Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан. Цагийн хуваарийг 08-20 цаг болгон өөрчилсөн бол замын бүсчлэлийг өвөл, зуны улирлаар ангилан өөрчлөлт орууллаа. Тухайлбал өвлийн улирлын бүсчлэлийг 10 дугаар сарын 15-наас 04 дүгээр сарын 15-ны хүртэл тогтоож, зарим замыг дугаарын хязгаарлалтаас чөлөөлсөн юм. Шинэ бүсчлэлээр өвлийн улиралд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дугаарын хязгаарлалтаас бүрэн чөлөөлөгдөж, Тасганы овоогоос хойших зам,  Хорооллын “Бичил”-ийн арын зам, “Долоон буудал”-аас  32-ын тойрог, Дарь эхийн уулзвараас хойш Дамба, Бэлхийн уулзвар хүртэлх зам, Цайзаас Оффицеруудын ордон, КТМС-ийн чиглэлийн замууд дугаар хязгаарлалтаас чөлөөлөгдлөө. Жолооч нар 04 дүгээр сарын 15-ныг хүртэл дээрх замуудаар аль ч цагт замын хөдөлгөөнд оролцох боломжтой гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн явцын мэдээ 2014.12.10-ны өдрийн байдлаар хороогоор доорх хүснэгтэд харуулав. 2013 оны жилийн эцсийн суурин хүн амын 94,34 хувь буюу 261634 хүн  Хүн ам, өрхийн мэдээллийн онлайн санд өнөөдрийн байдлаар орсон байна.

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/419 дүгээр захирамж, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн баталсан удирдамжийн дагуу гал түймрийн гаралт ихтэй гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх зорилго бүхий гамшиг, аюулт үзэгдэл, техникийн ослоос урьдчилан сэргийлэх өдөрлөгийг зохион явууллаа.

 

Өдөрлөгийг 11 дүгээр сарын 24-ний өдөр дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянхошууны эцэст зохион байгуулсан бөгөөд  Онцгой байдлын ерөнхий газрын Ахмадын холбооноос бэлтгэл офицер -5, нийслэлийн Онцгой байдлын газрын Урьдчилан сэргийлэх хяналтын хэлтсийн дарга, онцгой байдлын хошууч Н.Нямхорлоо, гамшгаас урьдчилан сэргийлэх хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, онцгой байдлын дэд хурандаа Ц.Хүрэлбаатар нар хүрэлцэн ирж өдөрлөгийн үйл ажиллагаатай танилцсан байна.  Өдөрлөгийн үеэр дүүргийн Онцгой байдлын хэлтээс нийт 50 албан хаагч ажиллаж, нийт 7 байгууллагын 1000 гаруй иргэдэд 5000 ширхэг гарын авлага, сэрэмжлүүлгийг тараан иргэдийг аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх талаарх мэдээллээр хангасан байна.

Дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Онцгой байдлын Ерөнхий газрын Ахмадын хороотой хамтран Сонгинохайрхан дүүргийн гэр хороолол бүхий 22 хороог хамруулан Гамшиг, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалтыг явууллаа. Сургалтад хороодын Засаг дарга нар, зохион байгуулагч, нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч, өрхийн эмч, цагдаа, байгаль хамгаалагч, иргэдийг оролцуулан нийт 960 хүнд Гамшиг, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх 176 цагийн сургалтыг компьютер, техник, хэрэгсэл ашиглан явуулсан юм. Түүнчлэн хороодын гадаа талбайд объектын болон ой хээрийн түймрийг унтраах дадлага сургуулийг галын хор, багаж зэвсэглэмжээр өөрсдөөр нь унтраалган дадлагжуулах хэлбэрээр сургалтыг зохион байгуулсан байна.

 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ ХЭРЭГЖИЖ БУЙ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРҮҮДИЙН ТОВЧОО

 

Үндэсний хөтөлбөрийн нэр

Батлагдсан огноо, шийдвэрийн дугаар

Хяналтад авсан заалт

Биелүүлэх хугацаа,
үе шат

А

1

2

3

4

I.

