Сонгинохайрхан дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын баталсан 2020 оны 02-01/388 дугаартай удирдамжийн хүрээнд “Амин эрдэнэ”, “Жаргалант яргуй”, ”Номт орбит” цэцэрлэгүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар тус газрууд нь боловсролын стандарт, сургалтын байгууллагад тавигдах шаардлагыг зөрчсөн зөрчлийг илрүүлсэн юм.Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээг авч ажиллалаа.