Шинэ төрлийн халдварт өвчний тархалт дэлхий нийтэд буурахгүй байгаатай холбогдуулан улс орон, хот бүр тус өвчнөөс урьдчилсан сэргийлэх ажлыг хэрэгжүүлж байгаа. Энэ дагуу Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хариуцлагажуулах чиглэлээр захирамжуудыг гаргасан. Захирамжийн дагуу Нийслэлрүү орж, гарах урсгалыг хянах, эрсдэлтэй нөхцөл байдлыг тогтоохын тулд 8 шалган нэвтрүүлэх товчоодод камерийн хяналт автомат системийг нэвтрүүлэн ажиллаж эхэлжээ.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч, Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбатаас тодруулга авлаа. Тэрбээр хэлэхдээ “Шинэ халдварт өвчний эрсдэл өндөр байгаа энэ цаг үед Улаанбаатар хотруу орж гарч  байгаа иргэдийн урсгалыг хяналтандаа байлгах зайлшгүй шаардлагатай байна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн хэмжээнд 8 орц гарцыг иж бүрэн камерын хяналтанд оруулах ажил хийгдэж байна. Эхний цэгүүдийг  бүрэн камержуулж хотруу орж гарч байгаа автомашины хөдөлгөөнийг бүрэн автомат системээр бүртгэж эхэлж байна. Ингэснээр зорчигдын хөдөлгөөн идэвхиждэг цаг үед эрсдэлтэй нөхцөл байдлыг түргэн шуурхай илрүүлэх, хяналтаа алдах, эрсдэл өндөр байдаг тул автомат буюу хүнээс хамааралгүйгээр бүртгэлжүүлж урсгалаа хянах нь бүх талын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна” гэлээ.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдэд зөвлөмж мэдээлэл өгч, эргүүлээр ажиллах хуваарь гарган “Эргүүл аяныг” эхлүүллээ.

Энэ хүрээнд нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр батлагдсан хуваарийн дагуу нутаг дэвсгэрийг 9 бүс болгон хувааж, нийслэлийн агентлаг, газруудын болон дүүргийн албан хаагчид ажиллаж байна. 

Эргүүлээр ажиллах албан хаагчид нь бүсчилсэн хуваарийн дагуу хотын гудамж талбайд, нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газрууд, орон сууцны орчны газарт нус, цэр, шүлсээ хаяхгүй байх, иргэд, олон нийтэд амны хаалтыг зөв хэрэглэх талаар анхааруулга, зөвлөмж өгөх юм.

ШИНЭ КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ШИНЭЧЛЭГДСЭН МЭДЭЭЛЭЛ 2020-02-20-НЫ БАЙДЛААР #COVID19

ЭХ СУРВАЛЖ Эрүүл Мэндийн Яам

#ТохиолдлынТоо 75586

Дүүргийн Засаг даргын захирамжаар 21 дүгээр хорооны Рашаантын хур хог хаягдлыг цэвэрлэх ажлыг өчигдрөөс эхлүүлсэн. Тус ажилд 3 ковш трактор, 1 автогрейдр 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дүүргийн Дотоод аудитын алба 6-р хороонд сайжруулсан түлш, түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж хамтран ажиллаж байна.

Тэд энэ хүрээндээ тус хорооны 8 түлш борлуулах цэгийн ажилчдад өөрсдийн хандиваар ажлын багц бээлий, шинэ короновирусийн халдвараас сэргийлж дархлааг нь дэмжих С аминдэмтэй вакус, шүүгчтэй амны хаалт, бактерийн эсрэг багц гарын саван зэргийг бэлэглэжээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан “Нийтийг хамарсан баяр, ёслол, цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” 01/13 дугаартай удирдамжийн хүрээнд дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон худалдааны төвийн автобусны буудалд нийтийн эзэмшлийн гудамж талбайд зөвшөөрөлгүйгээр ил задгай худалдаа хийж байсан иргэн Н.Баярхүүгийн үйл ажиллагааг таслан зогсоож, цаашид авах арга хэмжээний талаар мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч, мэдэгдэл хүргүүлэн ажиллалаа.

ШИНЭ КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ШИНЭЧЛЭГДСЭН МЭДЭЭЛЭЛ 2020-02-19-НЫ БАЙДЛААР #COVID19

ЭХ СУРВАЛЖ Эрүүл Мэндийн Яам

#ТохиолдлынТоо 75040

Монгол хүн амын дундах зүрх-судасны тотолцооны өвчлөл сүүлийн 20-иод жил 2 дахин ихэсч байгаа бөгөөд жил бүр 5000-5500 хүн буюу 3 хүний нэг нь нас барж байна. Энэ нь хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон хэвээр байна.

Монгол Улсын төр засгаас эрүүл мэндийн даатгалд суурилсан нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжих, эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлт үзүүлдэг тусламж, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, өвчин эмгэгийг аль болох эрт илрүүлж, бага зардлаар эмчлэх үйл ажиллагааг өргөтгөх, эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний багц, нэр төрлийг нэмэгдүүлж, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд Халдварт бус өвчин/Зүрх судасны өвчин(ЗСӨ)-өөс сэргийлэх, хянах нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний багцыг нэвтрүүлэх төслийг 2019 оны 02 дугаар сараас эхлэн Дархан-Уул аймаг, СХД-ийн эрүүл мэндийн анхан шатны нийт 16 байгууллага дээр хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.Өнөөдөр Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяа, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч доктор Сергей Диордица болон албаны бусад хүмүүс СХД-ийн Эрүүл мэндийн төв, 26, 27 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төв дээр хэрэгжиж байгаа МОНгПЕН:ХБӨ/ЗСӨ-өөс сэргийлэх, хянах нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний явцтай танилцаж, удирдлага арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллалаа.

