Шинэ мэдээ:

Засаг даргын орлогч Д.Ундармаагаар ахлуулсан албаны төлөөлөгчид БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Хайлаар дүүрэгт 14 дэх удаагаа зохион байгуулагдсан "Хайлаар 2018" үзэсгэлэн худалдаа, Орос, Монгол, Хятад 3 улсын эдийн засгийн форумд амжилттай оролцоод ирлээ.

Сонгинохайрхан дүүргийн Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн эрхлэгчдийн холбоо болон 28 аж ахуйн нэгж тус үзэсгэлэн худалдаанд оролцож, бараа бүтээгдэхүүнээ борлуулсан юм.

Албаны төлөөлөгчид үзэсгэлэн худалдаа, эдийн засгийн форумд оролцохоос гадна тус дүүргийн монгол бага сургууль болон дунд сургуультай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм.

Ингэснээр багш болон сурагч солилцоо явуулж, багш нар бие биенээсээ туршлага судлахаас гадна шинэ тутам технологитой танилцах боломж нээгдэж байна. 

 

 

 

Хэвлэлийн тойм