Гадаад сургууль төгссөн залуучуудыг эх орондоо хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготойгоор “Карьер Экспо-2019” хөдөлмөрийн яармагийг зохион байгуулах гэж байна. Тус хөдөлмөрийн яармаг үзэсгэлэнг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Хөдөлөмөр эрхлэлтийн газар, “Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл” хамтран зохион байгуулах бөгөөд  өнөөдөр нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэлийн мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Өнгөрөгч онд зохиогдсон “Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” уриатай хөдөлмөрийн үзэсгэлэн яармагт 1100 гаруй гадаадад сургууль төгссөн мэргэжилтэй залуус хамрагдаж, 510 орчим залуус сонирхсон ажлын байранд бүртгүүлснээс 70 залуу шууд ажилд орсон байна.

Энэ жилийн хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн их танхимд арваннэгдүгээр сарын 09-ний өдрийн 12.00-16.00 цагийн хооронд зохион байгуулагдана. 

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 50 орчим үндэсний томоохон хэмжээний аж ахуй нэг, байгууллагын 500 гаран  нээлттэй ажлын байр зарлагдах бөгөөд 15-34 насны ажил идэвхитэй хайж буй залуус хамрагдах боломжтой.

            Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны А/327 дугаар тушаалын хүрээнд Нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх, үнийн тогтвортой байдлыг хангах зорилгоор зохион байгуулсан “махны өргөтгөсөн худалдаа”-г 17-р хорооны 30-р байрны өмнөх талбай, асарт 2019 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 03-ны өдрүүдэд зохион байгууллаа.

             Нийслэлийн Засаг даргаас бүх дүүргүүдэд айл өрхүүдийн пийшин, зуух, яндангийн аюулгүй байдлыг шалгах, сайжруулсан түлшний зөв хэрэглээтэй холбоотой шаардлагатай зөвлөмж, мэдээ мэдээллийг 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл айл өрхүүдэд биечлэн хүргэх үүрэг өгсний дагуу СХД-ийн албан хаагчид ажиллаж байна.

Ажлын явц  11 дүгээр сарын 02-ны байдлаар 72.1 хувьтай байна. Дүүргийн Тамгын газарт 24 цагийн штаб ажиллаж холбогдох мэдээллийг авч байгаа юм.

 

СХД-ийн хэмжээнд сайжруулсан түлш худалдаалах 123 цэг байгаа ч иргэд цэгийн тоог нэмэгдүүлэхийг хүссэний дагуу дахин 28 цэг байгуулах шаардлагатай юм байна. Дүүргийн хэмжээнд 58 цэгт сайжруулсан түлшний савалгаа хийгдэж байгаа бөгөөд түлш савлаж байгаа иргэдэд жин, маск, бээлийгээр хангаж хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллахыг анхаарууллаа. 

          Дүүргийн Онцгой комиссын 10 дугаар хурлаар дүүргийн шуурхай штабын ажлын явц, хороодын ажлын явц болон сайжруулсан түлш түгээлт, айл өрхийн галлагааны аюулгүй байдлын талаарх мэдээлэл хийлээ.

          Өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд сайжруулсан түлшний 51.300 цахим карт тараагдсан.

10 сарын 23-наас 30-ны хооронд 96.6 тонн түүхий нүүрс илрүүлж, 51.2 тонныг битүүмжилж, үлдсэн тонныг битүүмжлэхээр ажиллаж байна.

Засгийн газрын 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын "Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай" А/1016 дугаар захирамжийн хүрээнд дүүрэг хороодын ажлыг шалгах Нийслэлийн шуурхай штабын бүрэлдэхүүн дүүргийн шуурхай штабын ажил байдалтай танилцан хороодод ажиллалаа.

Хороодын эрсдэл бүхий айл өрх, Уурын зуух ашигладаг аж ахуйн нэгж байгууллага, айл өрхийн пийшин зуухны бүрэн бүтэн байдал, сайжруулсан шахмал түлшний хангалт, нөөц бүрдүүлэлт, хүртээмжтэй эсэхэд хяналт тавин ажиллаж байна.

     Монгол улсын Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн мэндийг хүргэе. Энэ цагийн түүхийг бичилцэж яваа иргэн танд эрүүл энх, аз жаргал, ажлын өндөр амжилт хүсье.

 

 

   

10 дугаар сарын 26, 27-ны амралтын өдрүүдэд нийт 24 дуудлага ирсэн байна.

 

·         Түүхий нүүрс түлсэн – 8 айл өрх

·         Сайжруулсан түлштэй холбоотой - 1

·         Зуух пийшинтэй холбоотой - 1

·         Бусад /зөвлөгөө, санамж авах/ - 3

        

Эргүүлийн баг амралтын өдрүүдэд 14,5 тн түүхий нүүрсийг илрүүлэн хураажээ. Дүүргийн хэмжээнд гэр хорооллын 35 хороонд Нийслэл дүүргийн 19 ажилтан албан хаагч, хорооны Засаг даргын ажлын албанаас 28 ажилтан албан хаагч ажилласан байна.  

Монгол улсын Засгийн газрын 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” захирамж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/556 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр 24 цагаар шуурхай ажлын штабыг 10 дугаар сарын 23-наас эхлэн ажиллуулж байна.  

