Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлсийн байцаагч нар иргэдийн дуудлагын дагуу 27-р хорооны нутаг дэвсгэрт байрлах спорт зааланд шалгалт хийжээ. Шалгалтын явцад тус спорт заал нь Нийслэлийн Засаг даргын “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухайА/223 тоот захирамжийн хэрэгжилтийг зөрчин үйл ажиллагаа явуулж байсан байна. Иймд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгууль ногдуулж, цаашид захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар үүрэг даалгавар өгчээ.