“Иргэдэд ээлтэй орчныг сайжруулах” аяны хүрээнд Өнөр бүс орчмын нийтийн эзэмшлийн зам талбайг иргэдийн бүлгийн хоёр бригад 50 хүний бүрэлдэхүүнтэйгээр өнөөдөр самнан цэвэрлэж байна.

Сонгинохайрхан дүүргийн 17-р хороо Өнөр бүсийн арын зам дагуух газар чөлөөлсөн талбайд хийгдэх бүтээн байгуулалтын ажлын зураг төслийн анхны хувилбар өнөөдөр бэлэн боллоо.

 

 Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд “Covid-19” халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн эзэмшлийн зам талбайд тусгай зориулалтын мананцар үүсгэгч автомашинаар ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж байна.

Сонгинохайрхан дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих мэдээлэл, сургалтын төв нь дүүргийнхээ үйлдвэрлэл эрхлэгчидтэй хамтран ажиллаж, гарааны бизнес бүрийг дэмжин ажиллахыг зорьдог билээ.

Дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2021.05.24/ боллоо. Хурлын эхэнд өнгөрсөн хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцаж, Цагдаагийн газар, Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс болон бусад хэлтэс, албадын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаарх тоон судалгаа, нэгдсэн мэдээлэл солилцлоо.

Тэд ажилдаа гарахаасаа өмнө өглөө бүрийг дасгал хийж эхлүүлдэг байна. Дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний 4 байгууллагын 130 үйлчлэгч 2.822193 мкв талбайг цэвэрлэдэг юм.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас 43 хорооны зорилтот бүлгийн 2002 хүүхдэд "Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан гарын бэлэг өглөө.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай болон холбогдох хэлтэс, албаныхан өнөөдөр 31 дугаар хороонд баригдаж буй бага сургууль, цэцэрлэгийн барилга угсралтын талбайд ажиллалаа.

Нийслэлийн геодизи, барилга байгууламжийн газрын ажилчид үерийн далан, сувгийг цэвэрлэн ажиллаж байна. Өчигдрийн /2021.05.21/ байдлаар 5, 6, 23, 27 дугаар хорооны нийт 3640 метрийн урттай далан сувгийн лаг, хагшаасыг төвлөрсөн хогийн цэг рүү зөөвөрлөлөө. Тодруулбал, энэ сарын 19-нд 6, 23-р хороонд байршилтай Толгойтын намгийн сувгийн төлөвлөгөөт цэвэрлэгээний ажил хийгдэж 6 рейсээр 34 тонн лаг, хагшаасыг төвлөрсөн хогийн цэг руу тээвэрлэсэн байна.