дарга нарыг хүлээн авч уулзан дараах чиглэлээр санал солилцлоо.

 

1. Дүүргийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс болох 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэвтрэн орж ирж мал худалдаалж байгаа иргэдэд хяналт тавих, гаргах арга хэмжээ авах

2. Гадны аймаг сумаас дүүргийн мал бүхий хороодын нутаг дэвсгэрт малтай орж ирсэн малчдыг яаралтай гаргах, малын шилжилт хөдөлгөөн, отор нүүдэлд хяналт тавих

Мөн дээрх хоёр чиглэлд дүүргийн Засаг даргын Захирамжаар ажлын хэсгийг томилж ажиллуулахаар удирдамж, төлөвлөгөөг боловсруулан батлуулах үүрэг чиглэл өглөө.

 

Төрийн үйлчилгээ - Иргэн танд

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
335,703
Эрэгтэй
165542
Эмэгтэй
170161
Өрхийн тоо
94,132
Хүн амын нягтаршил
22,9 хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
15,348
Авто машины тоо
64,969
Малын тоо
80,712
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
7600