Хууль эрх зүй, төрийн захиргааны салбар 

1

Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр

УИХ-ын 2003 оны 41 дүгээр тогтоол

1

III шат
2013-2016

2

Архидан согтуурахтай тэмцэх, хяналт тавих үндэсний хөтөлбөр

УИХ-ын 2003 оны 48 дугаар тогтоол

1

2012– 2016

3

Хүн худалдах, ялангуяа хүүхэд эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах үндэсний хөтөлбөр

Засгийн газрын 2005 оны 234 дүгээр тогтоол

3

2006–2014

4

Гэмтхэргээсурьдчилансэргийлэхмэдээлэл, сурталчилгааныхөтөлбөр.

Засгийн газрын
2012 оны 252 дугаар тогтоол

15

2012-2016

5

Архив албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр

Засгийн газрын 2006 оны 64 дүгээр тогтоол

3

III шат
2013–2016

6

“Мэдээллийн аюулгүй байдлыг хангах” үндэсний хөтөлбөр

ЗГ-ын 141дүгээр   тогтоол

1

2010-2015

7

 “Өндөр хурдны  өргөн зурвасын  сүлжээ” үндэсний хөтөлбөр

ЗГ-ын 145 дугаар тогтоол

1

2011-2015

II.

Байгаль орчин, дэд бүтцийн салбар

8

Ногоон хэрэм үндэсний хөтөлбөр

Засгийн газрын 2005 оны 44 дүгээр тогтоол

1

2005-2015

9

Байгалийн гамшгийн аюулыг буруулах үндэсний хөтөлбөр

Засгийн газрын 1999 оны 25 дугаар тогтоол

2

1999 – 2015

10

Хатан туул үндэсний хөтөлбөр

Засгийн газрын 2012 оны 203дугаар тогтоол

8

2012-2016

11

Ойн тухай үндэсний хөтөлбөр

Засгийн газрын 1998 оны 122 дугаар тогтоол

13

2006 – 2015

12

Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр

Засгийн газрын 2010 оны 90 дүгээр тогтоол

3

2010 – 2015

13

Чанарын болон байгаль орчны удирдлага менежментийг  дэмжих үндэсний хөтөлбөр

Засгийн газрын 2002 оны 146 дугаар тогтоол

2

2002-2016

14

Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр

Засгийн газрын 1998 оны 29 дүгээр тогтоол

1

2005-2015

 

Эрүүл мэнд,нийгэм, соёл урлаг боловсролын салбар

15

Эрүүл хот, дүүрэг,сум, баг ажлын байр бий болгох үндэсний хөтөлбөр

Засгийн газрын 2011 оны 359 дүгээр тогтоол

1

2012-2016

16

Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр

Засгийн газрын 2011 оны 108 дугаар тогтоол

3

2011–2015

17

Орчны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр

Засгийн газрын 2006 оны 245 дүгээр тогтоол

3

2006-2015

18

Сэтгэцийн эрүүл мэнд үндэсний хөтөлбөр

Засгийн газрын 2009 оны 303 дугаар тогтоол

4

2010-2019

19

Амны хөндийн эрүүл мэнд үндэсний хөтөлбөр

Засгийн газрын 2006 оны 150 дугаар тогтоол

3

2006–2015

20

Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх үндэсний хөтөлбөр

Засгийн газрын 2011 оны 108 дугаар тогтоол

4

2011-2015

21

Осол гэмтэл, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөр

Засгийн газрын 2009 оны 279 дугаар

3

2010-2016

22

Жендерийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр

Засгийн газрын 2002 оны 247 дүгээр тогтоол

3

2013-2016

23

Монгол бичгийн үндэсний хөтөлбөр

Засгийн газрын 2008 оны 196 дугаар тогтоол

8

2008–2015

24

Англи хэлний боловсролын үндэсний хөтөлбөр

Засгийн газрын
2008 оны 293-р тогтоол

6

I үе шат
2009–2012
2013-2016

25

Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын багш бэлтгэх, мэргэшилдээшлүүлэхүндэсний хөтөлбөр

Засгийн газрын 2008 оны 316 дугаар тогтоол

4

2009–2015

26

Түүх соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах, сэргээн засварлах үндэсний хөтөлбөр

