Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай “Тогтвортой хөгжлийн бодлого-II” төслийг хэрэгжүүлэгч байгууллага болох “Байгаль, орчин мэдээлэл сургалтын төв” НҮТББ-ын төлөөлөлтэй өнөөдөр /2021.03.03/ уулзлаа.

 

Байгаль орчин аялал жуулчлалын яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Швейцарийн хамтын ажиллагаанаас хамтран хэрэгжүүлж байгаа энэхүү төслийг ерөнхий боловсролын 122 дугаар сургууль дээр хэрэгжүүлж эхлээд байна.

Тус сургуулийн 640 хүүхдийн хүчин чадалтай “Эко ногоон сургууль”-ийн өргөтгөлийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр барьж байна. Энэхүү бүтээн байгуулалтын ажил нь “Иргэдэд ээлтэй, ногоон дүүрэг” зорилттой уялдаж байгаагаар ач холбогдолтой юм.