Улсын онцгой комисс өнөөдөр өглөө 06:00 цагт Шадар сайдын өрөөнд яаралтай хуралдаж шийдвэр гаргасны дараа үргэлжлүүлэн нийслэлийн Онцгой комисс хуралдаж, нийслэлийн хэмжээнд шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх, тархалтын хүрээг өргөжүүлэхгүй байх талаар авч хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар хэлэлцлээ.

            Харин Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн иргэний зорчсон, байрласан газруудыг нарийвчлан тогтоож, хавьталд орсон иргэдийг илрүүлэн эрүүл мэндийн тандалт судалгаа шинжилгээнд хамруулахыг хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн Цагдаагийн удирдах газар болон нийслэлийн Эрүүл мэндийн газарт үүрэг болголоо.

Мөн энэ сарын 17-ны өдрийг хүртэл нийтийн тээврийн үйлчилгээнд гарах автобусны тоог 50 хувиар бууруулах чиглэлийг нийслэлийн Нийтийн тээврийн газрын удирдлагуудад өглөө. Шаардлагатай тохиолдолд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж өргөн хэрэглээний зах, худалдааны төвүүдийн ажлын цагийг хязгаарлах арга хэмжээг авч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгов.

Энэ үеэр нийслэлийн Онцгой комиссын зарим гишүүдээс халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд олон хүнийг хамарсан хурал зөвлөгөөнийг онлайн хэлбэрээр хийж, түргэн хоол болон хүргэлтийн үйлчилгээ эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээг авахыг санал гаргалаа.

2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн “Аэрофлот” компанийн онгоцоор ирсэн Бүгд Найрамдах Франц Улсын иргэнээс Шинэ коронавирусийн халдвар илэрлээ.

Тухайн иргэнийг Дорноговь аймагт тусгаарлан, давтан шинжилгээ хийж эхний хариуг баталгаажуулах юм. Нэгдүгээр хавьталд орсон 120 гаруй хүнийг тусгаарлан шинжилгээ авч, дам хавьталд орсон 500 гаруй хүнийг олж тогтоож байна. Энэ хугацаанд Баянгол, Веранда, Ариг ресторан, ICC Tower-т очиж үйлчлүүлсэн, галт тэргээр зорчсон зэргээр хавьталд орсон иргэд өөрсдийгөө тусгаарлан, сэжигтэй шинж тэмдэг илэрвэл Халдварт өвчин судлалын үндэсний төвд хандахыг зөвлөж байна.

Франц Улсаас зөөвөрлөгдөн ирсэн халдварыг тархахаас сэргийлж нийслэл, аймаг, сумаас гарах хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл, орон нутгийн нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 07.00 цагаас 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 07.00 цаг хүртэл зогсоолоо. Зайлшгүй шаардлагаар нийслэл, аймаг, сум руу зорчих бол нийслэл, аймгийн Онцгой комисст хүсэлтээ гаргаж зөвшөөрөл авах ёстой.

Бүгд Найрамдах Франц Улсын иргэн Дорноговь аймгийн Улаанбадрах суманд үйл ажиллагаа явуулдаг “Бадрах Энержи” компанид ажилладаг. Нутагтаа 10 гаруй хонохдоо гэрийн ойролцоох дэлгүүрээр үйлчлүүлсэн, сүүлийн 14 хоногт зэрлэг мал, амьтан, сэг зэмтэй харьцаагүй, далайн захаар яваагүй, ойролцоох мужийн Зеблин дүүрэгт халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн гэж өгүүлжээ.  Монгол Улсад ирж Баянгол зочид буудалд байрлахад нь 14 хоног өөрийгөө тусгаарлаж, ажиглах  зөвлөмж өгсөн ч хайхраагүй байна.