Тус төсөл хэрэгжиж байгаагаар дараах давуу тал байгааг эмч, мэргэжилтнүүд ярилаа.Үүнд:

-Иргэдийн эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлж, стандарчлагдсан нэг мэдээлэл, зөвлөгөө өгснөөр иргэдийг эрүүл амьдралын хэв маягт хэвшүүлж чадаж байна.

-Оношилгоо, эмчилгээний нэгдсэн проткол хөтөлснөөр анхан шатны эмч нарт эмчилгээ бичих болон эмчилгээний хяналтыг хянахад илүү хялбар болж өгсөн.

-Цусны даралт ихсэлт, зонхилон тохиолдох халдварт бус өвчний тархалт буурч, нас баралт буурсан үр дүн гарлаа. Халдварт бус өвчний эрт илрүүлгийн хувь нэмэгдсэн.

-Нарийн мэргэжлийн эмчид очиж үзүүлэх хүндрэлгүй ЗСӨ-тэй хүний тоо буурах хандлагатай байна.

-Анхан шатанд ажиллаж байгаа эмч нар нэгдсэн нэг оношилгоо, эмчилгээний арга зүйтэй болж, дүгнэлт гаргах нэгдсэн мэдээллийн сантай болж байна.

-Анхан шатны эмнэлэг дээр шаардлагатай оношилгоо хийгдэх боломж бүрдэж, эмч нар чадавхижаж байна гэж танилцууллаа.

Харин цаашид ХБӨ/Зүрх судасны өвчнөөс сэргийлэх, хянахад цахим жор программыг тасралтгүй ажиллагаатай байлгах, түүнийг өргөжүүлэх, динамик тайлан мэдээ гаргах, эрүүл мэндийн бусад цахим программтай уялдуулан зохицуулах шаардлагатай байгааг дурьдлаа.

Энэ төсөл хэрэгжсэнээр бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг сайжруулах, эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүлэх бодлого чиглэлтэй нийцсэн цогц арга хэмжээ болох төдийгүй НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилт болон Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд тусгагдсан зүрх, судасны өвчнөөс шалтгаалсан нас баралтыг бууруулах зорилтод хүрэхэд чухал хувь нэмэр болно гэж үзэж байна.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэдтэй холбоотой бүртгэлийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлсэн байна.

Иргэд өөрт холбоотой лавлагааг www.Burtgel.mn сайтаас авах боломжтой бөгөөд лавлагаа авдаг ТҮЦ машин болон холбогдох байгууллагыг зорих шаардлагагүй болж байгаа юм.

Тухайлбал, та тус сайтад хандсанаар

Гэрлэлтийн лавлагаа

Оршин суугаа хаягийн лавлагаа

Цахим үнэмлэхийн лавлагаа

Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа

Үл хөдлөх хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа

Регистрийн дугаар сольсон эсэх тухай лавлагаа

Гадаад пасспорттой холбоотой лавлагаа

Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа

Эцэг тогтоосны лавлагаа

Төрөл садны тухай лавлагаа зэргийг авах боломжтой.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Монгол дахь Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын хөтөлбөрийн менежер Виктор Лутенког хүлээн авч  уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Р.Батрагчаа, Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, Мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг, Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун нар байлцав.

Монгол дахь Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын хөтөлбөрийн менежер Виктор Лутенко хотын Захирагчийн хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, халдвар гарсан тохиолдолд яаралтай арга хэмжээ авах зорилгоор нийслэлийн автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодуудад цахимаар буюу таблет дэлгэц ашиглан асуулга явуулах хүсэлтэй байгаагаа дуулгалаа. Тэрбээр “ Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын зүгээс олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан тус асуулгад идэвхтэй оролцох, үнэн зөв мэдээлэл өгөхийг уриалах, мөн асуулга авах үеэр иргэдэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг хүргэх болно. Бидний ажлыг нийслэлийн зүгээс дэмжиж хамтарч ажиллахыг хүсч байна” гэв.

Хотын Захирагч С.Амарсайхан “Нийслэлийн удирдлагууд коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүх шатанд авч хэрэгжүүлж байна. Тун удахгүй Монгол үндэсний сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан хөдөө, орон нутаг нийслэлийн хооронд хөдөлгөөн идэвхтэй болдог. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд иргэдийн дунд асуулга явуулж, эрүүл мэндийн тандалт хийхийг нийслэлийн зүгээс дэмжих болно” хэмээн хэллээ.

Уулзалтын төгсгөлд Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбатаар ахлуулсан ажлын хэсэг автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодод Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас явуулах асуулгыг зохион байгуулж ажиллахаар болов. Үүний тулд автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодуудад тухайн иргэний орж гарсан мэдээлэл болон машины дугаараар мэдээлэл бүртгэгдэх аж.