Шинэ мэдээ:

Дүүргийн интернэт кафе, цахим тоглоомын судалгаанд бүртгэлтэй 49 газраас үйл ажиллагаа явуулж байсан 32 газарт Монгол улсын Засгийн газрын 410-р тогтоол, “Интернет кафе, цахим тоглоомын үйлчилгээний байранд тавих шаардлага” MNS 6430:2014 стандартын хэрэгжилтийг шалгаж, 29 тоглоомын газарт зөрчил илэрсэн тул үйл ажиллагааг зогсоож, хугацаатай үүрэг өглөө.

Ажлын хэсгийн ахлагчаар дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа, гишүүдээр нийслэлийн МХГ, дүүргийн ЗДТГ, ГБХЗХХ, ОБХ, Цагдаагийн 1, 2, 3-р хэлтсийн албан хаагчид томилогдон ажиллаж байгаа бөгөөд зөрчил арилгах болон хяналт шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байна.

 

Хэвлэлийн тойм