Урд хөршид дэгдээд Коронавирүсийн халдвар эрчимтэй тарж буйгаас үүдэж, олон нийтийн зүгээс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хаах хэрэгтэй саналыг ихээр гаргаж буй. Манай улсын хувьд урд хөрштэй хил залган оршдог тул вирүс тарах өндөр эрсдэлтэй бүсэд багтаж байгаа билээ.

Тиймээс Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Коронавирусийн халдвар БНХАУ-д эрчимтэй дэгдэж буйтай холбогдуулан, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох саналыг Улсын онцгой комисст гаргасан байна.

Ингэснээр Улсын онцгой комиссоос сургууль, цэцэрлэгийг ирэх гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл хаах шийдвэрийг дөнгөж сая гаргалаа. Уг шийдвэрийг ирэх долоо хоногийн даваа гариг буюу 2020.01:27-ноос эхлэн мөрдөхөөр болжээ. Уг шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдэх юм.