Амьсгалын замын цочмог халдвар болон томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан дүүргийн Эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет”-ийг уртасгасан цагаар ажиллуулж байна.

Энэ хүрээнд дүүргийн Эрүүл мэндийн төв ажлын болон амралтын өдрүүдэд доорх цагийн хуваарийн дагуу ажиллаж буй бөгөөд томуу, томуу төст өвчний талаарх зөвлөгөө, мэдээлэл болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй байдлаар үзүүлэхээр зорьж байна.

Монгол Улсын Ерѳнхий сайдын зѳвлѳх Л.Алтангэрэл, хотын Захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч  Б.Отгонсүх, Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, зургаан дүүргийн Засаг дарга болон, нийслэлийн Онцгой комиссын гишүүд "Таван толгой түлш" ХХК-ний үйлдвэр дээр яг одоо ажиллаж байна.

Үйлдвэрлэл үйл ажиллагааны хүчин чадал, сайжруулсан түлшний түгээлт, нийлүүлэлт, дундын болон жижиглэнгийн цэгүүдийн үйл ажиллагааны явцын талаар “Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр “Монгол Улсын Эрчим хүчний яамны сайдын 240 дугаар тушаалын дагуу ДЦС-2, ДЦС-3 болон ДЦС-4 ТӨХК-ийн инженер техникийн 137 ажилчдын бүрэлдэхүүнтэй баг 2-3 ээлжээр шугамын өргөтгөл угсралтын ажил, цахилгаан хангамжийн өргөтгөлийн ажлуудыг “Тавантолгой түлш” ХХК-ийн ажилчидтай хамтран гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар  нэмэлтээр хоёр шугам ашиглалтад оруулахаар тохируулгын ажил хийгдэж байна. Үйлдвэрийн хувьд өдөрт 2000-2200 орчим тонн түлш үйлдвэрлэж байна. Нэмэлт шугамууд ашиглалтад орсноор өдөрт 3000-4000 тонн түлш үйлдвэрлэх боломжтой”  гэв.

Борлуулалтын 398 цэгт карт тараагдаж худалдан авалт хийж байгаа бөгөөд үүнээс 190 гаруй цэг картаар гүйлгээ хийгдэж байгаа судалгаа гарсан байна. Үүнээс үүдэж борлуулагч нартай тооцоо нийлэхгүй зөрөх, ажил удаашрах байдал үүсч байгааг мөн дуулгалаа. Цаашид карт уншуулж түлш олгодог байдлыг хэвшүүлэх тал дээр зайлшгүй анхаарах хэрэгтэй байгаа аж.

Түлш тээвэрлэлт, түгээлтийн явцын хувьд 8 тонн, 10 тонн, 12 тонн, 25 тонн-ын даацтай тээврийн хэрэгслээр өдөрт 1800-2200 тонн түлшийг бөөний агуулах болон хангамжийн баазад хүргэж, тэндээс ачааны жижиг машинаар борлуулалтын цэгүүдэд 24 цагаар тээвэрлэж байна.

Хотын Захирагч С.Амарсайхан “Тавантолгой түлш” компанийнхан нийслэлийн Мэдээлэл, технологийн газартай хамтран 72 цагийн дотор бүртгэлгүй байгаа картуудыг бүртгэлжүүлэхийг анхааруулаад, жижиглэнгийн цэгүүдэд түлш тасалдуулахгүй хүргэх асуудалд  онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Картыг бүртгэлжүүлж нэгдсэн мэдээллийн санд оруулснаар түлшний түгээлт борлуулалтын явц болон борлуулалтын цэгүүдийн нөөцлөлтийг алсын зайнаас мэдэх боломжтой аж. Иймд 400 гаруй борлуулалтын цэгүүдэд дүүрэг хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нар хяналт тавьж ажиллан, зөвхөн картаар худалдан авалт хийлгэх юм байна. Мөн Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтэд хатуу хяналт тавьж ажиллахыг хотын Захирагч хатуу сануулж, борлуулагч, тээвэрлэгч компанийн ажилчдын цалин хөлс олголт удааширч, олон хоногоор хүлээгдэж байгаа асуудлын шийдлийг гаргаж, тэднийг чирэгдүүлэлгүй, цаг тухайд нь олгоход анхаарч ажиллах чиглэлийг өглөө.

          Нийслэлийн онцгой комиссын 11 сарын 24-ний хуралдаанаас Таван толгой түлш ХХК-ний сайжруулсан шахмал түлшний захиалга, тээвэрлэлт, түгээлт, савлагаа, борлуулалт, хангамжийн бааз, дундын агуулах, түлш борлуулах цэгүүдэд хяналт тавьж түлшний нөөцийн талаарх мэдээллийг нягталж, хэвийн байлгах үүрэгтэй шуурхай штабын зохицуулагчдыг удирдан зохион байгуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежерт үүрэг болгосон.

