2003 оноос олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 04 дүгээр сарын 28-ний өдрийг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн. Манай улс 2012 оноос эхлэн хөдөлмөрийн аюулгүй байдал,  эрүүл ахуйн сарын аяныг жил бүр зохион байгуулсаар ирсэн.

       Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасан “Ажлын байран дахь хүчирхийлэл, дарамтыг хориглох, урьдчилан сэргийлэх"  уриан дор дүүргийн Хөдөлмөрийн  аюулгүй байдал,  эрүүл ахуйн зөвлөлөөс  “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2020”  аяныг 04 дүгээр сарын 01-ний  өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулахаар эхлүүлээд байна.