Засгийн газрын 1998 оны 51 дүгээр тогтоол

2

2008-2015

27

Морин хуур, уртын дуу үндэсний хөтөлбөр

Засгийн газрын 2005 оны 43 дугаар тогтоол

1

2005 – 2014

28

“Монгол хөөмий” үндэсний хөтөлбөр

Засгийн газрын 2007 оны 159 дүгээр тогтоол

1

2008–2014

29

Боловсрол 2012 үндэсний хөтөлбөр

Засгийн газрын 2010 оны 31 дүгээр тогтоол

3

2010–2015

30

Өсвөр үе залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр

Засгийн газрын 2006 оны 282 дугаар тогтоол

2

2007–2015

31

Үндэсний спортыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр

Засгийн газрын 2007 оны 150 дугаар тогтоол

3

2013-2016

32

Зайлсхийж болох сохрол ба хараа сулралаас сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр

Засгийн газрын 2006 оны 336 дугаар тогтоол

3

II үе шат
2011 – 2015

IV.

Хүнс, хөдөө аж ахуйн салбар

33

Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр

Засгийн газрын 2003 оны 160 дугаар тогтоол

4

2003–2015

34

Монгол мал үндэсний хөтөлбөр

УИХ-ын 2010 оны 23 дугаар тогтоол

2

2010-2021

35

Чацаргана үндэсний хөтөлбөр

Засгийн газрын 2010 оны 60 дугаар тогтоол

3

2010-2016

36

Хүнсний баталгаат байдал үндэсний хөтөлбөр

Засгийн Газрын 2009 оны 32 дугаар тогтоол

4

2009-2016

37

Ус үндэсний хөтөлбөрийг

УИХ 2010 оны
43 дугаар  тогтоол

9

2010-2021

38

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах үндэсний  хөтөлбөр”

Засгийн газрын 2012 оны 122дугаар тогтоол

5

2012-2016

39

Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны хөтөлбөр

УИХ-ын  2012 оны 122дугаар тогтоол

10

2012-2016

40

Сүү  үндэсний  хөтөлбөр

Засгийн газрын 2006 оны 239 дүгээр тогтоол

1

2007 – 2016

41

Хүн амыг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны усаар хангах үндэсний хөтөлбөр

Засгийн газрын 2008 оны 84 дүгээр тогтоол

4

II үе шат 2011-2015

42

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр

Засгийн газрын 2005 оны 64 дүгээр тогтоол

1

II шат
2011-2014

 

Нийт дүн

 

 

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, хөрөнгө бүртгэлээс хасах, хөрөнгө балансаас балансад шилжүүлэх, хөрөнгө бүртгэн авах тухай асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Хуралдаанд асуудлыг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцууллаа.
Хуралдаанаар  Сонгинохайрхан дүүргийн 18, 27, 28 дугаар хороодын нутаг дэвсгэрт байрлах Хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэлтсийн цогцолбор барилгуудыг тус дүүргийн балансад бүртгэж авахаар болсон. Эдгээр цогцолбор барилгыг Нийслэлийн ИТХ-ын тогтоолоор барьсан бөгөөд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс” хяналт тавьж ажиллаж,  өнгөрсөн онд байнгын ашиглалтад оруулж байсан. Уг барилга байгууламжийн нийт өртөг нь 1 тэрбум 104 сая төгрөг аж.   

 


Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 87 дугаар сургуулийн балансад бүртгэлтэй клубын байрыг тус дүүргийн Цагдаагийн 3-р хэлтсийн балансад шилжүүллээ. Энэхүү барилгыг 1985 онд соёл үйлчилгээний зориулалтаар барьж ашиглалтад оруулж байсан бөгөөд нийт 1877 метр кв талбайтай юм.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 94 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 524 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах Боловсролын Их сургуулийн урд орших явган хүний нүхэн гарцыг  нийслэлийн өмчид бүртгэхээр шийдвэрлэж, Өмчийн харилцааны газрын балансад бүртгэж байсан бол нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ удаагийн ээлжит хуралдаанаар энэхүү  нүхэн гарцыг Сүхбаатар дүүргийн ЗДТГ-т шилжүүлэхээр боллоо. Тус дүүргийн ЗДТГ-аас нүхэн гарцны өнгө үзэмж, арчлалт, хамгаалалт, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулж ажиллах юм.
Мөн Гэр хорооллын хөгжлийн газрын балансад бүртгэлтэй  СБД-ийн 17 дугаар хороо “Ахуй үйлчилгээний төв”-ийн барилга, СХД-ийн 11 дүгээр хороо “Нийтийн ахуй үйлчилгээний төв”-ийн барилга, СХД-ийн 30 дугаар хороо “Халуун ус болон нийтийн ахуй үйлчилгээний төв”-ийн барилга, ЧД-ийн 17 дугаар хороо “Олон нийтийн заал”-ны барилга, ЧД-ийн 17 дугаар хороо “Нийтийн ахуй үйлчилгээний төв”-ийн нийт 983 сая 551 мянган төгрөгийн үнэ бүхий 5 барилга байгууламжийг  Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй  дүүргүүдийн ЗДТГ-т шилжүүлж, нийслэлийн Өмчийн харилцааны газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах олон жил ашиглалтгүй байгаа 80 айлын орон сууцны хуучин барилгыг Өмчийн харилцааны газрын хөрөнгө бүртгэлээс хасахаар шийдвэрлэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Өндөр хөгжилтэй орнуудын хот, дүүргүүдтэй хамтын ажиллагаа тогтоох зорилтын хүрээнд дүүргийн Засаг даргаас өнгөрсөн 6 дугаар сард Японы Шизүока мужийн Изүнокүни хотын даргад хандан харилцаа, хамтын ажиллагаа тогтоох талаар захидал илгээсэн юм.

Изүнокүни хотын талаас энэхүү саналыг нааштайгаар хүлээн авсан бөгөөд 9 дүгээр сард төлөөлөгчдөө илгээн танилцах айлчлал хийлгэсэн билээ. Тэгвэл энэ сарын 18-наас 21-ний өдрүүдэд Японы талаас дахин төлөөлөгчдөө илгээн Сонгинохайрхан дүүрэгт  айлчлал хийлээ.

 

Төлөөлөгчдийг Изүнокүни хотын Боловсролын хэлтсийн дарга Кавано Масато, Стратеги төлөвлөлтийн хэлтсийн дарга Моришима Хироши нар ахалсан бөгөөд хамтран ажиллах чиглэл, төлөвлөгөө хэлэлцэх зорилготой хүрэлцэн ирсэн юм.

Төлөөлөгчдийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Мөнхчулуун хүлээн авч уулзлаа. Хоёр тал хамтран ажиллах ерөнхий төлөвлөгөөг хэлэлцсэн бөгөөд 2015 оны 1 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн зүгээс Икзүнокүни хотод айлчлах,  8 дугаар сард Изүнокүни хотын дарга Оно Тошико хүрэлцэн ирж хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар тохиролцлоо.

Уулзалтад дүүргийн Боловролын  хэлтсийн дарга М.Баяраа,  ЗДТГ-ын Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярмагнай, гадаад харилцаа хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Оюунболд нар байлцсан юм.

Уулзалтын дараа төлөөлөгчид дүүргийн 104 дүгээр сургууль дээр зочилсон юм. Энэхүү сургуулийг Японы Засгийн газраас хэрэгжүүлдэг “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд 2005 онд барьсан бөгөөд төлөөлөгчид Японы ард түмний хөрөнгөөр барьсан сургуулийг цэвэрхэн, цэгцтэй сайхан авч яваад бахархаж байгаагаа илэрхийллээ.

Дашрамд дурьдахад Шизүока мужийн Изүнокүни хот нь Фүжи уулын хормойд оршдог, 50000 оршин суугчтай, аялал жуулчлал, хөдөө аж ахуй сайтар хөгжсөн хот юм.

Нүдний хорт хавдартай 6 сартай Ш.Энэрэл охинд Ч.Гантулга Засаг даргатай 30-р хорооны ажлын алба, хэсгийн ахлагч, өрхийн эмнэлэг, нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж байгууллагуудын ажилчид зэрэг нийт  55 ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр 2014.11.14-ны өдөр “Сэтгэлийн өргөл” хандивын тоглолтыг үзэж сонирхсон бөгөөд Ш.Энэрэл охины аав Шинэбаярт 750.000 төгрөгийн хандивыг гардуулан өгөв.

Бяцхан охин эдгэрч аав, ээждээ ачлалтай, улс эх орондоо ихийг бүтээх хүн  болоорой хэмээн ерөөе.

Сайхан сэтгэлийн тус хэзээ ч багаддаггүй бас мартагддаггүй.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.