Энэ 1 сарын 23-ны  буюу өнөөдрийн  шѳнийн 01:00 цагийн байдлаар БНХАУ-ын хэмжээнд Коронавирусын халдвараар 572 тохиолдол оношлогдон, эрчимт тасагт 95 хүн эмчлүүлж байгаа бѳгѳѳд 17 хүн нас баржээ.

Одоогийн байдлаар БНХАУ-ын 25 муж болон Хятадын Хонгконг 16, Макао 2, Сингапур 7 , Тайланд 3, Филиппин 4, Америк, Солонгос, Япон, Малайз, Австрали, Камбож улсуудад нэг нэг халдвартай хүн баригдсан байна.

Тиймээс халдварын эрсдэлтэй бүс рүү зорчихгүй байх, гэрийн тэжээвэр болон бусад амьтдаас хол байх, арьс, салстаа гэмтээхгүй байх, гараа сайтар савандаж угаах, мал, амьтны зах, аж ахуйгаар орохгүй байх, амны хаалт хэрэглэх зэргийг мэргэжлийн байгууллагаас зөвлөжээ.