Дүүргийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 дугаар “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамжаар орон нутгийн онцлогийг тусгасан дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулахаар Дүүргийн Төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны төслүүдийн удирдагч-дүүргийн Засаг даргын орлогч А.Оюунчимэг даргаар ажлын хэсгийг удирдуулан дүүргийн хэлтэс, албадын дарга нар ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллаж байна.

            Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нэгдсэн үндэсний байгууллагын Хөгжлийн хөтөлбөрөөс зохион байгуулсан “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг дүүргийн төвшинд хэрэгжүүлэх нь” сургалтаар “Нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт 2030” сэдэвтэй илтгэлийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Бодлогын судалгааны тасгийн дарга С.Мягмаржав, “Тогтвортой хөгжлийн зорилт-2030 хөтөлбөр, Монгол улсад хэрэгжүүлж буй ажлын явц” сэдэвтэй илтгэлийг Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн Төслийн зохицуулагч Б.Мөнхтуул, “Тогтвортой хөгжлийн зорилгыг хангахад чиглэсэн Орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөгөө боловсруулахын ач холбогдол, олон улсын туршлага, чиг хандлага, анхаарах асуудал” сэдэвтэй илтгэлийг Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн Төслийн зөвлөх Д.Баасанхүү, “Орон нутгийн тогтвортой хөгжлийн зорилтуудыг, үндэсний бодлого, төлөвлөлт, төсөвтэй уялдуулах нь” сэдэвтэй илтгэлийг Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын мэргэжилтэн С.Сүхдэлгэр нар тус тус илтгэл тавьж сургалт зохион байгууллаа.

 

            Мөн “Дүүргийн өнөөгийн байдлын тухай” тайланг танилцуулсны зэрэгцээ  Нэгдсэн Үндэсний Байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын төв байртай танилцаж туршлага судаллаа.