Улмаар 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар-Сайншанд чиглэлийн галт тэргээр явж Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байх “Бадрах Энержи” компанийн “Зөөгч Овоо” кэмпэд байрлажээ. Түүнээс хойш халуурах, хамар битүүрэх, хоолны дуршил муудах зэрэг шинж тэмдэг илэрсэн байна. Өнөөдрийн байдлаар биеийн байдал нь тогтвортой, халуунтай байна. Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, тагнуул, цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг холбогдох бүх байгууллага шаардлагатай арга хэмжээг авч байна. Иргэд айж тэвдэлгүй, аль болох гэртээ байх, гараа тогтмол угаах, гадуур явах бол амны хаалт заавал зүүхийг Улсын онцгой комисс дахин зөвлөлөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

1. БНСУ, Япон Улстай хийдэг нислэгүүдийг болон Эрхүү, Улаан-Үдтэй хийдэг нислэгүүдийг зогсоосон хугацааг 16 хоногоор нэмж 3-р сарын 28 хүртэл сунгалаа.

2. Халдварын тархалт огцом нэмэгдэж буй Европын орнуудаас ирэх гадаадын иргэдийн хөдөлгөөнийг зогсоох, виз олголтыг хязгаарлана. Учир нь европын 41 улсад халдвар тархаад байна.

3. Маргаашнаас нөөцийн махыг худалдаанд гаргана. Өдөрт 100 тн махыг 279 цэгээр нийлүүлнэ. Улаанбаатарын хүн амын махны хэрэглээ өдөрт 120 тн байдаг. Ингэж тооцвол 4 сарын турш буюу 7-сард шинэ мах гартал нөөцийн махны тогтвортой нийлүүлэлтийг хангалаа.

Түүнчлэн хувийн хэвшлүүдийн бэлдсэн 10 мянган тн махыг дотооддоо нийлүүлнэ. Үр дүнд нь махны үнэ хямдрах нөхцөл бүрдэж байна.

-Гурилын нөөц мөн 100 хувь байна.

-Стратегийн гол хүнсний бүтээгдэхүүнийг албан татваргүй, НӨАТ-гүйгээр импортолно.

Өнөөдрөөс эхлэн нийслэлийн зургаан дүүргийн 279 цэгт нөөцийн махыг худалдаалж эхэлнэ. Засгийн газраас 2020 онд 20 мянган тонн мах нөөцлөх үүрэг өгсөн. Одоогийн байдлаар 13 мянга 200 тонн махыг нөөцлөөд байгаа аж.

Хөгжлийн банк зээлийн асуудлыг шийдвэрлэвэл нөөцийн мах бэлтгэх 15 аж ахуйн нэгж нь үргэлжлүүлэн мах нөөцлөх юм байна. Энэ жилийн хувьд нөөцийн махыг нийслэлийн зургаан дүүргийн 279 үнсний дэлгүүрээр худалдаалах бөгөөд үнийн хувьд нэг килограммыг нь 7700-6200 төгрөгөөр худалдаалах юм. 

Тухайлбал:

Үхрийн мах- 7700 төгрөг

Хонины мах- 6700 төгрөг

Ямааны мах- 6200 төгрөг

Шинэ коронавирусийн халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх эмнэлгийн байгууллагын бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд дүүргийн Нэгдсэн эмнэлэг үзүүлэх ажил зохион байгууллаа.

Үзүүлэх ажилд Нийслэл, дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэс, дүүргийн ЗДТГ хамтран оролцлоо. Мөн дүүргийн Нэгдсэн эмнэлэгт болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх 16 ортой тусгаарлах тасаг байгууллаа.  

Таны автомашины улсын дугаар 3 болон 8 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Татвар төлөх хугацаа дуусах дөхөж  байгаа тул та үүргээ биелүүлж амжиж татвараа төлнө үү !!!

Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, www.itax.mta.mn  цахим хуудсанд хандаж, цаг хугацаагаа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой. Мөн ГЭРЭГЭ киоск машинаар дурын банкны картаар төлөх боломжтой.

Иргэн та цаг заваа хэмнэж www.itax.mta.mn,  www.smartcar.mn цахим хуудсаар   дамжуулан төлбөрөө төлөөрэй. Та авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргаарай.

Таны эзэмшиж буй автомашины улсын дугаар

1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард

2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард

3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард

4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард

5,0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө.

Та тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах цэгүүдэд биечлэн очихоор бол:

Таны тээврийн хэрэгслийн төлөх татварын дүн нэхэмжлэх үүссэн тохиолдолд Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар Хотын Банк, ХААН банк, Голомт банк, Хас банк, Төрийн банкинд хандан төлж болохоос гадна дараах татварын цэгүүдээр үйлчлүүлж болно.