          Өгсөн үүргийн дагуу Захирагчийн ажлын албаны албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ савлагааны баазууд дээр үдээс өмнө, үдээс хойш 2 ээлжээр ажиллаж, хэлтсийн дарга, удирдлагууд 2 хуваагдан 24 цагаар сайжруулсан түлшний лавлагаа, тээвэрлэлт, борлуулалтын үйл ажиллагаанд хяналт тавьж зохицуулалт хийж ажиллаж байна.

Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ой тохиож байгаа билээ. Уг ойн хүрээнд “Атар 60” ойн медалиар тус салбарт ажиллаж байсан Сонгинохайрхан дүүргийн иргэдийг шагналаа.

Шагналыг дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхцэцэг, Засаг даргын орлогч Д.Ундармаа, Тамгын газрын дарга Д.Төмөрбаатар, Тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн дарга С.Мижиддорж нар гардууллаа.

Дүүргийн Засаг даргын А/556 дугаар захирамжаар дүүргийн шуурхай штаб  28 дахь өдрөө үргэлжлэн ажиллаж байна. Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэстэй жижүүрлэн ажиллаж, гэр хорооллын 35 хорооны 226 хэсгийн 1834 айл өрхөд 1112 зөвлөмжийг  дахин давтан хүргэсэн байна.

Дүүргийн хэмжээнд 12 дундын төв ажиллахаас 5 дундын төв, 125 борлуулалтын цэг ажиллахаас 95 борлуулалтын цэг ажиллаж байна. Бусад цэгүүдэд Таван толгой түлш хангалт хийхгүйгээс иргэд маш их бухимдалтай байна.

Эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог дээшлүүлэх, тэдний нийгмийн баталгааг хангах, манлайллыг нэмэгдүүлэх зорилгоор “Эмэгтэйчүүдийн оролцоо нийгэмд” чуулганыг  зохион байгууллаа. Тус чуулганд дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Б.Ундармаа, Н.Учрал болон НИТХ-ын Төлөөлөгч Д.Баярсайхан нар уригдан оролцлоо. Чуулганаар дүүргийн салбар салбартаа тэргүүлэгч 9 эмэгтэйг шалгаруулж, ур ухаан, авьяас чадварыг нь алдаршууллаа.

Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан боллоо. Хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, сайжруулсан түлшний хэрэглээнд хяналт тавих, зөв хэрэглээний талаар иргэдэд мэдээлэл хүргэх зэрэг үүргийг холбогдох газруудад өглөө.

Худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжийн удирдлагуудтай уулзаж, цаашдын чиг хандлагын талаар санал солилцож байна.Худалдааны байгууллагууд дагаж мөрдөх журам стандарт болон бусад зүйл дээр шинэчлэл хийх, бусдынхаа хэрэгжүүлсэн сайн жишгээс туршлага судлах зэрэг олон асуудлыг ярилцаж байна.

    Дүүргийн 23 дугаар хороонд сургуулийн насны 2500 хүүхэд оршин суудаг бөгөөд төрийн өмчит болон хувийн сургууль байхгүйгээс хүүхдүүд өөр дүүрэг, хорооны сургуульд сурдаг байсан.

143-р сургууль ашиглалтад орсноор нэмэлт хүчин чадлаар 1000 гаруй хүүхэд ая тухтай орчинд, өөрийн харьяа хороондоо сурч боловсрох таатай нөхцөл бүрдлээ.

Сургуулийн барилгын ажилд Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын газраас захиалагчийн техникийн хяналт тавин, байнгын ашиглалтад оруулах комисс ажиллаж, гүйцэтгэгч байгууллагаар "Хүрэл Ордон" ХХК ажилласан байна.

Дүүргийн нэгдсэн эмнэлэг ханиад томуу ихсэж ачаалал ихсэхээс урьдчилан сэргийлж 80 орыг нэмэлтээр гаргаад байна. Ингэснээр тус эмнэлэг 245 хүүхэд хэвтэн эмчлүүлэх боломжтой болж байгаа бөгөөд өмнөх жилийхээс ачаалал 60 хувиар буурна гэж тооцоолж байна.

Засаг даргын орлогч Нийгмийн салбарын төслүүдийн удирдагч Д.Ундармаа Нэгдсэн эмнэлгийн нөхцөл байдалтай танилцлаа. Хүйтний улирал ирж байгаатай холбогдуулан ханиад томуунаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.