Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдийн ая тухтай, цэвэр орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн хог хаягдлын цэвэрлэгээ, үйлчилгээг сайжруулж, үүсмэл хогийн цэгийг бүрэн устгах, дахин хогийн цэг үүсгэхгүй байх  үйл ажиллагааг идэвхжүүлэх, “Иргэн бүрийн оролцоо - Цэвэр орчин” аяныг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 01-ний хооронд зохион байгуулахаар эхлүүлээд байна.

Аяны хүрээнд идэвхитэй оролцсон хороодыг шалгаруулах юм.

Үүнд: Орон сууцны хороо шалгаруулах

-       Удирдамжийн дагуу төлөвлөгөө гарган ажилласан байдал

-       Хоггүй, цэвэр хороо шалгаруулах болзолт уралдааныг иргэдэд сурталчилан, цэвэр хоггүй хороо болох хөдөлгөөн өрнүүлэхэд чиглэгдсэн ажил зохион байгуулах

-       Хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагууд тохижилт, цэвэрлэгээний 50 метрийн зураглалыг бүрэн хийж хэрэгжүүлсэн эсэх

-       Хог хаягдлын талаар ирсэн гомдол санал, түүнийг шийдвэрлэсэн байдал

-       Хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр орон сууцны доторх болон чингэлэг хоорондын сул талбайг тохижуулсан эсэх

-       Сууц өмчлөгчдийн холбоодтой хог хаягдлын чиглэлээр хамтран ажилласан байдал /Татварын хэлтэс, Тээвэрлэгч байгууллагуудтай хамтран хог тээврийн гэрээ хийсэн эсэх/

-       Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран хог хаядлын чиглэлээр зөрчил гаргасан аж ахуйн нэгж байгууллагууд, иргэнд зөрчил болон торгуулийн арга хэмжээ авсан эсэх

-       Хог хаягдлыг бууруулах талаар шинэ санал санаачлага гарган тээвэрлэгч байгууллагуудтай хамтран сар бүрт бүтээлч ажил өрнүүлэн хэрэгжүүлсэн эсэх

-       Тохижилт, хог хаягдлын олон нийтийн байцаагчийн илрүүлсэн зөрчил, зөрчлийн дагуу авсан арга хэмжээний биелэлт, хэрэгжилт

-       Хог хаягдлыг бууруулах талаар зохион байгуулсан ажлаа хэвлэл мэдээлэл /Тв, радио, сонин сэтгүүл/, сошиал /фээсбүүк, твиттер, сайт/-аар суртачилсан байх.

 

ХОЁРДУГААР ЧИГЛЭЛ: Гэр хорооллын хороо шалгаруулах

-       Удирдамжийн дагуу төлөвлөгөө гарган ажилласан байдал

-       Хоггүй, цэвэр хороо шалгаруулах болзолт уралдааныг иргэдэд сурталчилан, цэвэр хоггүй хороо болох хөдөлгөөн өрнүүлэхэд чиглэгдсэн ажил зохион байгуулах

-       Хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагууд тохижилт, цэвэрлэгээний 50 метрийн зураглалыг бүрэн хийж хэрэгжүүлсэн эсэх

-       Цахилгааны нэгдсэн тоолуурт холбогдоогүй айл өрхийн хог хаягдлын орлого бүрдүүлэлтийн талаар авсан арга хэмжээ

-       Нутаг дэвсгэрийн хэмжээнд хур болон үүсмэл хогийн цэгийг бүрэн устгаж, хогийн цэггүй болгох

-       Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран хог хаядлын чиглэлээр зөрчил гаргасан аж ахуйн нэгж байгууллагууд, иргэнд зөрчил болон торгуулийн арга хэмжээ авсан эсэх

-       Тохижилт, хог хаягдлын олон нийтийн байцаагчийн илрүүлсэн зөрчил, зөрчлийн дагуу авсан арга хэмжээний биелэлт, хэрэгжилт, хог тээврийн автомашинуудын тонн жинд хяналт тавьж бүртгэл хөтөлсөн эсэх

-       Хог хаягдлыг бууруулах талаар шинэ санал санаачлага гарган тээвэрлэгч байгууллагуудтай хамтран сар бүрт бүтээлч ажил өрнүүлэн хэрэгжүүлсэн эсэх /үүсмэл хогийн цэгийг устгаж, тохижилт хийх гэх мэт/

-       Хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд чиглэсэн ажлыг өрнүүлсэн эсэх

-       Хэвлэл мэдээлэл /Тв, радио, сонин сэтгүүл/, сошиал /фээсбүүк, твиттер, сайт/-аар суртачилсан байх.

 

ГУРАВДУГААР ЧИГЛЭЛ: “Шилдэг хог тээвэрлэгч байгууллага”

-       Удирдамжийн дагуу төлөвлөгөө гарган ажилласан байдал

-       Хог хаягдлыг тээвэрлэх хуваарийг гарган ажиллах

-       Хариуцсан хороодын хур болон үүсмэл хог хаягдлын цэгийг ачиж тээвэрлэн бүрэн устгах

-       Хороодтой хамтран хог хаягдлыг бууруулах талаар шинэ санал санаачлага гарган сар бүрт бүтээлч ажил өрнүүлэн хэрэгжүүлсэн эсэх /үүсмэл хогийн цэгийг устгаж, тохижилт хийх гэх мэт/

-       Цахилгааны нэгдсэн тоолуурт холбогдоогүй айл өрхийн хог хаягдлын орлого бүрдүүлэлтийн талаар татварын хэлтэстэй хамтран арга хэмжээ авч ажиллах

-       Хариуцсан хороодын иргэд аж ахуйн нэгж байгууллагуудыг гадна орчны гудамж талбайг цэвэрлэх хуваарьт өдрүүдийг гарган цэвэрлэгдсэн хог хаягдлыг тогтмол ачих 

-       Хог хаягдлын чиглэлээр хороодтой хамтран иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад чиглэсэн сургалт сурталчилгаа хийсэн эсэх

-       Хог хаягдал тээвэрлэлтийн талаар өргөдөл гомдол саналыг шийдвэрлэсэн байдал

-       Хог тээврийн автомашины техникийн бүрэн бүтэн байдал, өнгө үзэмж, угаалга цэвэрлэгээнд тогтмол хяналт тавих

-       Хэвлэл мэдээлэл /Тв, радио, сонин сэтгүүл/, сошиал /фээсбүүк, твиттер, сайт/-аар суртачилсан байх.