Коронвирус /Ковид19/ халдварт өвчний болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажлыг зохицуулах ажлын хэсэг тусгаарлах байрнаас гэрийн тусгаарлалтад шилжин ирэх иргэдийг хянах, тусгаарлах ажлыг хэрхэн зохион байгуулах талаар хуралдлаа.

Хурлаар хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч, цагдаа, хэсгийн байцаагч нар болон Улаан загалмайн хорооны сайн дурын идэвхтнүүдийг дайчлан ажиллахаар шийдвэрлээд байна.

Одоогийн байдлаар 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 16-ны өдөр хүртэл 36 хороонд 200 гаруй иргэн гэрийн тусгаарлалтад гарахаар байна.