 

Д/д

Байршил

Цагийн хуваарь

1

Татварын хэлтэс /БЗД, БГД, СХД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД/

Даваа ~ Баасан: 09:00 - 18:00
Бямба, Ням : Амарна

2

Авто Тээврийн Үндэсний Төв /цирк салбар, таван ган салбар/

Даваа ~ Баасан: 09:00 - 18:00
Бямба, Ням : Амарна

3

Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төв /Дүнжингарав, Мишээл, Драгон төв, 6 буудлын Оргил төв/

Даваа ~ Баасан: 09:00 - 18:00
Бямба, Ням : Амарна

4

Техник хяналтын үзлэгийн төв /БЗД, БГД, СХД/

Даваа ~ Баасан: 08:30 - 20:30
Бямба, Ням: 09:00 - 19:00

5

Да хүрээ худалдааны төв                   

Мягмар ~ Ням: 08:30 - 17:30
Даваа : Амарна

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, ДЗМОУБ-ын Сонгинохайрхан орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран 21 дүгээр хороо Жаргалант тосгоны Шархад, Нарийны ам, 335-р хэсэг, Ар шижир, Ар гүнт, Рашаант хэсгийн малчин 60 өрхөд буцалтгүй тусламжаар 13тн хивэг, хорголжин тэжээл өглөө.

Коронавируст /COVID-19/ халдварын нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комиссын шийдвэрээр нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг 02 дугаар сарын 22-ноос 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хязгаарлаж, хөл хорио тогтоож, 03 дугаар сарын 03-ны өдрийн 06.00 цагт нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг нээснээр авто тээврийн урсгал, хөл хөдөлгөөн хэвийн үеийнхээс гурав дахин нэмэгдсэн юм.  

2020 оны 03 дугаар сарын 04-ний 08:00 цагийн байдлаар, нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоогоор орсон 33.648, товчоогоор гарсан 20.741 буюу нийт 54.389 тээврийн хэрэгсэл, мөн нийслэл рүү орсон 128.374, нийслэлээс гарсан 62.073 буюу нийт 190.447 зорчигч хяналт, тандалтад хамрагдсан байна. Сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.

Эмээлт, Баруунтурууны автотээврийн шалган бүртгэх товчоодод нийслэлийн Мал эмнэлгийн газар, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн хэлтэс, Тээврийн цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтсээс нийт 75 албан хаагч үүрэг гүйцэтгэлээ.

Нийслэлийн хэмжээнд 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт”-ын жил болгон зарласантай холбогдуулан хороодын албан хаагч, хэсгийн ахлагч нарыг олон улсын болон үндэсний стандарт, норм, дүрмийн талаар мэдлэг, ойлголтыг бэхжүүлэх зорилгоор дүүргийн иргэний танхимд танилцуулга сургалт хийлээ.

Сургалтаар хороодын хэсгийн ахлагч, зохион байгуулагч нарт “Нэг хот-Нэг стандарт” аяны танилцуулга, стандарт, зөрчлийн тухай ойлголт, www.manaikhoroo.mn системийн ашиглалтын талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Нийслэлийн мэдээлэл, технологийн газар, Нийслэлийн сургалт, судалгааны төвийн холбогдох хэлтсийн дарга болон мэргэжилтнүүд хийлээ.

Нийслэлийн хэмжээнд гуравдугаар сарын 02-ны байдлаар, амбулаторийн 39.085 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 1951 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 5.0 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 0.9 хувиар, өнгөрсөн оны мөн үеийн түвшнээс 0.7 хувиар тус, тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Нийт өвчлөгсдийн 34.7 хувийг 0-1 нас, 22.5 хувийг 2-4 нас, 12.6 хувийг 5-9 нас, 8.0 хувийг 10-15 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 637 дуудлага ирснээс 40.8 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.

Нийслэлийн харьяа нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвийн нийт ор болон хүүхдийн орны ачаалал хэтрээгүй бөгөөд Эрүүл мэндийн сайдын тушаалаар 362 орыг зохицуулсан байна. Шинээр хэвтсэн өвчтөний 79 тохиолдол буюу 21.7 хувийг томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байна. Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт өнөөдрийн байдлаар 85 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.