Сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж олгох тухай

Монгол улсын дээд боловсролын сургалтын аттестатчилагдсан байгууллагын өдрийн ангид хичээлийн жилийн нэг улиралд 12-оос доошгүй багц цагийн хичээл судалж буй дараах суралцагчид сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж олгоно:

- Бүтэн өнчин суралцагч

- Хөгжлийн бэрхшээлтэй эсхүл эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч

- Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч

- Багш бэлтгэдэг төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр элсэгч нь элсэлтийн ерөнхий шалгалтад 650-750 оноо авсан бол сургалтын төлбөрийн 100 хувь

- Нэг өрхийн 3 болон түүнээс дээш хүүхэд дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын зэргийн боловсрол эзэмшихээр зэрэг суралцаж байгаа тохиолдолд 1 хүүхдийн

2. Дараах суралцагчид амьжиргааны зардал олгоно

- Багш бэлтгэдэг төрийн өмчийн их, дээд сургуулийн өдрийн ангид амжилттай суралцаж байгаа хөдөө, орон нутагт багшлах дадлага гүйцэтгэх суралцагчид тухайн сургуулийн нэг хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 30 хувьтай тэнцэх хэмжээний амьжиргааны зардал

Бүрдүүлэх бичиг баримт: /Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагч дараах бичиг баримтыг бүрдүүлсэн тухайн дээд боловсролын сургалтын байгууллагын сургалтын албанд өнгө/

- Өргөдөл

- Төрсний гэрчилгээ

- Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж /шинээр элсэгч/

- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар

- Эцэг эх, асран хамгаалагчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар

- Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас олгосон суралцах эрхийн бичиг

- Эрх бүхий этгээдийн баталгаажуулсан холбогдох баримт бичиг, тодорхойлолт

-  Бүтэн өнчин суралцагчийн хувьд эцэг, эхийн нас барсныг гэрчлэх бичиг баримтын хуулбар

- Суралцагч өөрөө хөгжлийн бэрхшээлтэй эсхүл эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн суралцагчийн хувьд хувь тогтоосон комиссын шийдвэр

- 3 ба түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж байгааг нотлох сургуулийн тодорхойлолт

Жич: Өргөдлийн толгой нь “Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамны боловсролын зээлийн санд”

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн 2-р хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран 6, 7, 9, 10, 28-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 12 дэн буудалд хяналт шалгалт хийсэн.

Шалгалтын явцад зөшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан “Од”, “Болор” дэн буудлуудын үйл ажиллагааг түр зогсоож, бусад аж ахуйн нэгжүүдэд илэрсэн зөрчлийг тодорхой хугацаанд арилгах талаар мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн албан шаардлага өглөө.

Сонгинохайрхан дүүргийн Эрүү мэндийн төвөөс “Эхийн сүүгээр хооллох бодлогыг дэмжих Дэлхийн долоо хоног”-ийг тохиолдуулан иргэдэд хөхөөр хооллолтыг төлөвшүүлэх, зорилгоор 7 хоногийн аян зохион байгууллаа.

Аяны хүрээнд Эрүүл мэндийн төвийн амбулатори, эхо, нөхөн үржихүйн кабинетийн тасгаар үйлчлүүлж буй жирэмсэн эх болон аавуудад хүүхдээ хөхөөр хооллохын ач холбогдол, хүүхдийг яагаад эхийн сүүгээр хооллох ёстой вэ?, хүүхдээ эхийн сүүгээр хооллохын тулд юу мэдэх ёстой вэ?, хөхний сүүг сааж хадгалах заавар, эхийн хөх зангирсан үед авах арга хэмжээ зэрэг 5 сэдвээр 8 төрлийн гарын авлага, зөвлөмж, тарааж мэдээлэл сургалт сурталчилгааг хийж, мөн эмнэлгийн ойролцоо хүүхдүүдээ салхилуулж буй ээжүүдэд хөхөөр хооллолтын ач холбогдлын талаар зөвөлгөө өгч явуулын сурталчилгаа хийлээ.

Сонгинохайрхан дүүрэг Япон улсын Изүнокүни хоттой олон жилийн хамтын ажиллагаатай. Энэ удаагийн айлчлалд Изүнокүни хотын дарга Оно Тошико болон албаны төлөөлөл, иргэдийн төлөөлөл, багш сурагчид гээд 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ирлээ.

Бид хамтын ажиллагаагаа өргөжүүлж эрүүл мэнд, боловсролын салбарт түлхүү анхаарч ажиллахаар боллоо. Мөн хүлэмжийн тариалалт, хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн судалгааг онцлон хийхээр боллоо.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын урилгаар БНСУ-аас ирсэн мэргэжлийн эмч нарын баг үнэ төлбөргүй үзлэг хийж байна. Тодруулбал БНСУ-аас ирсэн нарийн мэргэжлийн 21 эмч, сувилагч нар шүд, чих хамар хоолой, дотор, хүүхэд, эмэгтэйчүүд, уламжлалт эмчилгээ зэрэг 9 төрлөөр үзлэг хийж, зөвлөгөө өгөх юм байна.

Үзлэг 67-р сургууль дээр хийгдэж байна. Өчигдөр эхэлсэн үзлэг маргааш дуусах тул Сонгинохайрхан дүүргийн 7, 9, 24, 25, 40, 41, 42-р хороодын иргэд энэхүү үзлэгт хамрагдах боломжтой юм.

