Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран коронавируст “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах үйл ажиллагааны хүрээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, дадлага, чадварыг  сайжруулах зорилгоор үзүүлэх сургуулилтыг зохион байгууллаа.

Дадлага сургуулилтаар “Covid-19” халдварын үед эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын Гамшигаас хамгаалах албаны төлөвлөгөөнд хэрхэн тодотгол хийгдсэн бусад захирамж, тушаал, зөвлөмжийн хэрэгжилтийг ямар түвшинд хангаж байгааг үнэлгээ хийх, халдварын сэжигтэй үйлчлүүлэгч ирсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах, тусгаарлах өрөөнд хэрхэн ажиллах, явцын болон эцсийн халдваргүйжүүлэлтийг яаж хийж байгааг үзүүлж, бодит үзүүлэх сургуулилтыг хийлээ.