“Иргэн бүр эрсдэлгүй орчинд” сарын аян зарлагдлаа. Уг аяны хүрээнд Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын баталсан хөтөлбөрийн дагуу “Мах, махан  бүтээгдэхүүний үйлдвэрт илэрч буй нийтлэг зөрчил дутагдал, цаашид анхаарах асуудал” сэдэвт сургалтыг мал эмнэлэг, хүнсний чанар стандарт, нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагчид хамтран зохион байгуулсан юм.Энэ дагуу Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо Эмээлтэд байршилтай мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн  дотоод хяналтын ажилтан, малын их эмч, ажилчдыг оролцуулан зохион байгуулав. Ингэснээр үйлдвэрлэлийн шат дараалал, дотоодын хяналтын үйл ажиллагаанд тавих хяналт, шаардлага сайжрах ач холбогдолтой юм.