Нийслэлд хэд хоног үргэлжлэн орсон борооны улмаас зуслан бүсийн 00-оос үүдэн хөрсний бохирдол үүсэх эрсдэл үүссэн. Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санхүүжилт гарган 25-р хорооны зуслангийн айл өрхийн жорлон, бохирын цооног болон хөрсний бохирдол ихтэй нийтийн эзэмшлийн зам талбайг ариутгаж халдваргүйжүүлэх ажлыг эхлүүлсэн байна.

 

 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн зарим хороодыг хувааж, шинээр 11 хороо байгуулсан бөгөөд эдгээр хороод 8-р сарын 2-ноос эхлээд төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж эхлэх юм. Тиймээс тухайн хороодын хаяг байршил, Засаг дарга болон, зохион байгуулагчийн утасны мэдээллийг хүргэж байна.

Д/д

Хороо

Засаг дарга

Зохион байгуулагч

Байршил

1

33 дугаар хороо

М.Тэмүгэ

99161050

Р.Одхүү

99064098

СХД 33 дугаар хороо Тахилт 3-26

2

34 дүгээр хороо

А.Батбаяр

93117887

Д.Болорсайхан

88208620

СХД-ийн Спорт хороо

3

35 дугаар хороо

Д.Баярсайхан

89090090

Б.Нурбахыт

 

СХД 35 дугаар хороо, Орбитын 61-28 тоот

4

36 дугаар хороо

М.Сампилноров

94112600

С.Оюунболд

92058584

СХД 36 дугаар хороо, Алтан овооны 6-2 тоот,

5

37 дугаар хороо

Б.Сэдэд

88057458

О.Сарангуа

88692905

37 дугаар хороо Очир хорооллын 70-р байрны 4 тоот

6

38 дугаар хороо

Б.Гантуул

88449393

 

38 дугаар хороо, 21 дүгээр хороолол,  хүнсчдийн гудамж 20 тоот

7

39 дүгээр хороо

С.Сайхантуяа

99798644

Г.Гантуяа

91190045

СХД 39 дүгээр хороо, Хангайн 60-37 тоот,

8

40 дүгээр хороо

Л.Сачийхангай

99167616

Б.Гэрэлчулуун

88028314

СХД 40 дүгээр хороо Баянхошууны 40-21 тоот

9

41 дүгээр хороо

А.Саруулзаяа

90910035

Т.Должинсүрэн

80886165

СХД 41 дүгээр хороо зээлийн 9-1г

10

42 дугаар хороо

Д.Саруул-Ирээдүй

99177282

Б.Цэрэндулам

 

Сонгинохайрхан дүүрэг, 42 дугаар хороо, Одонт 26-1 тоот

11

43 дугаар хороо

Б.Энхням

88041858

В.Мөнхтуул

95055939

СХД 43 дугаар Алтайн 6-588 тоот

Дэлхийн Хепатитийн өдөр – 2019, Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Хепатитийг устгахад хувь нэмрээ оруулцгаая” өдөрлөг 2019 оны 7-р сарын 26-ны өдөр орон даяар нэгэн зэрэг зохион байгуулагдлаа.

Өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдэд үйлчилгээ үзүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн ЭМТ-ийн эмч, мэргэжилтнүүдийн баг В,С вирус илрүүлэх түргэвчилсэн шинжилгээ, элэгний фиброскан үзлэг, мэргэжлийн эмчийн зөвлөгөө мэдээлэл өглөө.

Өдөрлөгөөр элэгний В,С вирус илрүүлэх шинжилгээнд 382 иргэнийг хамруулж, 86 хүний артерийн даралт хэмжиж, 102 хүнд зөвлөгөө мэдээлэл өгсөн байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр “Олон улсын худалдаа логистикийн төв” ХК-д холбогдох албаны төлөөллийн хамт ажиллаж, зарим тулгамдсан асуудлуудыг сонсон газар дээр нь шийдвэрлэх чиглэл өгөв. Хотын Захирагчийг нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай болон “Олон улсын худалдаа логистикийн төв” ХК-ийн удирдлагууд хүлээн авч, компанийн үйл ажиллагаагаа танилцуулсан юм.

“Анх 2014 онд агаар, хөрсний бохирдлыг багасгах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ нэртэйгээр ашиглалтад орсон. Нийт 130 га газартай ч одоогоор 20 га талбайд бүтээн байгуулалтын ажил хийгдсэн. Яг одоо манай зогсоолд 2600 автомашин байна. Компани 27 ажилтан, албан хаагчтай. Нийслэлээс хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд үе шаттай хэрэгжиж байгаа” гэж “Олон улсын худалдаа логистикийн төв” ХК-ийн захирал К.Олимпиад хотын Захирагчид танилцуулав.

            Өнөөдөр БНСУ-ын СӨҮЛ хотын Кангбук дүүргийн Засаг дарга ноён Пак Кём Сү тэргүүтэй төлөөлөгчид Сонгинохайрхан дүүрэгт зочиллоо. Энэ үеэр Засаг дарга Ж.Сандагсүрэн, Кангбук дүүргийн Засаг дарга ноён Пак Кём Сү нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм. Ингэснээр тус дүүргүүд ирэх жилүүдэд эдийн засаг, байгаль орчин, боловсрол, соёл аялал жуулчлалын салбарт хамтран ажиллахаар боллоо.