Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв нь Эрүүл мэндийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 19 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны А/02 дугаар тушаалаар шинэ коронавирүсийн халдварын үед хэрхэн ажиллах, урьдчилан сэргийлэх чиглэлээр төлөвлөгөөт ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн ЭТҮХОДарга С.Батчимэг, Чанарын албаны дарга П.Баасансүрэн, Халдвар хяналтын судлаач О.Цээзмаа нар хамтран шинэ коронавирүсийн халдвартай үйлчлүүлэгч ирсэн тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлэх, эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийж, хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллах, ноцтой байдалд үндэслэн яаралтай тусламжийн шуурхай удирдлагын нэгжийн үйл ажиллагааг идэвхжлийн горимд хэрхэн шилжүүлэн ажиллах чиглэлүүдээр нийт тасаг, албадын ажилчдын төлөөллийг оролцуулан 2020 оны 01 дүгээр сарын 27-ний өдөр үзүүлэх дадлага сургалтыг зохион байгууллаа.

Энэхүү дадлага сургалтыг тасаг, нэгж бүрт үе шаттайгаар зохион байгуулан болзошгүй эрсдэл, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед хэрхэн арга хэмжээ авч ажиллах талаар ур чадвар, мэдлэг, мэдээллийг дээшлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Мөн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр СХД-ийн Эрүүл мэндийн төвийн Удирдлагын шуурхай хуралдаж ЭМС-н 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 242 тоот тушаалыг мөрдөн ажиллахыг алба, тасаг нэгж, амбулатори, поликлиникийн эрхлэгч мөн ӨЭМТ-ийн дарга нарт үүрэг болгов.