Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гэр хорооллын айл өрхүүдийг угаар мэдрэгчээр хангахаар ажиллаж байна. Сонгинохайрхан дүүргийн тухайд угаар мэдрэгчийг өнгөрсөн долоо хоногоос тарааж эхэлсэн.

Сонгинохайрхан дүүрэгт өнөөдрийн байдлаар Нийслэлээс 24 мянга гаруй угаар мэдрэгч ирээд байна. Үүний эхний ээлжийн 7000 орчим угаар мэдрэгчийг 20, 24, 25, 27, 32, 37-р хороодод тарааж, суурилуулах болон хэрхэн ажиллуулах талаар мэдээллийг өнгөрсөн долоо хоногт өгсөн.

Харин өнөөдрөөс 2-р ээлжийн 17 мянга гаруй угаар мэдрэгчийг 1-8 хороод болон 26-р хороонд дүүргийн төр захиргааны байгууллагын 200 гаруй албан хаагчид мэдрэгчийг тарааж эхлээд байна.