СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ СТАТИСТИКИЙН ЭМХЭТГЭЛ 1993-2013 ОН

Монгол улсад Статистикийн алба байгуулагдсаны 90 жилийн ой,  Улаанбаатар хот байгуулагдсаны 375 жилийн ойд зориулав.

Та энд дарж үзнэ үү.

Дүүргийн Засаг даргын 2014 оны А/354 дүгээр захирамжаар жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөлгөөнийг дүүргийн Иргэний танхимд 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Зөвлөлгөөнд Жижиг дунд үйлдвэрийн дэмжих төв  НӨҮГ, Зээлийн батлан даалтын сан, Хөдөлмөрийн хэлтэс, дүүргийн ЖДҮДТөвүүд, Дэлхийн зөн ОУБ болон төрийн бус байгууллагууд хамтран оролцлоо.

 

Зөвөлгөөнд дүүргийн Засаг дарга М.Чинболд, зөвлөх Зулбилэг, дэд бүтэц нийтийн аж ахуйн асуудал хариуцсан орлогч Ц.Төрхүү, нийслэлийн ЖДҮДТөвийн мэргэжилтэн Билгүүн. Зээлийн батлан даалтын сангийн мэргэжилтэн Баярдалай, Хөдөлмөрийн хэлтсийн дарга Гэрэлмаа, Дэлхийн Зөн ОУБ-ын Баянхошуу, Толгойт, ОНХХ, Технож БИТөвийн захирал Галаарийдий, СХДүүргийн НӨШБҮХолбооны удирдах зөвлөлийн дарга Янжмаа нар  оролцлоо.

Зөвлөлгөөнд нийт 89 үйлдвэрлэл эрхлэгч нар оролцож, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, зорилт нийслэл, дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих бодлого, зээлийн батлан даалтын хэрэгжилт, зорилго, бизнес эрхлэгчдийн өмнө тулгамдаж буй асуудал, бүлэг, хоршоо байгуулан хүч хөдөлмөрөө нэгтгэн, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, гадаад дотоодын зах зээлд гаргах, таниулах зэрэг олон асуудлаар харилцан санал солилцон, тодорхой мэдээлэл авлаа.

Зөвлөлгөөний үеэр “Экологийн цэвэр бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдаанаас шалгаруулсан шагналыг гардуулах үйл ажиллагаа боллоо.

  “Шилдэгийн шилдэг бүтээгдэхүүн Үйлдвэрлэгч”-ээр “Их тайга” ХХК

Экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр  Үйлдвэрлэгч”-ээр “Их тайга” ХХК 
Ховор угалз ХХК, Оюунлаг мандах говь ТББ,
Сионы жүүс ХХК-иуд

тус тус шалгарлаа.

                  

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 2014 ОНЫ II ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА    10 ДУГААР САРЫН 17-19-НИЙ ӨДРҮҮДЭД ИРЭЭДҮЙ ЦОГЦОЛБОР 3-Р БАГА /83-Р/ СУРГУУЛЬ ДЭЭР ЯВАГДАЖ БАЙНА.

 

Өнгөрсөн Бямба гаригт буюу 10 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн их сургуультай хамтран “Хотын гудамж-Миний нутаг” сэдэвт нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа.
Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан энэхүү өдөрлөгийн үеэр Анкарагийн гудамжны замын хөдөлгөөнийг хааж, урлагийн тоглолт, бүжгийн тэмцээн, төрөл бүрийн үзүүлбэрүүд зэрэг иргэд, олон нийтийн сонирхлыг татсан үйл ажиллагаанууд болсон юм.

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас нээлттэй өдөрлөгт иргэд, залуусаа зохион байгуулан идэвхтэй оролцлоо. Тус дүүргээс Нийслэл хотынхоо ойг угтан хэрэгжүүлж буй “Хотын соёл” төслөө танилцуулан, өдөрлөгт хүрэлцэн ирэгсэдэд Их хотын соёлыг сурталчилсан юм.
Иргэд, олон нийт энэхүү нээлттэй зугаалгыг тун талархалтай хүлээн авч, .....яг л Европд байгаа мэт сэтгэгдэл төрж байна...., ...Улаанбаатар хот маань аргагүй Их хот болжээ... гэлцэж байлаа. Мөнхүү ...Хотын соёлын талаар зайлшгүй хөндөх ёстой.., ...Их хотын иргэд Их хотын соёлтой байх нь зүйтэй... хэмээн төслийг халуун дотноор дэмжсэн юм.
Улаанбаатар хот бол залуусын хот. Өнөөгийн хүүхэд залуус Их хотынхоо, эх орныхоо шинэлэг өнгө төрх, ирээдүй нь болох учиртай. Хүүхэд залуус маань ч хотын соёлын талаар өөрсдийн бодолтой, харах өнцөгтэй, итгэл урамтай байгаа нь ажиглагдаж байлаа.


Жил болгон уламжлал болгон зохиогддог Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт ардын жүжигчин Д.Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах анхан  шатны шалгаруулалт  Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд  Дүүргийн засаг даргын  2014 оны 10 дугаар сарын  02–ны өдрийн № 352 дугаар захирамжаар 2014 оны  10 сарын 09- нд дүүргийн   Ирээдүй цогцолбор сурууль, 105, 107 дугаар сургуулиуд дээр анхан шатны шалгаруулалт боллоо. Нийт 13 сургуулиас 1-р байр “107” сургууль , 2-р байр Ирээдүй бага сургууль, 3-р байр “Ирээдүй” цогцолбор дунд сургууль, Тусгай байрыг “65, 62” дугаар суруулиуд тус тус эзэлж Дүүргийн Засаг даргын өргөмжлөл мөнгөн шагналаар шагналаа.

