ЭРХЭМ ЗОРИЛГО

Санхүү төрийн сангийн хэлтэс нь Монгол улсын Төсвийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавих, нийслэл, дүүргийн нийгэм эдийн засгийн зорилтыг ханган биелүүлэхэд төсөв, санхүүгийн зохистой харьцааг бий болгож, нутгийн захиргааны байгууллагаас үзүүлэх төрийн сангийн үйлчилгээг байгууллага, иргэдэд оновчтой хүргэх, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, төсвийн болон аж ахуйн нэгж байгууллагуудын нягтлан бодох бүртгэл хөтлөлт, өмч хөрөнгөнд бүртгэлээр тавих хяналтыг сайжруулах, бүртгэл тооцооны ажилтнуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, хэрэглэгчдийг бодит мэдээлэлээр хангах үйл ажиллагааг зохион байгуулна.

 

ХЭЛТСИЙН БҮТЭЦ, ҮҮРЭГ 

Монгол улсын Их Хурлын 1992 оны 8 дугаар сарын 18-ны “Улаанбаатар /Нийслэл/ хотын район, хороог татан буулгах, шинээр дүүрэг байгуулах тухай” 18 тоот тогтоолоор шинээр 3 дүүрэг байгуулагдсаны 1 нь Сонгинохайрхан дүүрэг билээ. Ийнхүү шинэ дүүрэг байгуулагдахад дүүргийн Засаг даргын Тамгын газрын “Санхүүгийн хэлтэс” нь 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлаа эхэлж байсан ба 2002 оны 7 дугаар сарын 1-нээс Монгол улс Төрийн сангийн нэгдсэн дансны тогтолцоонд шилжсэнээр тус хэлтсийн үйл ажиллагаа өргөжиж, Төрийн сангийн төлбөр тооцооны үүргийг давхар гүйцэтгэх болсон байна. Санхүү, төрийн сангийн хэлтэс нь хэлтсийн дарга, ерөнхий нягтлан бодогч, төсвийн мэргэжилтэн, бүртгэлийн мэргэжилтэн, орлогын эдийн засагч, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн, банкны ахлах мэргэжилтэн, байгууллагын төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэн, тайлан мэдээ хариуцсан мэргэжилтэн гэсэн бүтэц орон тоотойгоор дүүргийн төсөвтэй харьцагч 10160 аж ахуйн нэгж, 89 төсөвт байгууллага, татварын хэлтэс, нийгмийн даатгалын хэлтэс, хөдөлмөрийн хэлтэс, халамж үйлчилгээний хэлтэс, 27 өрхийн эмнэлэг, улсын нөөцийн газрууд, дүүргийн нутаг дэвсгэрт байрлах цэргийн ангиуд зэрэг нийт 10286 байгууллагатай харилцаж байна. Дүүргийн эдийн засаг, нийгмийн чадавхийг дээшлүүлэхэд шаардлагатай төсвийн орлогыг бүрдүүлэх, орлогын бааз суурийг нэмэгдүүлэх Төсвийн төлөвлөлтийг сайжруулах, зарцуулалтанд хяналт тавих, Төсвийн байгууллагуудын төлбөр тооцоог гүйцэтгэх, санхүүжилтыг олгох Төсвийн болон аж ахуйн нэгж байгууллагуудын нягтлан бодох бүртгэл хөтлөлт, санхүүгийн тайлангийн олон улсын стандартыг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах өмч хөрөнгөнд бүртгэлээр тавих хяналтыг сайжруулах, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, төлөвлөлтийг боловсронгуй болгох бүртгэл тооцооны ажилтнуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, хэрэглэгчдийг бодит мэдээлэлээр хангах, тэдгээрт дэвшилтэт технологийн программ хангамжаар үйлчилгээ үзүүлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж байна. 

 

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

  • Дүүргийн эдийн засаг, нийгмийн чадавхийг дээшлүүлэхэд шаардлагатай төсвийн орлогыг бүрдүүлэх, орлогын бааз суурийг нэмэгдүүлэх
  • Төсвийн төлөвлөлтийг сайжруулах, зарцуулалтанд хяналт тавих,
  • Төсвийн байгууллагуудын төлбөр тооцоог гүйцэтгэх, санхүүжилтыг олгох
  • Төсвийн болон аж ахуйн нэгж байгууллагуудын нягтлан бодох бүртгэл хөтлөлт, санхүүгийн тайлангийн олон улсын стандартыг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах
  • өмч хөрөнгөнд бүртгэлээр тавих хяналтыг сайжруулах,
  • хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, төлөвлөлтийг боловсронгуй болгох
  • бүртгэл тооцооны ажилтнуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, хэрэглэгчдийг бодит мэдээлэлээр хангах, тэдгээрт дэвшилтэт технологийн программ хангамжаар үйлчилгээ үзүүлэх зэрэг   үйл ажиллагааг зохион байгуулж байна. 

 

Албан тушаал

Нэр

Холбогдох утас

Өрөөний дугаар

Хэлтсийн дарга 

Д.Батцэцэг 

70173301

304

Ерөнхий нягтлан бодогч 

М.Бямбацэцэг 

70173155

305

Бүртгэлийн мэргэжилтэн

Б.Байгалмаа

70171239

309

Төсвийн мэргэжилтэн 

Б.Ариунзаяа

70173155

305

Хөрөнгө оруулалт, орон нутгийн өмч хариуцсан мэргэжилтэн 

Г.Бүрэнжаргал 

70171239

308

Сургалт, тайлан мэдээ хариуцсан мэргэжилтэн 

А.Цэндсүрэн

70173155

306

Төлбөр тооцоо хариуцсан ахлах мэргэжилтэн  

Б.Цэндсүрэн 

70173125

306

Төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэн  

У.Ган-Очир 

70173125

306

Төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэн /нормативт/ 

Ж.Энхжаргал 

70173125

306

Төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэн /нормативт/

Ч.Туяацэцэг 

70173125

306

Төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэн /нормативт/

Б.Энхжаргал

70173125

306

Орлого, эдийн засгийн асуудал хариуцсан мэргэжилтэн

Н.Лхавга-Очир

70171673

309