Түүхий нүүрс болон сайжруулсан түлшний талаарх мэдээ мэдээллийг 7017-3213 дугаарын утсанд авч байна.  

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаабаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт олон улсын жишигт нийцсэн боловсролын стандартад тулгуурлан сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар үр дүнг үнэлж дүгнэх, тогтолцоог боловсронгуй болгоно гэж заасан. Уг заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олгох журмыг батлуулан, сургууль цэцэрлэгүүдийг байгууллагын менежмент, сурлагын чанар, хүмүүжил төлөвшил, сургалтын орчин гэсэн үндсэн үзүүлэлтээр шалгарууллаа.

Мөн энэ үеэр Засаг дарга Ж.Сандагсүрэнг “Боловсролд ээлтэй Засаг дарга”-аар шалгарууллаа.

Нийслэлийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 675 цэцэрлэгт 120 мянга гаруй хүүхэд, Ерөнхий боловсролын 255 сургуульд 290 гаруй мянган сурагч, нийт 800 орчим боловсролын байгууллагад 420 мянган хүүхэд сурч хүмүүжин, 30 мянга гаруй багш, ажилтан алба хаагчид ажиллаж хөдөлмөрлөж байна.

Ийнхүү түмний үр хүүхдийн төлөө нэгэн сэтгэлээр ажиллаж хөдөлмөрлөж яваа сургууль, цэцэрлэгийн шилдэг багш, сурган хүмүүжүүлэгч, ажилтан алба хаагчид  индексийн урамшууллын батламжаа гардан авлаа.

Нийслэлийн шилдэг цэцэрлэг

 1.    Баянзүрх дүүрэг 122-р цэцэрлэг

 2.    Баянгол дүүрэг 94-р цэцэрлэг 

 3.    Сонгинохайрхан дүүрэг 118-р цэцэрлэг 

 4.    Чингэлтэй 19-р цэцэрлэг 

 5.    Баянзүрх дүүрэг 82-р цэцэрлэг  

 6.    Чингэлтэй дүүрэг 224-р цэцэрлэг  

 7.    Багануур дүүрэг 142-р цэцэрлэг 

 8.    Баянгол дүүрэг 141-р цэцэрлэг 

 9.    Сүхбаатар дүүрэг 159-р цэцэрлэг 

 10. Сүхбаатар дүүрэг 69-р цэцэрлэг 

 11. Налайх дүүрэг 123-р цэцэрлэг 

 12. Хан-Уул дүүрэг 46-р цэцэрлэг 

 13. Сонгинохайрхан дүүрэг 170-р цэцэрлэг 

 14. Баянзүрх дүүрэг “Бидний үрс” цэцэрлэг

 15. Сүхбаатар дүүрэг 16-р цэцэрлэг

 16. Баянгол дүүрэг 93-р цэцэрлэг

 17. Хан-Уул дүүрэг 72-р цэцэрлэг

 18. Хан-Уул дүүрэг 73-р цэцэрлэг

 19. Сонгинохайрхан дүүрэг 106-р цэцэрлэг

 20. Баянзүрх дүүрэг 32-р цэцэрлэг

 

Нийслэлийн шилдэг сургууль

 1. Баянгол дүүрэг 38-р сургууль 

 2.  Чингэлтэй дүүрэг 17-р сургууль

 3. Налайх дүүрэг 109-р сургууль

 4. Сүхбаатар дүүрэг 6-р сургууль

 5. Багануур дүүрэг “Гүн галуутай” цогцолбор 

 6. Сүхбаатар дүүрэг ЛӨЗБАС

 7. Баянзүрх дүүрэг 55-р сургууль

 8. Сонгинохайрхан дүүрэг 62-р сургууль

 9. Чингэлтэй дүүрэг 72-р сургууль

 10. Баянзүрх дүүрэг 120-р сургууль

 11. Баянзүрх дүүрэг 92-р сургууль

 12. Налайх дүүрэг “Эрдмийн оргил” цогцолбор

 13. Сүхбаатар дүүрэг МУБИС-ийн ЕБС

 14. Сонгинохайрхан дүүрэг 134-р сургууль

 15. Хан-Уул дүүрэг 115-р сургууль

 16. Баянгол дүүрэг “Эрдмийн ундраа” цогцолбор

 17. Хан-Уул дүүрэг 60-р сургууль

 18. Баянзүрх дүүрэг “Амгалан” цогцолбор

 19. Сүхбаатар дүүрэг 25-р сургууль

 20. Хан-Уул дүүрэг 130-р сургууль

Сонгинохайрхан дүүргийн 28-р хороонд шинэ цэцэрлэг үүд хаалгаа нээлээ. 230 хүүхдийн ортой уг цэцэрлэг тус хорооны анхны цэцэрлэг бөгөөд нийт 30 багш ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

            Сонгинохайрханчууд цэцэрлэгт хамрагдалтыг 85 хувиас дээш гаргахаар ажиллаж байгаа бөгөөд 2019-2020 оны хичээлийн жилд 22 цэцэрлэгийн өргөтгөл болон шинэ барилгыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.