 

Шилдэг удирдагчаар  62 дугаар сургуулийн хөгжмийн багш Д.Батбаатар,  шилдэг найруулгаар 107 дугаар сургуулийн хөгжмийн багш Г.Отгонцэцэг  нар дүүргийн Засаг даргын өргөмжлөл, мөнгөн  шагнууллаа.

Нийслэлийн Шилдэг найрал дууны хамтлаг шалгаруулах уралдаан 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр  “Монголын Хүүхдийн ордон” болох ба  Дүүргээсээ эхний 3 байранд шалгарсан сургуулиуд оролцоно.

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэдийн эрүүл хүнс, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагааг дэмжих, урамшуулан, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид өөрсдийгөө танилцуулах бараа бүтээгдэхүүнийг зах зээлд таниулан сурталчилах, түнш байгуулагатай холбох,  өрсөлдөөн бий болгох улмаар бүтээгдэхүүний чанарыг сайжруулан дүүргийн брэнд бүтээгдэхүүнийг бий болгох зорилгоор 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “ЭКОЛОГИЙН ЦЭВЭР БҮТЭЭГДЭХҮҮН-2014” үзэсгэлэн худалдааг 29 дүгээр хороо Драгон төвийн Драгон ресторанд зохион байгуулах гэж байна.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар жил бүрийн 5,10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан билээ. Энэ сарын 11-ний өдөр энэхүү мод тарих үндэсний өдөр тохиолоо. Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-аас энэ өдрийг “Ногоон хот” аяны хүрээнд зохион байгуулж өнгөрөөлөө.

Энэ удаагийн мод тарих өдрийг дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Чинагийн Галсан” сан, “Ханбогд кашемир” ХХК-тай хамтран зохион байгууллаа.

 

Энэ өдөр Сонгинохайрхан дүүргийн нутгийн захиргааны 42 байгууллагуудын 2000 орчим албан хаагч оролцож 22-ын товчооноос зүүн тийш зам дагуу нийт 5000 ширхэг Хайлаас мод тарьсан байна.

 

Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газар Соёл Урлагийн Их Сургуультай хамтран  “Хотын гудамж-Миний нутаг” өдөрлөгийг 10 дугаар сарын 11-ний өдөр 2 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Анкарагийн гудамжинд /СУИС-ийн зүүн урд уулзвараас Зоос гоёл ХХК-ны баруун урд уулзвар/ үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж болон нийслэлийн иргэд оролцдог тус өдөрлөгөөр СУИС-ийн үе үеийн төгсөгчид, оюутнууд урлагийн тоглолтоор бэлэг барьж, үлээвэр найрал хөгжмийн хамтлагаар удирдуулсан ёслолын парад хийх юм.

 

Мөн энэ үеэр нийслэлийн шилдэг тохижилттой байгууллага аж ахуйн нэгж, “Дулаан байр-Тохижилт” орон сууцны шилдэг СӨХ-г шалгаруулдаг уламжлалтай. Өдөрлөг болохтой холбогдуулан СУИС-ийн зүүн урд уулзвараас Зоос гоёл ХХК-ны баруун урд уулзвар хүртэлх замын хөдлөгөөнийг 10 дугаар сарын  11-ний 00 цагаас 18 цаг хүртэл замын хөдөлгөөнийг түр хугацаанд хаана.

Сонгинохайрхан дүүргийн Нутгийн захиргааны байгууллагуудын ажилтан албан хаагчид, иргэд та бүхнийг энэхүү өдөрлөгт идэвхтэй оролцохыг урьж байна.

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, хороодод алба хааж байгаад тэтгэвэртээ гарсан ахмадуудаа  дүүргийн Засаг даргын Тамгын газраас 10 дугаар сарын 3-ны өдөр  хүлээж аван хүндэтгэл үзүүллээ. Чөлөөнд гарсан 80 орчим ахмад байдгаас 68 ахмад тус хүлээн авалтад хүрэлцэн иржээ.

Ахмадуудыг дүүргийн  Иргэдийн Хурлын дарга Х.Нямбаатар, Тамгын газрын дарга С.Мөнхчулуун нар хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн юм.

 

Залуу нас, хүч хөдөлмөрөө дүүргийнхээ хөгжилд зориулсан эдгээр ахмадууд  өнөөдөр ажиллаж байгаа залуу үедээ  сайхан дурсамж ярьж  мөн үнэтэй зөвлөгөөг өгсөн юм.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд энэхүү хүлээн авалт болсон бөгөөд  ахмадууд маань хамт ажиллаж байсан үеэ дурсан ярьж  нэгэн өдрийг сайхан өнгөрөөлөө.

Харьж цуцашгүй гал дөлтэй сэтгэлд түм хүндлэн мэхийюү

Халуун залуу нас, хүчээ төрдөө өргөгсдийг бум хүндлэн өргөюү

Өтгөс ахмадууд, ихэс дээдсийн сургааль дор цагийг засалцюу

Өөрийн Монгол эх орноо өвлөн хамгаалж өргөн залалцюу

Ажил хөдөлмөр, амжилт бүтээлээ эх орондоо зориулсан ахмадууддаа урт насалж удаан жаргахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Дүүргийн Засаг даргын А/279 дугаар захирамжийн дагуу “Эрүүл зөв хоолыг эрхэмлэгч ресторан” шалгаруулах ажлын хүрээнд Эрүүл мэндийн нэгдэлтэй хамтран Эрүүл зөв зохистой хооллолт, хүнсний аюулгүй байдлын талаархи  сургалтыг архи согтууруулах ундаагаар  үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн дунд зохион байгууллаа. Сургалтанд 21 ААНБ төлөөлөл хамрагдлаа.